Олон улсын үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй Найруулагч Д.Баттөмөрийн Trio уран сайхны кино 02-р сарын 24-нөөс бүх кино театруудаар гарна.
Trio уран сайхны кино нь олон тооны шагнал хүртсэн билээ. Үүнд:
- Тайландын олон улсын кино наадмын шилдэг кино
- АНУ-ын "PALM SPRINGS" кино наадмын шилдэг зураглаач
- "Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг продюсер
- Польш" Варшав"-ын кино наадмын үзэгчдийн таашаалд нийцсэн кино
- Эстони "Таллины хар шөнө" кино наадмын фестивалийн шилдэг кино
- Канад"Монтрел"-ийн кино наадмын шилдэг найруулагч
- Египет "ART UNITES" кино наадмын шилдэг киногоор тус тус шалгарсан байна.
© 2013-2021