"Монголын төмөр зам" ТӨХК боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын төслүүдийг эрчимжүүлж байна

"Монголын төмөр зам" ТӨХК боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын төслүүдийг эрчимжүүлж байна

Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү өнөөдөр /2023.02.02/ “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “ Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд “Монголын төмөр зам”ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна.

Засгийн газраас  баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Эхний ээлжид Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхээ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын  төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам Хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой.

Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн онцолсон юм.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМААР 2022 ОНД 729,5 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

“Монголын төмөр зам” ТӨХК нь  “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр буюу зүгшрүүлэх тээвэрлэлтийг 2022 оны 03 дугаар сард эхлүүлсэн.

2022 оны 03 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал нийт 729,5 мянган тонн ачааг “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэсэн.

Үүнээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар:

сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлинг-121,2мянган тонн
экспортын нүүрс 136,7 мянган тонн
орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг гэх мэт 35,8 мянган тонн
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 436мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн.
Түүнчлэн 2023 он гарснаар зүгшрүүлэх тээвэрлэлтийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн 38,5мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийгээд байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө зөрлөгийг дохиолол холбооны байгууламж, гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн. Мөн дэд бүтэцтэй зэхэлтийн депо болон зам засварын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.

“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН”, “ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР 7.8 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭНЭ

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая тн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2,8 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭГДСЭН УДИРДЛАГААР ХАНГАНА

Засгийн газрын 434 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д Зүүнбаян ХХК-ийг нэгтгэх, 435 дугаар тогоолоор Тавантолгой төмөр зам ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах эрхийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулах онцгой үүрэг чиглэлтэйгээр ажиллаж байна.

“Монголын төмөр зам” компани нь Засгийн газрын энэхүү тогтоолын хүрээнд бүтэц орон тооны шинэчлэлтийг боловсруулж, мэргэжлийн боловсон хүчний нөөцийн бүрдүүлэлтийг хийж байна.

ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ АРЦСУУРЬ-НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН, ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой концессийн“зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 420 гаруй км, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1300 орчим км төмөр замын төслийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.

Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баруун босоо, Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг дуусгасан.

 2023 онд: Шивээхүрэн-Шинэжинст чиглэлд эхний 300 км

Бичигт-Хөөт чиглэлд эхний 100 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна.

           БООМТЫН СЭРГЭЛТ: БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ, ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ЭНЭ ОНД БАРИНА

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд 2022 оны сүүлийн хагас, 2023 онд бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн  ажиллаж байна.

Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын техникийн нөхцөл, бүтээн байгуулалтын асуудлаар хятадын талтай хэлэлцээ хийж, нарийвчлан тохиролцох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан.

Одоогоор “Монголын төмөр зам” ТӨХК нь  энэ оны 02 дугаар сард хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын15-20 орчим км төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд  боомтын төмөр замыг 2023 оны 07 дугаар сард ашиглалтад оруулж, 2023 оны 12 дугаар сарыг дуустал тус бүр 250-300 мянган тн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Тахилтын замд хоёр хүүхэд машинд мөргүүлж, нэг нь амиа алджээ

    Төсвийн мөнгөөр хуучин автобус авсан гэх "Эрдэм транс" ХХК мэдэгдэл гаргалаа

    Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

    БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил удахгүй эзэддээ очно

    Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,190.4 мянган тонн нүүрс борлууллаа

    Х.Болорчулуун тариаланчдад "ТАЛ ЗАССАН" ч Засгийн газар нь "дэмжсэнгүй"

    "23-р сургуулийн хүүхдийн "00"-д камер тавьсан" гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

    ЦЕГ: Гурван настай хүүг зодсон Э-гийн хэргийг прокурорт шилжүүлэхээр ажиллаж байна

    “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл ТЕГ-т хэрэгжиж эхэллээ

    Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

    Ж.Хатанбаатарын “ХАР ГАЙ”-аар тамирчид хохирох нь...

    GS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас баржээ

    GOOGLE компанийн удирдлагуудтай багш нарыг компьютержуулах, сурагчдыг таблетаар хангах чиглэлээр санал солилцлоо

    Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

    Улаанбаатар, Тяньжин хотын худалдаа, хөрөнгө оруулалтын форум боллоо

    Гавьяат тамирчин Д.Отгонжаргал Дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ

    УГТЭ: Монголд анх удаа хөлдөөх “АБЛАЦИ” эмчилгээг нэвтрүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай

    22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орохыг анхааруулж байна

    Б.Бат-Эрдэнэ: "Допинг" нь үндэсний хэмжээний асуудал болж, Монголын тамирчид олимпод оролцохгүй байх асуудал үүслээ

    Бямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй

    ТАНИЛЦ: "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно

    Тендерт оролцохыг хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэлийг эрчимжүүлнэ

    Ирэх онд Дархан-Уул аймагт ес, Сэлэнгэ, Архангай аймагт тус бүр долоон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ

    Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоцикл зэргийн хэрэглээг хориглоно

    ДЭМБ-ын зөвлөхүүд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад тусална

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Автобуснууд: НАМАЙГ АКТЛААЧ! ҮГҮЙ БОЛ БИ ӨӨРӨӨ АКТЛАГДЪЯ!

    Автобуснууд: НАМАЙГ АКТЛААЧ! ҮГҮЙ БОЛ БИ ӨӨРӨӨ АКТЛАГДЪЯ!