Зэлүүдхэн орших Алтай нутгийн байгаль ээжийн гаслан
Алтайн өвөр говьд орших буйдхан сумын ард иргэд бороо орж ган гачиг тайлагдахыг мөн ч их хүлээнэ. Даанч дэлхий ээж хилэгнэв үү гэлтэй шороо шуурч хүдрийн уурхайн хар тоос бужигнахаас өөр зүйлгүй. Хэдий зуны дунд сар ч гэлээ энэ сумын төвийн ойролцоо мал тонгойчихмоор ногоогүй, газрын байдал гандуу тарчиг. Газар дэлхий дур нь хүрвэл нараар шарж, борооны багахан үүл гарангуут хуйсганан шуурч тэнгэр газар нийлэв үү гэлтэй улаан тоос эргэнэ. Томилолтын богинохон хугацаанд баялгаа ухуулж, газраа сүйтгүүлж байгаа унаган нутгаа харах сэтгэл өвдөм байлаа.
Цээл сумын төвөөс хойд зүгт 20 гаруй километрийн цаана тэнгэрт тоос манарч харагдаж байгаа газар бол хүдрийн уурхай. 2008 оноос эхлэн “Баян” Базараагийн гэх тодотголтой Алтайн хүдэр компани Говь-Алтай аймгийн баруун захад орших Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Манай Монголчуудын сэтгэхүйд баялгаа ухуулж байгаа бол нутгийнхан хишиг хүртэх ёстой гэсэн нэгэн уламжлалт сэтгэлгээ байдаг. Өөрөөр хэлбэл зүгээр сууж байгаад энэ нутгийн хүн болж төрснийхөө төлөө мөнгө авах гэсэн хүсэлтэй. Гэхдээ уул уурхайн зарчим тийм биш. Уул уурхай аль болох байгаль орчинд ээлтэй байж, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой.
Гэтэл өнөөдөр Цээл сумд Цэцэрлэг нэртэй дутуу баригдсан барилга, хэдэн дэлгүүрээс өөр гялайж гялтайх зүйл алга. Хэдэн жилийн өмнө хадан дотор модон жорлонтой байсан тэр л хэвээрээ. Хүдрийн уурхайтай болсноор Цээл сумынханд хүртэж байгаа өгөөж нь хэдэн дэлгүүр, уурхайд ажиллаж байгаа сумын харьяатай цөөн жолооч, гагнуурчин, тогооч, үйлчлэгчийн цалин.
Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор тээвэрлэлтийн замаа тавих ёстой. Алтайн хүдэр компанийн Таян нуур уурхайгаас Алтай сумын хилийн боомт хүртэл тээвэрлэлтийн зам нь 168 км. Гэтэл Баянаараа алдартай Базараагийн гэх энэ компани одоо болтол буюу 10 гаруй жилийн хугацаанд хэл ам, хэрүүл тэмцэлтэйхэн шиг 81 км засмал зам тавьжээ. Одоогийн аймгийн засаг дарга О.Амгаланбаатар Алтайн хүдэрт нэлээн чангахан шаардлага тавьсны үр дүнд энэ зам тавигдсан байдаг. Нийслэлээс хол, хөдөө сумын иргэдийг “дээрэлхэхэд” амархан гэж бодов уу? Эсвэл иргэдийг хууль, эрхзүйн мэдлэггүйгээр нь далимдуулав уу? Өнөөг хүртэл засмал замаа гүйцээж чадаагүй л байна. Тус уурхайн шороон зам дээр нэлээдгүй осол гарч хэвлэлээр шуугьж байсныг уншигч та санах байх. Мөн Алтайн хүдэр компанийн байгаль, экологийг сүйтгэж байгаа талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй “Алтайн хүдэр” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ “Алтайн хүдэр” ХХК-иас байгаль орчинд учруулсан хохиролд 10.8 тэрбум төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 54 сая төгрөг гаргуулах шийдвэрийг гаргасан байна. Тус компанийн үйл ажиллагаанаас үүдэж, хэдэн жилийн турш байгаль орчин ноцтой хохирол учирч хүн, мал, амьтан, ургамал сүйдсэнийг шүүх тогтоосон гэсэн үг. Түүнчлэн олборлосон төмрийн хүдрээ хүнд даацын авто машинаар шороон замаар тээвэрлэдэг нь сумын нутаг дэвсгэрт экологийн хохирол учруулдаг байсныг тогтоожээ.
Уул уурхайн компаниуд жил бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр энэ гэрээ нилээн чухал бичиг баримтуудын нэг болно. Нутгийн иргэд дээрх төлөвлөгөө байдгийг ч бараг мэдэхгүй, иргэдэд байгаль орчны менежментийн төлөвлөгөө тайланг танилцуулж байгаагүй бөгөөд зарим гэрээ хэлцлүүдийн цаана албан тушаалтнууд болоод Алтайн хүдэр компанийн ашиг сонирхлын зөрчил явагддаг ч байж болох талтай гэж хардаж болохоор...
Тухайлбал 2014 оны гүйцэтгэлийг баталгаажуулж, тус компанийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрч нэг гэр бүлийн эхнэр нөхөр гарын үсэг зуржээ. Ажлын чиг үүргийнхээ хүрээнд тус сумын газрын даамал Б.Насанбуян гарын үсэг зурсан бол иргэдийг төлөөлж түүний нөхөр Ё.Батболд гарын үсэг зурсан байна. Алтайн хүдрийн уурхайтай нягт холбоотой ажилладаг газрын даамлын нөхөр нь ямар шалгуураар, энэ сумын хэдэн иргэнээс зөвшөөрөл авч, тэднийг төлөөлж тус уурхай байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлээгүй гэдгийг баталгааажуулж гарын үсэг зурсан нь тодорхой бус...
Бас нэг инээдэмтэй гэмээр баримт байгаа нь ээлжиндээ бараг мянга орчим хүн ажиллаж, амьдардаг Таян нуур уурхай хогны төлбөртөө 2014 онд 100 мянган төгрөг төлжээ. Баян хүний уурхайгаас хог гардаггүй бололтой. Эсвэл энэ сумын байгаль орчны байцаагч нь хогны үнэлгээ хийж мэддэггүй юу?
Нэмж хэлэхэд тус компани одоо болтол аймаг болоод сумын засаг даргатай орон нутгийг хөгжүүлэхэд дэмжлэг болох зорилготой нийгмийн хариуцлагын гэрээ хийгээгүй байгаа юм байна.
Ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөхгүй луу унжсаар...
Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын жилийн нийт орлогын 87 хувийг Алтайн хүдэр компани дангаараа бүрдүүлдэг. Гэтэл 2014 оноос хойш тус компанийн нийгмийн даатгалын өр хуримтлагдаж явсаар нэг тэрбум төгрөгт хүрчээ. Бүр нарийвчилбал нэг тэрбум 7 сая 300 мянган төгрөг болж. Тус компанийг үнэхээр алдангитай, ашиггүй ажиллаж байгаа эсэхэд тооцоо хийж үзлээ. Нийгмийн даатгалаа төлөхгүй өр хуримтлагдаж эхэлсэн гэх 2014 оны эхний 3 улиралд тус компани 1.8 сая.тн хүдрийн баяжмал экспортолжээ. Тухайн үед дэлхийн зах зээл дээр хүдрийн үнэ 93,1 ам.доллар, долларын ханш 1813 төгрөг байсан. Ингээд тооцоод үзэхээр зөвхөн Алтайн хүдэр компанийн 2014 оны эхний 3 улирлын экспортын орлого 304 тэрбум 200 сая төгрөг болж байна. Харин 2020 онд нийт 1,3 сая.тн хүдрийн баяжмал экспортолж ойролцоогоор 554 тэрбум төгрөгийн бохир орлоготой ажиллажээ. Дэлхийн зах зээл дээр хүдрийн үнэ тогтмол өссөн үзүүлэлттэй буюу нэг тонн хүдрийн баяжмалын үнэ өнөөдрийн байдлаар 138,9 доллар байна. Монгол мөнгөөр хэмжвэл 395,726 төгрөг. Дээрх тооцооноос харахад чамгүй орлоготой байхаар харагдаж байна. Алтайн хүдэр компанийн бүртгэл нь Улаанбаатар хотод байдаг тул тус аймгийн нийгмийн даатгалаас дансыг нь хааж чаддаггүй. Энэ цоорхой дээр чадамгай ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй өр хуримтлуулж ажилчид болон улсыг хохироосоор байна. Байгууллагын хариуцлагагүй алдаанаас болж ажилтнуудынх нь ажилгүйдлийн даатгал, жирэмсний амралтын мөнгө орохгүй удна. Жилийн экспортын үнийн дүн нь хэдэн тэрбумаар яригддаг энэ компани яагаад өдий болтол нэг тэрбум төгрөгийг нийгмийн даатгалд төлөхгүй бултана вэ?
585 ажилтнаас 419 нь коронавирусаар өвчилжээ
Мууд муухай нэмэр, Муухайд улцан нэмэр гэж ардын үг байдаг. Алтайн хүдэр компани байгаль орчинд учруулсан хор хөнөөл, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөггүй гээд олон муу хочтой. Тэгвэл тус компанийн Таян нуур уурхайн 585 ажилтны 419 нь коронавирусийн халдвар авч, уурхайг долдугаар сарын нэгэн хүртэл зогсоожээ. Таяннуурын уурхай тэр чигтээ халдварын голомт болжээ. Аймгийн онцгой комиссын шуурхай штаб тус уурхай дээр ажиллаж байгаа бөгөөд ажилтнуудынх нь бараг 80 хувь нь коронавирусээр өвдсөнөөс үзэхэд халдвар хамгааллын дэглэмийг маш муу мөрдөж ажилласан гэж харагдахаар. Өвдсөн ажилчид нь хоол унд, эм тариа муу байгаа гэх гомдлыг ч мөн хэлж байна. Ашиг орлого хэдий чухал ч ажилчдын эрүүл мэнд түүнээс чухал билээ.
Хуучин хүү зохиол дээр гардаг шиг Алтайн хүдрийн “Баян” Базараа Цээлчүүдийг хөмөрсөн тогоон дотроо амьдардаг гэж боддог бололтой. 10 гаруй жил энэ нутгийн баялгийг зөөн чамлахааргүй ашиг олсон хэрнээ орон нутгийг хөгжүүлэхэд анхаарал хандуулахгүй “Хоноцын” сэтгэлээр хандаж байгааг харахад дэндүү гунигтай байна. Алтайн хүдэр компанийн орон нутагт оруулж байгаа эдийн засгийн хувь нэмрийг нь баалах гэсэнгүй. Гагцхүү нийгмийн хариуцлагатай, байгаль орчин болоод, ажилчиддаа ээлтэй байгаасай гэсэндээ энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
ТӨР.МН
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар).
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258.
Энэ базараа новш говь-алтайн ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөхгүй юм байхдаа.
Uhsen ni bayn bdiin ugur guilgachin luivarchin l bn. Enend uurhaig ugsun ter ue.n aimgiin udirdlagaas bas hariutslaga toots.
нийгмийн даатгалын өр нь 1 тэрбумаар тогтохгүй байхаа. Энэ зөвхөн Говь-Алтай аймагт төлөх нь, Говь-Алтай аймгийн харьяат ажилтнуудын хуримтлагдсан өр нь байх. Улаанбаатар хотын харьяат ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг БЗД-т төлдөг юм. Тэндээ бөөн өр байгаа байхаа. Ажилтнуудаа бодмоор юмаа..
Эгэ псда олон хүний хараал идэж явдаг нөхөр байна лээ. Хаа нэгтэй нэг нь энэ сдад хутга шаацан гэвэл гаыхаад байхааргүйл юм билээ дэ. Эгзэг нь таарвал 1000 хамгаалагч явсан ч давуулж шидсэн чулуу эзнээ онноо гэж үг байдаг да..