Төв талбай дүүрэн иргэд жагсаж, "НҮҮРСНИЙ хулгайчдын нэрсийг зарла" хэмээн шаардсан. Улмаар Төрийн ордны хашаагаа нураалган байж, 17 хүний нэрийг АТГ-аас зарласан байдаг. Тодруулбал,
Гэвч өдгөө Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёроос бусдыг нь шүүхийн гадна хаячихлаа. Уг нь анхлан "толгой цохиж" явсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ /Ажнай/, Ц.Сэргэлэн болон гишүүн асан Ж.Мөнхбат нарын нэрсийг эхний ээлжид зарласан.
Тэр даруйд л нэг нэгээрээ мэдээлэл хийж, "Би ч хулгай ч биш", "Би ч биш" гээд л ам уралдсан даг. Ямартаа л Ц.Анандбазараас авхуулаад, "Унтаж буй баавгай" болох билээ. Б.Баттөмөр гишүүн "Би Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй" гэж үлээнэ лээ. Ц.Анандбазар "Долдугаар ангиасаа хойш нүүрс барьж үзээгүй" гэнэ лээ.
Ж.Мөнхбат ээжийгээ эмчлүүлэхээр нэрээр БНСУ руу явсан. Гишүүний суудлаас буусан ч тэрбээр Үндэсний баяр наадмын "Хүндэтгэлийн суудал"-д суугаа харагдсан. Ингэхийг бодоход "Өршөөчихсөн юм уу" гэж хардах шиг...
Ямартаа ч Т.Аюурсайханаас бусад гишүүд сонгуульдаа бэлдэж, тойргоо услангаа "дэл сул" явж байна.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC