Хүчирхийлэгч, хуулийг гуйвуулагчид, тэрбумаар “хусагчид” гээд янз бүрийн хүмүүс их хуралд сууж байна. Өөрөө хуулиа баталчихаад амьдрал дээрээ биелүүлдэггүй зөрчдөг эрхмүүд ч бий...
ХҮЧИРХИЙЛЭГЧ их хуралд суусаар...
УИХ-д эхнэрээ зоддог хүчирхийлэгч бий. Тэр бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Эрхэм их хурлын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат шүлэг шигээ “УЯН” хүн биш юм. Харин ч эсрэгээрээ "ХАРГИС" нэгэн бололтой. Тэрээр эхнэрээ удаа дараа зоддог бөгөөд саяхан гэхэд эхнэрийнхээ уруулыг сэтэртэл зодсон асуудал цагдаад шалгагдаж байгаа.
Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй асуудал ч мөн гарсан. Эхнэрээ удаа дараа зодож хүчирхийлэл үйлдэж байсныг эхнэрхийнх нь ээж баталж, цахим хуудаснаа бичив.
Дархан эрхтэй гишүүн хүчирхийлэл үйлдчихээд байхад энэ асуудал таг чиг боллоо. Эхнэр нь нөхрийнхөө нэр хүндийг бодоод гомдолгүй гэсэн ч байж болох. Гэсэн ч тэр хүчирхийлэгч мөн. Хүчирхийлэгч гишүүнд хариуцлага тооцохгүй ингээд өнгөрөх нь ёсзүйд нийцэх үү?
Соёлгүй гишүүний “ШААДАГ” хоч
Дарханчуудын “краш” гэж сонгуулиар рекламдсан залуу улс төрч Г.Дамдинням энэ цаг үед “ШААДАГ” гэдэг хочтой боллоо. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням соёлгүй гэдгээ харуулав.
Соёлгүй гишүүн Г.Дамдинням яаж яваад УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга болов. Ядаж л соёлтой нэгэн энэ байнгын хороог удирдмаар. УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд маргалдаж, элдвээр бие биенээ хэлж л байдаг. Гэхдээ гишүүний ёс зүйг баримтлах үүрэг гишүүн бүрт бий. Гэтэл их хурлын индэрээс хараал хэлээд сууж байдаг ийм увайгүй нөхөр гишүүний суудалд сууж байгаа нь ичмээр хэрэг.
“Шаадаг” хочит УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрөө харин "шаадаг" нэгэн үү?
2020 оны сонгуулийн өмнөхөн одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас өгчихсөн байдаг. Төрийн мөнгө найзуудын хооронд эргэлддэг мөнгө болсон нь энэ. Ингээд “Шаадаг” гишүүн Г.Дамдинням найзынхаа буянаар 33 тэрбум төгрөгийг “хуссан”. Нэгхэн жилийн хугацаанд түүний ёсзүйгүй, ямар хүн бэ гэдэг нь ийнхүү олон нийт харлаа. Илүүг ч тэр харуулах биз...
Залуу улс төрчид гэхэд хэт уйваагүй энэ мэт улс төрчдийн толгойг илээд суух нь Улсын их хурлын босго энэ хэрээр “ЖИЖИГ” гэдгийг харуулж байна. Төр төмөр нүүртэй, иргэд олон нийтээ хүндэлдэг л бол “Хүчирхийлэгч” Ж.МӨНХБАТ, “Шаадаг” Г.Дамдинням нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХ учиртай.
Төр.мн
иийм хүмүүсээр ард түмэн удирдуулаж байна төрд боловсролгүй нөхдүүд байна гэхээр монгол улс мөхөж байгаагийн шинж эргээд татаж болно ш дээ.
Гаднаасаа мунхаг тэнэгийн туйл болцон царайтай Мөнхбат гээд Орктой сууж байдаг, тэгээд зодуулж байдаг ямар л олигтой эмэгтэй байв гэж дээ, таарсан хөдөөний орк л байгаа биз.
Мөнхбатыг хүндэлж байсан минь талаар боллоо.