Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Төрийн тахилгат Сутай хайрханы бэл орчмыг өдөрт 70 орчим машинтай 350 гаруй хүн УХАЖ байна. Учир нь тэнд алт байгаа гэх цуурхлаар ийнхүү нинжа нар олноор очиж сүйтгэж байгаа юм. Өдөр шөнөгүй ухаж, сүйтгэж байгаа энэ хэрэгт нутгийн зарим иргэд зуучилж, хуйвалдан оролцож байгаа баримт байна.
Уул уурхайн луйхаруудын танил тактик энд явагдаж байж болзошгүй. Эхлээд нинжа нарыг оруулж талхиулж, сүйтгэдэг.
Дараа нь нинжа нарыг хүчирхэгдэхээ болилоо хэмээн хариуцлагажуулах нэрээр нэг компанид хайгуулын лиценз өгдөг. Ингээд нэг эрх мэдэлтний гарт очдог жишээ бий. Ийм асуудалд байгаа гэх хардал байна. Мөн нинжа нарын ард дахь зарим нөлөө бүхий эздийн нэр ч дуулдаж эхэллээ. Үүнд уул уурхайн томоохон компанийн эзэд, УИХ-ын гишүүдийн нэр ч яригдаж эхэлж байна.
Сүүлийн хэдэн сар Сутай хайрханы бэл орчмыг ухаад эхэлж байхад өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар та Сутай хайрханыг хамгаалах, хууль бус нинжа нарын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ээ, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нараа Сутай хайрхан нинжа нарын гарт СҮЙРЧ байна. Та бүхэн анхааралдаа авна уу?
Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн бөгөөд зүйлийн гол нь Сутай хайрханы мөнх цаснаас тэжээл авч урсдаг, бүс нутгийн байгалийн тэнцвэрт байдалд маш чухал үүрэгтэй, үзэсгэлэнт газарт. Гэтэл ШУНАГЧДЫН гарт Төрийн тахилгат Сутай хайрхан сүйдэх нь...
Төр.мн сайт нинжа нарт газарчилж, зуучилж хуйвалдан оролцож байгаа нутгийн зарим иргэдийг дараагийн хэсэгт нэр устай, зураг хөрөгтэй нь зарлах болно.
Сутай хайрхан, Зүйлийн голоо хамгаалж, уул хайрхан, гол ус, өвөг дээдсийн шүтээнийхээ төлөө нэгдэцгээхийг залуучуудад УРИАЛЖ байна.
Төр.мн
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар).
Энэ Говь-Алтай гэж ёстой баларч завхарсан аймаг нэг байна аа. Аймгийн дарга нь газрын даргаа архидуулж ална, согтуу машин барина, цагдаагийн дарга нь хэрэг хийнэ, шүтээн болсон уулаа ухна. Нэг л цагт нүгэл нл нүдээрээ гарч баларнаа..
Амьдрал хэцүү байна шүтээн газраа ухаж амь зууж гэж байгаа этгээд бол нөгөөх л бусдыг бурууд уриалагч хорлонтой этгээдүүдийн нэг байна Чи тийм цэцэн ухаантай юм бол нэр хаягаа бичээд ил гараад ир!!! Нармайг чинь нээгээд өгье Тээр жил Дарвийн нуруунд гарсан туршлагыг хэрэглэсэн ч болно.
uhaj bgaa hvmvvsiig barij horih heregtei toriin tahilgat uulig duraaraa ingej svitgej bolohgvi shvv tsagdaagiin albanihan anhaaraachee uih n gishvvd anhaaraachee.
Яаж ч бодсон сумын иргэн өөрөө нийлээд ухаад зогсож байна гэж ёстой төсөөлөгдөхгүй байна. Гэхдээ нэг очиход уулаа ухчихсан усаа ширгээчихсэн байх вий гэж айж байна. Хот хөдөөгүй бидний ганц шүтэн хайрлаж явдаг уул ус шүү дээ. Нийлж байгаад хаанахын ямар ч лиценз зөвшөөрөл байсан цуцлуулж ухсан хүмүүст хариуцлага тооцуулъя..
Их хурлын гишүүд нь юу хийж байнаа. Тэд нарыг эргүүлэн татаач новшнуудыг.
Эй бурхан минь хайран сайхан нутаг орон газар шороо Хайрхан минь .Бүү хөндөөчээ.Хар Нинжаа нэртэй залхуу .хялбар аргаар мөнгө олох гэсэн архичин тонуулчидад өөр хийх ажил алга уу? .Хэдэн үеэрээ ..Лус .савдагийг хэлэгнүүлэж .Эцэст нь үе удмаараа хэлмэгдэнэ гэдгийг хэзээ ухаарах бол!!!!!!!!!!!!!.
Nutgiin bolomjit amidraltai humuus ene uhah uil ajillagaand negdsen bn arai ch dee bugdiig ni zarlana gj bodoj bn.
хаха тэгээд эзэн нь байна гээд шүтээн хайрхнаа ухаж байх нь зөв үү.
aimgiin baigali orchnii gazar ni yu hiij baidag uls ve. bid odoo l duugarahgui bol oroitdog jishig uls dayar duuren bn.
Төрийн тахилгат хайрхнаа нийлж хамгаалцгаая залуусаа.
Хайран сайхан нутаг минь маш их хармсалтай байна. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
Төр засгаас энэ хууль бус үйлдлийг зогсоох шаардлагатай ёрөнхийлөгч Хүрэлсүрэс Нутгийнхаа ариун дагшин газрыг хамгааламыг хичээнгүйлэн хүсьё.