Украины эсрэг хийсэн дайны НЭГ ЖИЛ

Украины эсрэг хийсэн дайны НЭГ ЖИЛ

Олон улсын дэг журам, хууль тогтоомжийг ялуулахын тулд хүчээ нэгтгэх нь

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель-ийн нийтлэлийг хүргэж байна. 

      2022 оны 2-р сарын 24-ний өдөр бол ОХУ Украин руу харгис хэрцгийгээр, ямар ч үндэслэлгүй, хууль бус халдлага эхлүүлсэн өдөр хэмээн хүн төрөлхтний түүхэнд үүрд хараар бичигдэх болно. Энэ нь орчин цагт байж боломгүй  эзлэн түрэмгийлэл төдийгүй НҮБ-ын дүрмийг илт зөрчсөн гэсэн дүгнэлт өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна.  Дарангуйллын харанга дэлдсэн энэхүү үйл явдал нь "зөвхөн Европын асуудал" биш, "Барууны эсрэг бусад улсууд"-ын асуудал бүр ч биш, харин бид бүгдийн амьдрахыг хүсдэг дэлхий ертөнцийн тухай эмзэг асуудал юм. Цөмийн зэвсэг хэрэглэх эсвэл Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс хууль бусаар хүч хэрэглэх нь ямар нэгэн байдлаар "хэвийн" хэмээн тооцогдох ертөнцөд хэн ч аюулгүй оршин байх боломжгүй бөгөөд . эрх мэдэл, хүч чадал ашигласан улс төр, айлган сүрдүүлэлт, цэргийн дайралтаас хүн бүрийг хамгаалахын тулд хаа сайгүй олон улсын хууль, дэг журмыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай бодит цаг үе ирээд байна.

Энэ дайн эхлэснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа, хүмүүс дайны гэмт хэрэг, харгис хэрцгий байдлын дүр төрхийг хэтэрхий олон удаа харж дасал болох; бидний хэрэглэдэг үгсийг байнга давтах хэрэгтэй болсон учраас ач холбогдлоо алдаж эхлэх; мөн цаг хугацаа өнгөрч, бидний хийх ёстой ажилд саад тотгор үүссээр байгаа учраас бид туульдаж, зарим онцгой шийдвэрээ сулруулах зэрэг эрсдэлүүдтэй нүүр тулж байна. 

Бид үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч, хүчирхийлэгчдэд бууж өгч болохгүй. Учир нь Орос улс НҮБ-ын дүрмийг өдөр бүр зөрчиж, империалист бодлогоороо дэлхий нийтэд буруу үлгэрлэл үзүүлж байгаа нь дэндүү харамсалтай.  Орос улс өдөр бүр гэм зэмгүй Украин эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүдийг хөнөөж, тус улсын хотууд болон иргэний дэд бүтэц рүү пуужингууд харвасаар байна. Орос улс өдөр бүр худал хуурмаг, зохиомол мэдээллүүдийг тараасаар байна.

Европын Холбоо болон бидний түншүүдийн хувьд Украиныг дэмжих, Оросын хууль бус түрэмгийллийг зогсоохын тулд Орост шахалт үзүүлэх, дэлхийн бусад улс орнуудад сөрөг үр дагаврыг даван туулахад нь туслах гэсэн “гурвалсан стратеги”-ийг баримтлахаас өөр аргагүйд хүрээд байгааг дуулгая.  

Бид энэ стратегийг нэг жилийн турш хэрэгжүүлж байгаа бөгөөд алхам алхамаар амжилтанд ч хүрсээр байна. ОХУ-ын эсрэг урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хориг арга хэмжээ авч, тус улсын шатмал түлшнээс хамаарах өөрсдийн хараат байдлыг бууруулснаас гадна гол түншүүдтэйгээ нягт хамтран ажилласнаар Кремль өөрийн эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй эрчим хүчний орлогыг 50 хувиар бууруулж чадлаа. Мөн “Эв санааны нэгдэл” /Solidarity Lanes/ болон “Хар тэнгисийн үр тарианы санаачилгын” /Black Sea Grain Initiative/ ачаар хүнс, эрчим хүчний үнийг бууруулснаар бид хамтдаа дэлхий даяар тархаад буй дайны сөрөг нөлөөлөл, ОХУулсын хэт давамгайллыг  сулруулсан гэж үзэж болохоор үр дүн харагдаж байна. Украин улс өөрийгөө хамгаалах чадвартай байгаасай гэж бид ярих төдий байр суурьтай байх нь хангалтгүй болсон. Тиймээс  Украинд  өөрийгөө хамгаалах арга хэрэгсэлийг нь бэхжүүлэхэд энх тайвныг хүсэгч улсуудын тусламж дэмжлэгийг хүргэх хэрэгтэй.  ЕХ түүхэндээ анх удаа халдлагад өртөж буй улс оронд иргэдээ хамгаалахад нь зэвсэгийн тусламж үзүүлсэн.  Мөн бид Украины ард түмнийг дэмжихийн тулд санхүүгийн болон хүмүүнлэгийн томоохон тусламж үзүүлсээр байна. Мөн  бид Украины ЕХ-нд элсэх хүсэлтэд нааштай хариу өгөхөөр шийдсэн нь бага ч гэсэн дэмжлэг болно гэж үзсэн болно Дайнаас хэн нь ч хождоггүй тул энэ бүх асуудлыг үүсгэсэн ОХУ-ын үйлдсэн дайны гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.

Украины ард түмэн төрж өссөн нутаг, эх орныхоо төлөө эзлэн түрэмгийллийг гайхалтайгаар тэсвэрлэж, нэгдмэл байж, хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгааг хөндлөнгөөс хараад чимээгүй суух нь өөрөө ч дайныг дэмжиж байгаа мэт сэтгэгдлийг хэн нэгэнд төрүүлэхгүй гэж үү.  НҮБ-ын Ерөнхий Ассамблей дахь дийлэнх улс орнууд ОХУ-н энэ үйлдлийг буруушааж олон улсын хориг арга хэмжээ авснаар ОХУ улам бүр бусдаас тусгаарлагдах болсон юм.  Ардчилсан Украин улс ялан дийлж, эзлэн түрэмгийлэгчийг нутгаасаа хөөн гаргаж, бүрэн эрхт тусгаар байдлаа сэргээн, үүнтэй зэрэгцэн олон улсын хууль ёсны дэг журмын хэрэгжилтийг сэргээх олон улсын эрхэм зорилго хэвээр байна. Украин улсыг дэмжих болон энх тайвны төлөө зүтгэх нь хоорондоо салшгүй холбоотой үйл хэрэг юм.

Оросын хууль бус түрэмгийлэл амжилтанд хүрсэн бол үр дагавар нь дэлхий дахинд нөлөөлөн тархах байлаа. Ази тивд гэхэд Өмнөд болон Зүүн Хятадын Тэнгис, Тайванийн Хоолой болон Азийн бусад бүс нутгийн халуун цэгүүдэд мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Тиймээс ч Европ болон түүний Ази Номхон далайн бүс нутаг дахь түншүүд нэгдсэн байр суурьтай байх ёстой. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, олон улсын эрх зүйн зарчмыг НҮБ-ийн индэр дээр болон бусад талбар дээр Азийн олон улс орнууд дэмжих нь нэн чухал байсаар ирсэн билээ.

Нөгөө талаас нь авч үзэхэд, ЕХ нь зөвхөн Украинд гэлтгүй бүх улс орнуудад олон улсын хууль дэг журмыг сахин биелүүлэхийг бүрэн дэмждэг энхтайванч үзэл баримтлалаа дээдэлсээр байх болно. 

ОХУ-ын дээрх үйлдэл нь хоол хүнс, эрчим хүч, бордооны салбаруудад үүссэн эдийн засгийн цочролын шалтгаан болсон гэдгийг бид тодорхой хэлэх хэрэгтэй. Бид хүнсний бүтээгдэхүүн, бордоог ЕХ-ны хориг арга хэмжээнээс үргэлж чөлөөлсөөр ирсэн бөгөөд ямар нэгэн хүсээгүй үр дагавар үүсэх эсэхийг анхааралтай хянан ажиллаж байна. Том агуулгаар нь харах юм бол, Оросын түрэмгийлэл нь Европ, Азийн аль алинд нь хэт хараат байдлаас зайлсхийх шаардлагатай байгааг онцлон харууллаа. Бид илүү уян хатан, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, өөрсдийн ардчиллыг хамгаалах, тогтвортой сэргэлт, ногоон шилжилтийг хангах, түүнчлэн нийгмийн эв нэгдлийг сайжруулахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байна.
     Түүх болон шударга ёс Украины талд байна. Гэхдээ түүхийн өрнөлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд бид "гурвалсан стратеги"-ээ эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ бол хамтын ажил гэдгийг бид мэднэ. Тийм ч учраас ЕХ нь энэхүү түрэмгийлэл дуусгавар болж, олон улсын хууль дэг журам ялахын төлөө бүх түншүүд хамтдаа нэгдмэл хариуцлагатай, эв нэгдэлтэй байна гэдэгт найдаж байна. Энх тайван л дэлхийг аврана гэдэгт итгэдэг хүн бүхэнд хамаатай асуудалд анхаарал хариуцлагатай хандахыг хичээнгүйлэн хүсье. 

Дайн яг одоо ч үргэлжилсээр л байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ 158.5 сая төгрөгөөр "ХАЛУУН УС"-ны газар барих гэнэ

    Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

    Г.ХОНГОР: Үндсэн хуульд АГААРЫН ОРОН ЗАЙГАА өмчлөх асуудлыг тусгах шаардлагатай

    П.Орхон, Э.Дэлгэрмаа нар Бишкект финалдаж, С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

    ЦЕГ: Таван настай хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

    М.Ганхөлөг: "Үүлэнгөү" ХХК-ийн мах шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг нь батлагдсан

    “Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

    “Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ

    Дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж 1 айлын гэр урсжээ

    Маргааш нийтийн тээврийн автобусны 40 чиглэлд өөрчлөлт орно

    Согтуу залуус өндрөөс унах гэж байсныг аварчээ

    Ч.Хүрэлбаатарын ЭЗХЯ Хөнгөн үйлдвэрийг судлахад 150 САЯ төгрөг зарцуулна

    Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй

    "Japan Airlines" авиа компаин Нарита-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдэнэ

    Х.Ундрам олон төрөлтийн шигшээд өнөөдөр өрсөлдөнө

    Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлуудтай танилцав

    Таван настай хүүг хойд эцэг нь зоджээ

    Прокурор гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 23 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ

    Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээний үеэр 335 хүүхэд төөрчээ

    "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн өдөр буюу маргааш 6:00- 18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

    Арван сартайгаас найман настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

    Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг шалгалаа

    Улаанбаатар хотод +18 градус дулаан

    "Ах эгч нартаа баярлалаа"

    “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг боллоо

    3x3 эрэгтэй шигшээ баг унгарыг 21:19 харьцаатайгаар хожлоо

    Сайн дурын 100 ажилтан хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгч байна

    “Эрүүл Монгол Хүн” үндэсний фестиваль болов

    Өнөөдөр цагийн хуваарийн дагуу ажиллах боомтууд

    Хүүхдийн баярын өдрөөр зарим чиглэлд нэмэлт автобус үйлчилнэ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УЛС ТӨРИЙН ЗОХИОЛ: Жагсаал болж, УИХ тарж, намар СОНГУУЛЬ болно...

    УЛС ТӨРИЙН ЗОХИОЛ: Жагсаал болж, УИХ тарж, намар СОНГУУЛЬ болно...