"Белград-2022" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Батхуягийн Хулан хагас шигшээд урамтай барилдаж финалд шалгарлаа.
Тэрбээр 1/2 шигшээд энэ жилийн Европын аварга, залуучуудын дэлхийн аварга Шведийн Эмма Малмгренд 2:6-аар дийлдэж яваад өрсөлдөгчөө цэвэр дарж ялсан. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас насанд хүрэгчдийн ДАШТ-д шигшээд шалгарсан 29, 30 дахь тохиолдол болж байна. Б.Хулан өнөөдөр шөнө шигшээ барилдаанд АНУ-ын Доминик Парриштай хүч үзэх юм
© 2013-2021