Турк, Сири улсын хил бүс нутагт энэ сарын 6-нд 7.6 болон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 50.000 гаруй хүн амиа алдсан билээ. Тэгвэл мягмар гарагт тус нутагт дахин газар хөдлөжээ.
Газар хөдлөлтийн хүч 6.3 магнитуд хүрсэн бөгөөд төв цэг нь өмнөх газар хөдлөлтөд хамгийн хүндээр нэрвэгдсэн хотуудын нэг Антакягийн ойролцоо байсан аж.
Турк-Сирийн хилийн хоёр талд нийт найман хүний амь үрэгдэж, олон арван барилга нурж, 300 орчим хүн бэртсэн тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.
Газар хөдлөлтийн чичиргээ хөрш Египет, Израил, Йордан, Ливан улсуудад мэдрэгдсэн тул Мягмар гарагт сургуулиуд, нийтийн үйлчилгээний газруудыг хаах зэрэг арга хэмжээ авчээ.
Турк улс оршдог Газар дундын тэнгисийн зүүн эргийн газар нутаг Еврази, Африк, Арабын тектоник хавтангуудын уулзвар хэсэгт байрладаг тул газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс нутгуудын нэгд тооцогддог юм.
Эх сурвалж: Reuters
© 2013-2021