Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

     Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж, энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх таван асуудлын товыг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудлын тэргүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байв.

Чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хайрга, дайргыг нийслэлийн нутаг дэвсгэрээс буюу Туул голын сав газраас ихээр олборлож байна. Энэ нь нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь жилээс жилд нэмэгдэх болсон.

 Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох талаарх зохицуулалтыг хуульчлах шаардлагатай хэмээн хууль санаачлагч үзжээ.  

     Энэхүү хуулийн төслийг баталснаар эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдөж буй иргэдээс гаргасан гомдлыг эрх бүхий байгууллага авч хэлэлцэх, хараат бус байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийх эрх зүйн орчинг бүрдэнэ. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Усны газраас холбогдох судалгааг авч, ажилласан.

Манай улсын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэрсэн нийт газрын хэмжээ 2021 оны байдлаар 11319 га-д хүрсэн, тэдгээрээс 2404.5 га газар нь Улаанбаатар орчмынх хэмээн танилцууллаа.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсэд давхцалтай 46 аж ахуйн нэгжийн 2950.7 га газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан боловч тухайн газруудад нөхөн сэргээлт хийхгүй орхисон зэрэг нь хуулийн төслийг санаачлах үүтгэл болсон гэдгийг хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан онцолсон юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Ж.Батсуурь нар асуулт асуув. Тэд зөв зүйтэй төсөл санаачилсанд дэмжихээ илэрхийлэхээс гадна зөвхөн нийслэлийн хэмжээнд бус, орон нутгийн аж амьдралд тохирсон, шаардлагатай байгаа асуудлыг шийдвэрлэхүйц болгож өргөн хүрээнд харцгаая гэсэн юм. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, өөрөө нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж, энэ 7 хоногт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хүнд суртал чирэгдлийг багасгаж, тусгай зөвшөөрлийг энгийн болгохоор тусгасан гэв.

Хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийн асуултад хариулахдаа, хуулийн төслийг иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн санаачлан боловсруулсан. Жишээлбэл, Шувуун фабрик дахь айлуудын хашаанд тулгаад хайрга олборлож байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн. Мөн 46 аж ахуйн нэгж нүх ухаад орхичихсон. Энэ хуулийн төслийн гол цөм нь иргэн гомдол гаргасан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх, улмаар мэргэжлийн үнэлгээнд үндэслэн шийдвэр гаргах тогтолцоо бүрдэнэ хэмээн тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй аливаа асуудалд холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллийг байлцуулж хэвших хэрэгтэйг сануулав.

Хуралдаан даргалагч Н.Учрал амьдралд нийцэхгүй хууль цөөнгүй байгааг тэмдэглээд, хүндрэл, саадыг арилгах хууль эрх зүйн чөлөөлөлтийг хийнэ. Төрийн оролцоог багасгана. Үүнд Улсын Их Хурлын гишүүд нам харгалзахгүй дэмжинэ гэдэгт найдаж байна хэмээлээ. 


Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Г.Ганбаатар, М.Мандхай, С.Эрдэнэболд нарын асуулт, байр сууриар үргэлжилж, гишүүд нэгэнтээ хуулийн төсөл боловсруулж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх энэ цаг үед иргэдийн хүсэлт, тулгамдаж буй асуудлыг орхигдуулалгүй шийдвэрлэж, байгаль орчинд ээлтэй бодлого баримталж, асуудлыг цогцоор авч хэлэлцэхийн чухлыг сануулав.

Гишүүд үг хэлж дууссаны дараа хуралдаан даргалагч уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалтыг түр хойшлуулсан юм. Хуралдаан товын дагуу хоёр дахь асуудлын хэлэлцүүлгээр үргэлжилсний эцэст санал хураалт явууллаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад 47 гишүүн дэмжсэн санал өгч, 51,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын нөлөөгөөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ

    Б.ДАШПҮРЭВ: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг өрнүүлнэ

    Г.ДАМДИННЯМ: Ашигт малтмалын тухай хуулийн 50 хувьд өөрчлөлт орно

    Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа

    Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох "минимал дээл" шоу боллоо

    “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

    Өмнөговь аймаг шатрын сургалтын багш нараа бэлджээ

    УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

    Г.Занданшатар: АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг Өмнөговийн хилийн бүсэд ажиллуулна

    Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

    Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

    Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

    "Эрдэнэс Тавантолгой" ХК 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжлаа

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

    Г.Занданшатар: Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

    “Сүүн дархлаа” хөтөлбөрт ирэх жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулна

    Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна

    Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнгийн нээлт боллоо

    СЭЗИС сэтгүүлч нарт зориулсан "Эдийн засаг, санхүүгийн сургалт"-аа дөрөв дэх удаагаа зохион байгууллаа

    2025 онд авлигын гэмт хэргийг шалгах явцад 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөн гүйлгээг хязгаарлажээ

    УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

    Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

    "Эрдэнэс тавантолгой" ХК 96.0 мянган тонн нүүрс арилжлаа

    Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

    Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо

    Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

    Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана