Х.Болорчулуун:Нөөцийн мах бэлтгэхийн тулд энэ жил 130 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл буюу 3% -ийн хүүтэй төлөвлөсөн. Үүнээс дөнгөж 46 тэрбум төгрөгийг дөрвөн аж ахуй нэгж зарцуулаад байна.Яагаад нөөцийн махыг ингэж аж ахуйн нэгжүүд бэлтгэх сонирхолгүй байнга гэхээр өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлдээд үнийн ханшийн зөрүүнд ороод алдагдал хүлээсэн тийм учраас нөөцийн мах бэлтгэх эрсдэлтэй учраас аж ахуйн нэгжүүд бэлдэхгүй байна. Банкнууд ч бас болгоомжтой харьцаж,хандаж байна.
Цаашдаа хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам нөөцийн мах бэлтгэх биш нийслэл өөрөө нөөцийн махыг бэлтгэх ёстой.
Яагаад гэвэл нийслэлд бүх сүлжээ ,агуулах нь байдаг. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам бол нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчээ дэмжсэн ийм байдлаар ажиллах ёстой.
© 2013-2021