Энэ товч егөөдлийг Магнай дээр суусан хатан ижий Д.Сарангэрэлд УЛНЫ айлуудаас хаяглав
“Ээ Хатан ижий минь” та л сайн менежер тулдаа ковидыий үед нэг иргэнийг 8 сая төгрөгөөр эмчилж байсан “ачтан”. Та л сайн удирдагч тулдаа халдвар дотоодод тархахад эрүүл мэндийн салбар ямар ч бэлтгэлгүй байсан билээ.
Сайдаасаа огцорсны дараа Эрүүл мэндийн яам руу дайрч, “хэвлэлийн бүлэглэлээ”-ээрээ сэвүүлж, тогооруугаа нулимж байсан ХАТАН ИЖИЙ билээ та.
Засгийн газарт шинэ сайдын суудал дуулдмагц САЙН МЕНЕЖЕР гэж бүх л танилуудаараа магтуулдаг ёстой сайн менежер мөн. Сайд болмогцоо иргэдээ ядуу зүдүүгээр дуудаж, УЛНЫ АЙЛУУД гэж доромжилж суух сайн сайдтан бас л мөн.
Энэ үгийг манай яамныхан л хэлсэн гэж арьсаа хамгаалж суудаг ижий билээ. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй ээ гэж ширлэж суудаг хатан ажээ.
Улны айл биднийгээ ядуурлаас гаргахаар нойр хоолгүй зүтгэж буй сайдтан танд БАЯРЛАЛАА.
© 2013-2021