“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: 2021 оны нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад тааруу байна. “Ковид 19”-тэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаасны улмаас тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарсан. Нийслэлийн гол суурь орлого буюу нийт төсвийн 60.5 хувийг хүн амын орлогын татвар бүрдүүлдэг. Мэдээж аж ахуй нэгж байгууллагуудаас уг орлого бүрдэнэ. Одоогоор нийслэлийн төсвийн орлогыг төрийн албан хаагчийн цалингийн суутгал л бүрдүүлж байна гэхэд буруудахгүй. Тэгэхээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх боломж хумигдсан гэсэн үг. Иймд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үе шаттайгаар нээн, уян хатан зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.
© 2013-2021