БҮТ-ийн захирал Л.Ганбат: "Энэ жилийн онцлог хүүхдүүдийн өмнө өөрсдийнх нь материалыг засаж, дүн оноог нь харуулах боломжтой байгаа. Шалгалт дууссанаас 10 минутын дараа тухайн шалгуулагч материалаа уншуулж, хэдэн оноо авснаа мэдэх боломж нь нээлттэй.
Улсын хэмжээнд 49 шалгалтын байрны дүн мэдээг БҮТ өдөрт нь нэгтгээд, хэмжээст оноо руу шилжүүлэн нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eyesh.eec.mn сайтад тухайн өдөрт нь багтааж олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэв.
Мөн дүн онооны батламж хуудсыг энэ жилээс цахим болгожээ.
© 2013-2021