УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна


Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны "Их засаг" танхимд зохион байгууллаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс төрийн үйлчилгээний цахимжилтаар хийсэн ажил багагүй ч,  хийх ажил их байна гээд тухайлбал, “e-mongolia” платформ  88 байгууллагын 1,268 үйлчилгээг 92 сая удаа үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 85 хувь болж 2.1 сая  хүнд үйлчилж байна гэв. Төрийн үйлчилгээний системийн ашиглалт нийт хэрэглэгчийн 30 хувьд тогтмол хүрсэн бөгөөд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр сүүлийн  дөрвөн жилд 18, 28 байраар тус тус урагшилсныг онцлон тэмдэглэв.

Цааснаас цахимд шилжихэд технологоос илүү дүрэм журмын гох дэгээ, хэвшиж тогтсон хуучинсаг хандлага, цаг үеэсээ хоцорсон тогтолцоо гол саад бэрхшээл болж буйг УИХ-ын дарга дурдав.

Тэрбээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа ч УИХ-ын даргын албыг хашиж байгаа энэ цаг  үед хиймэл оюун ашиглан төрийн бүтээмжийг өсгөх, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хүний эрхийг зөрчсөн эсэхэд онцгойлон анхаарч, шинжилгээ хийлгэсэн гэлээ. Тодруулбал, хувь хүний хүчин зүйл буюу ашиг сонирхолгүй хиймэл оюуны тусламжаар Үндсэн хуульд заасан 18 эрх, эрх чөлөөг 97 нэгж эрх болгон задалж, иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрх, эрх чөлөөг шинээр боловсруулж өргөн мэдүүлсэн болон хүчин төгөлдөр хуулиудад дүн шинжилгээ тусгайлан хийлгэсэн. Энэ бол хиймэл оюун, технологийн дэвшлийг  төрийн бодлого, хууль, шийдвэрийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ашиглаж нэвттрүүлэхэд онцгой алхам, дорвитой эхлэл болно гэдэгт итгэл төгс байна гэв.

Мөн зах зээл, бизнесийг төрийн хэтийдсэн зохисгүй оролцоо, компаниудын өмнө босгосон элдэв төрлийн хориг саадыг цэвэрлэж, чөлөөлөх зорилгоор хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюун ашиглан шинжилгээ хийж, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгааг илрүүллээ. 378 хуульд зөрчилтэй байж болзошгүй 1,323 заалт илэрсэн. Үүний дагуу 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлтгэлээ. Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарах болно гэдгээ Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.  

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, govstack шийдэл нь улс орнуудын Засгийн газарт тулгамдсан олон бэрхшээлийг туулж давах өргөн боломж юм. Govstack бол технологийн асуудлуудыг хялбар шийдсэнээр бодлогын ажилдаа төвлөрөх боломж олгож буй дэвшилтэт арга зам гээд энэхүү хэлэлцүүлгээр дэвшилтэт тэргүүн туршлагаас суралцаж, бүтээлч, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, төр, иргэндээ ээлтэй, шинэ санаа санаачилга арвинтай, бодитой үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Дараа нь Нэгдсэн Үндэсний байгууллагын суурин зохицуулагч Яап ван Хиердэн хэлэлцүүлэгт амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд аль ч улсын Засгийн газруудад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгааг онцлоод үүний хамгийн чухал асуудал нь үр нөлөөтэй, үр ашигтайгаар бүх түвшинд нэгдмэл хандлагаар ажиллах шаардлагатай байна гэлээ.

Монгол Улсын хувьд энэ чиглэлд дорвитой ахиц дэвшил, амжилтад хүрсэн. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд маш их амжилт олсон. Иймд өнөөдөр цахим дижитал шилжилтийг орон нутаг, төрийн бүх түвшинд хэрэгжүүлэхээр болж буйд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас онцгой анхаарч, тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагаас хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж байлаа.

Үргэлжлүүлэн Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацүко Окуда үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын дижитал шилжилтийн ирээдүйд стратегийн чухал хэлэлцүүлэг болж буйг тэмдэгдлээд дэлхийн бөмбөрцгийн газар зүйн байршлаас үл хамааран нас, хүйс, ажил мэргэжил, орлого, үл харгалзан дижитал шилжилтийн үр нөлөөг нь  хүн бүхэн хүртэх ёстой гэж үздэг гэлээ.

Олон улсын Азийн холбооны байгууллагаас Азербайжаны нийслэл Баку хотноо 12 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд салбарынхаа хөгжлийн бага хурлыг зохион байгуулсан. Уг бага хурлаас улс орнууд дижитал шилжилтийг хурдасгах, эрчимжүүлэх, хиймэл оюун ухааныг үр ашигтай ашиглах шийдвэр гарган хамтран ажиллахаар тогтсоныг дурдаад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “e-mongolia” хөтөлбөр их хувь нэмэр оруулж байгаа гэв.

Мөн тэрбээр, Монгол Улс дижитал, инновац, дэд бүтцэд хөрөнгө оруулсаар байгаа бөгөөд бүх түвшинд харилцан уялдаатай, мэдээллээ чөлөөтэй солилцож, боловсруулалт хийдэг хиймэл оюун ухааныг ашиглаж, хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх  зорилтуудыг хэрэгжүүлэхэд  бид дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд байна гэдгээ  мэдэгдлээ.

Хэлэлцүүлгийн эхний хэсэг “Төрийн дижитал шилжилтийн сорилт бэрхшээл ба шийдэл” сэдвийн хүрээнд болж,  чиглүүлэгчээр нь Улсын Их Хурлын гишүүн, Инновац, Цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч. Анар ажилласан юм. Мөн хэлэлцүүлэгт Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацүко Окуда Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагын танилцуулгыг хийсэн бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран “Монгол Улсын дижитал шилжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: Ололт амжилт, хэрэгжиж буй төслүүд, гол бэрхшээлүүд болон сургамж, стратегийн чиглэл, зорилтууд”, Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын ГовСтак/GovStack/ төслийн ахлах менежер Набхонил Рой “Төрийн нэгдсэн /Whole-of-Government/ дижитал шилжилтийн ойлголт, ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

    "Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжлаа

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

    Г.Занданшатар: Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

    “Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна

    Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна

    Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн нээлт боллоо

    СЭЗИС сэтгүүлч нарт зориулсан "Эдийн засаг, санхүүгийн сургалт"-аа дөрөв дэх удаагаа зохион байгууллаа

    2025 онд авлигын гэмт хэргийг шалгах явцад 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөн гүйлгээг хязгаарлажээ

    УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

    Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

    "Эрдэнэс тавантолгой" ХК 96.0 мянган тонн нүүрс арилжлаа

    Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

    Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо

    Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана

    Энэ онд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

    ГУББГ халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршилд арга хэмжээ авч ажиллаж байна

    “Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

    Х.Нямбаатар: ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

    Ж.ЭНХЖАРГАЛАН: Хүний шуналд хязгаар алга, Уулын амыг ам амаар нь өмчилж авах явдал хэрээс хэтэрлээ

    Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой

    Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав

    “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулна

    Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ

    Э.БАТШУГАР: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана

    Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

    Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна

    "Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа