Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат эхнэр, хамгаалагчийн хамт Коронавирусийн халдвар авчээ. Тэрээр цахим хуудаснаа вакцины 1-р тун хийлгэсэн, 2-р тунгаа хийлгээгүй бие тавгүйрч магадгүй хэмээн хойшлуулсан тухайгаа бичжээ.
Вакциныг хамгийн түрүүнд шахуу 60-аас дээш насныхныг хамруулсан. Гэтэл түүний хувьд сонгуульд нэр дэвших сургаар вакцинд хамрагдсан байна.
Тэрээр 5 дугаар сарын 2-нд, эхнэр нь 5 дугаар сарын 5-нд нэгдүгээр тунгаа хийлгэжээ. Уг нь сурталчилгааны хугацаанд хоёрдугаар тундаа хамрагдах боломжтой байсан ч "АМИА" бодсноос болж олон хүнийг эрсдэлд оруулж орхилоо. Олон ч аймгаар уулзалт хийхдээ халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, түүнчлэн вакциндаа бүрэн хамрагдаагүй хариуцлагагүй үйлдлийн улмаас уулзалтад очсон олон иргэд эрсдэлд орж байна.
© 2013-2021