Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 107 жилийн насжилттай тус барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, музейн үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгараад байна. Мөн зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас хадгалагдаж буй 3500 гаруй үзмэрээс 120 гаруйг нь л олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үлдсэн үзмэрүүдийг стандартын шаардлага хангасан нөхцөлд хадгалахад хүндрэл үүсээд буй. 

    Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Улаанбаатар хотын музейд ажиллалаа.

 

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосны дагуу соёлын бүтээлч өвийг иргэдэд хүргэх, хүүхэд, залуучууд түүхээрээ бахархах, музей үздэг соёлыг түгээн дэлгэрүүлэх, Улаанбаатар хотыг зорин ирж буй гадаадын жуулчдад илүү таатай орчинтой, зай талбай ихтэй, нэг дор олон хүн үзэж сонирхох боломжтой музейг бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд музейг дахин шинэчлэх, шаардлагатай бол шинэ байр барих зэрэг асуудлыг газар дээр нь судалж ажиллаж байна. Бид Улаанбаатар хотод суурьшмал амьдраад 380 гаруй жилийн түүхийг бүтээсэн. Гэвч хотын музейг дэлхийн хотын жишигт нийцүүлэн авч явч байгаа эсэх учир дутагдалтай. Манай музей 70 жилийн түүхэндээ 3500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнэтэй үзмэр хадгалагдаж байна. Тэр дундаа олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий. Гэвч музей зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж, чийгшил болон хадгалалтын стандарт хангахгүй нөхцөлд үзмэрүүдэд эрсдэл үүсэж байна. Үүнийг шат дараатайгаар засварлаж, шинэчлэн сайжруулна” гэлээ.

 

    Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн “Улаанбаатар хотын музей 1956 онд байгуулагдсан бөгөөд 386 жилийн түүхтэй нийслэл хотын соёлын биет өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой ажилладаг. Энэ жил манай музей үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй онцгой жил. Ойгоо угтахтай зэрэгцэн сайхан мэдээ сонслоо. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар их хотын түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор музейг зориулалтын шинэ байртай болгохоор анхаарч буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн түүхэн дурсгалт барилгыг нураалгүйгээр сэргээн засварлах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд үзмэрийн танхим, ариун цэврийн өрөө зэрэг дотоод засваруудыг түүхэнд байгаагүйгээр хийж өгсөн.

Цаашид гадна фасад, дээврийг шинэчлэх, орчны тохижилтыг сайжруулах, улмаар Улаанбаатар хотын музейг үндэсний хэмжээний бүрэлдэхүүн музей болгохоор төлөвлөж байна. Ингэснээр их хотдоо хайртай ахмад настан, хүүхэд, багачууд төдийгүй иргэд олон нийт баярлана гэж найдаж байна.

Дэлхийн улс орнуудын нийслэлийн музейнүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотын музей онцлог, давтагдашгүй түүхийг өгүүлдэг. Монгол Улс арвин баялаг түүх, өв соёлтой ард түмэн бөгөөд хотын түүх гэдэг утгаараа бүр ч ондоошилтой. Манай музей нь их хотын түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах, жуулчдад сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ

    Э.БАТШУГАР: Их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгана

    Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

    Нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна

    "Монгол Улсын хүн амд цус ойртолт ноцтой түвшинд хүрээгүй"

    Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна

    “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь “Чингис хаан” үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо

    А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

    Г.ЗАНДАНШАТАР: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

    Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

    Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа