Олон талын өгөөжтэй ургац ихтэй таримал болох эрдэнэшишийн нийт ургацын 20%-ийг хүнсний зориулалтаар ашигладаг. Гурил, будаа хийхээс гадна консервлож болдог байна. Мөн цардуул, этилийн спирт, шар айраг, глюкоз, саахар, тос, Е аминдэм бусад бүтээгдэхүүн гаргаж авдаг.
1 кг үр нь 1.34 тэжээлийн нэгжтэй тэнцэх учир эрдэнэшиш маш чанартай тэжээл болдог. Мөн 1 кг үрэнд 78 г уураг агуулагддаг тул маш чанартай багсармал тэжээл хийх боломжтой. Эрдэнэшишээр ногоон тэжээл бэлтгэхээс гадна иш, навч, боргоцойн гол мэт хаягдлаар мал тэжээдэг.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC