“Ворлд Плас Дижитал” компанийн гаргасан WPL койны луйвраас болж хохирсон иргэн С.Бат-Очир өнөөдөр /2022.02.03/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2021 онд “IHC” койн гарсны дараа манай улсад КОЙН гэх зүйл олширсон. Үүнтэй зэрэгцэн “Ворлд Плас Дижитал” компаниас WPL койныг өнгөрсөн оны 11-12 дугаар сард гаргаж, 10 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.
Тус компанийн эцсийн өмчлөгч нь Хакүхо М.Даваажаргал, Мотохарү Кимүра гэх Япон улсын иргэн мөн Х.Эрдэнэбаяр гэсэн хүмүүс байдаг. Гэхдээ WPL нь бусад койноос маш их ялгаатай. Тухайлбал, компанийн зүгээс "Койн гаргасныхаа дараа мэдэгдэл гаргаж, койноо буцаагаад худалдаж авна" гэсэн.
Гэвч Хакүхо М.Даваажаргал, Мотохарү Кимүра гэх Япон улсын иргэн өөрсдийгөө компанийн эзэмшлээс хассан байна. Олон хүн нэр төртэй эдгээр хүмүүст итгэж койн авсан" хэмээв.
© 2013-2021