Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай

Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай

    Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн  ойн босгон дээр Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Н.Жанцантай уулзаж, зарим зүйлийг асууж, тодрууллаа.

    -Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлаас анх бүрдүүлэхдээ ямар суурь зарчмыг баримталсан бол… Тухайн цаг үед Улсын Бага Хурлыг байгуулж ажиллуулахад нийгэм, улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хүнд байсан уу?

    -Улсын Бага Хурлыг байгуулах болсон асуудлыг хөндөхийн тулд нэгэн түүхэн  баримтыг сөхөх  нь зүйтэй. 1990 оны тавдугаар сарын 5-нд Ардын Их Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцээр хийсэн юм. Тэр үед байгуулагдсан улс төрийн бүх намуудын төлөөллийг хангасан энэхүү хэлэлцээр, ярилцлага маш чухал түүхэн асуудлуудыг шийдвэрлэсэн. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль боловсруулахдаа улс төрийн намуудын төлөөллийг оролцуулаад Зөвлөлдөх зөвлөлийг анх байгуулсан. Энэ зөвлөл нь улс төртэй холбоотой хууль тогтоомжийг боловсруулахдаа гишүүдийнхээ саналыг сонсож, дараа нь Ардын Их Хурлын тэргүүлэгчдэд саналаа өгдөг болсон юм. Энэ нь тун чухал зүйл болсон. Мөн Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай анхны парламентыг байгуулах дэг, журмыг энэ хэлэлцээрээр эхэлж хийсэн байдаг.

    -Тэрхүү хэлэлцээрээр асуудлыг илүү  нарийвчлан хөндсөн байна, тийм үү?

  -Улсын Бага Хурал байгуулъя, байнгын ажиллагаатай анхны парламентыг босгоё гэдгээс эхлээд гишүүдээ хэрхэн,  яаж сонгох талаарх олон асуудлыг тэрхүү тавдугаар сарын 5-ны өдрийн хэлэлцээрээр ярилцаж, тогтсон. Энэ талаар хэлэлцээрийн протокольд тодорхой тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Бага Хурлын гишүүдийг улс төрийн намуудын квотоор, мөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдоогүй хүнийг сонгож, бүрдүүлэх онцлог заалтыг оруулсан. Тийм ч учраас Улсын Бага Хурлын 51 гишүүний 11-ийг депутат бус гишүүнээр бүрдүүлсэн. Учир нь шинээр байгуулагдсан улс төрийн жижиг намуудаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон төлөөлөл цөөн байсан тул депутат бус хүнийг Улсын Бага Хурлын гишүүнээр сонгох нь олон намын тогтолцоог бий болгоход хамгийн чухал, ач холбогдолтой шийдвэр байсан. Энэ нь тухайн цаг үед өнөөдрийн пропорциональ системийг хэрэгжүүлсэн явдал байгаа юм.

Мөн тэрхүү хэлэлцээрээр сонгууль явуулах, улс төрийн олон намын төлөөллийг  хэрхэн, яаж оруулах зэргээр сонгуулийн хуулийн зарчмыг тогтоож чадсан нь түүхэн үйл явдал болсон. Энэ бүхнийг ийн тодорхой санаж, ярьж байгаагийн учир нь МАХН-ыг төлөөлж тэрхүү хэлэлцээрт сууж байсан юм, би.

Хэлэлцээрээр хөндсөн энэ асуудлаас уламжлаад Ардын Их Хурлаас шинэ Үндсэн хуулийг батлах зорилгын хүрээнд Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Үүнийг тухайн цаг үеийн түүхэн томоохон үйл явдал гэж судлаачид үздэг.

    -Улсын Бага Хурлыг Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан парламент гэж үздэг. Ингэж тэмдэглэх болсны шалтгаан гэвэл…?

   -Улсын Бага хурал улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гээд байгаа нь түүхэн үүргийнхээ дагуу шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, түүнийгээ батлуулж чадсан явдалтай холбоотой. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явцад тухайн Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй хуулиудад маш олон нэмэлт, өөрчлөлт хийсэн юм. Түүнчлэн шинэ Үндсэн хуультайгаа нийцүүлж Банкны тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай гээд хамгийн гол, суурь хуулиудаа боловсруулж, баталсан. Шинэ санаа, шинэ үзэл бодлын үндсэн дээр тулгуурлан боловсруулсан тэрхүү хуулиудын гол  үндэс нь өнөөдрийг хүртэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.

   Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг монголын сэхээтнүүд, ард түмний төлөөллийн оюун санаагаар хийсэн. Нөгөөтээгүүр, шинэ Үндсэн хуулийг боловсруулахад тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ нь өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн болчихсон байсан үе. Энэ нь Улсын Бага Хурлын гишүүдэд ажлаа хийх, хуулиа батлахад маш том түлхэц үзүүлсэн. Мөн тухайн үеийн эрх баригч нам ч Улсын Бага Хурлын үйл ажиллагааг дэмжиж, ямар нэгэн байдлаар тээг саад болж байгаагүй. Бусад улс төрийн шинэ намууд ч Монгол Улсынхаа хөгжин цэцэглэлт, сэргэн мандлын төлөө нэгэн зорилго, нэгэн санаатай зүтгэдэг байсан учраас  Улсын Бага Хурлын ажил их сайхан бүтдэг, түүхэн цаг үе байлаа.

   Энэ бүхнийг нэгтгэн дүгнэхэд, Улсын Бага Хурал парламентын түүхэнд хоёр том гавьяатай. Нэгдүгээрт, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, түүнийгээ батлуулж чадсан явдал. Хоёрдугаарт, Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсанд байгаа юм. 

    -Монголд парламентын засаглалыг бэхжүүлэх, төлөвшүүлэхэд Улсын Бага Хурлын гишүүдийн ёс зүй, хандлага, хэр байсан бол…?

  -Миний бодлоор Улсын Бага Хурлаас өвлөгдөхөөр үнэт зүйл их байсан. Тухайлбал, парламентын анхны ардчилсан сонгууль нь мөнгө нэхдэггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч, сурталчилгаанд ажилладаг хүмүүсдээ таван төгрөг ч өгдөггүй, бүгд л сэтгэлийн дуудлагаараа оролцдог тийм сайхан цаг үе байсан. Мөн аливаа нэгэн хуулийг батлахдаа  гишүүд бид цаанаа ямар нэгэн бодол санаа агуулалгүй, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө гэсэн нэгэн санаагаар олон ургальч үзлээр асуудлыг тал талаас нь шүүн хэлэлцэж, шөнө өдөргүй ажилладаг байсан. Бүр шөнийн 01 цагт хуралдаанаа дуусгаад гэр лүүгээ алхаад явдаг байсан. Ийм учраас Улсын Бага Хурлын энэ сайхан жишгийг цааш, цаашдын парламентуудад хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг нь их чухал асуудал байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

    А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна

    Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно

    Э.БАТШУГАР: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна

    “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

    А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай

    "УБДС" ТӨХК-нийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ДР.Обрущанский Борбалатай уулзалт хийлээ

    Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

    УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

    Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хэлэлцэж байна

    Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ

    Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

    Улаанбаатарт өдөртөө -4 хэм хүйтэн

    Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна

    Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ

    МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн боллоо

    Ажлын хэсэг нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ажиллалаа

    Н.Учрал: Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байна

    Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай

    Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн конвейерийн нээлтэд оролцлоо

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын сайн дурынхны төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монголын гүйлтийн замын тамирчид олимпын спринт төрөлд өнөөдөр өрсөлдөнө

    Сар шинийн баярт зориулсан ахмадын барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүлж, 56 дахь түрүүгээ хүртлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал

    "СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

    Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа