Харуулын даргынхаа амь насанд хүрсэн хоёр цэргийн шүүх хурал өнөөдөр болж ялын хэмжээг тогтоожээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж, харуулын цэгээ орхин зугтсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.
Шүүх хуралдаанаар, байлдагч М-д оногдсон 1 жилийг ялыг зөөлрүүлж нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилжээ. Харин байлдагч Х-д 11 жилийн хугацаатай хорих ял оногдууллаа. Тус хоёр байлдагчийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.
© 2013-2021