“МУУ” зээлдэгчдийн “ГОЛОМТ” болсон Голомт банк "ХААЛГА"-аа барьж болзошгүй

“МУУ” зээлдэгчдийн “ГОЛОМТ” болсон Голомт банк "ХААЛГА"-аа барьж болзошгүй

Энгийн иргэд нэг л зээлтэй эсвэл Монголбанкны Зээлийн мэдээллийн санд “МУУ” түүхтэй бол арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл авах эрхгүй байдаг билээ. Банкууд битгий хэл, үүрэн холбооны операторуудаас гар утас ч лизингээр авч болдоггүй.

   Тэгвэл өнгөрсөн 7 хоногт болсон Хөгжлийн банкны “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол”-оор “НОЦТОЙ” баримт, мэдээллүүд дэлгэгдсэн. Жишээлбэл, нийгмийг багагүй шүүмжлэн доромжилж, загнадаг “Буян”-гийн нэрээр алдаршсан Базарсадын Жаргалсайхан байна.

“Буян” ХХК-ийнхаа тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөгийн зээл аваад, 9 жилийн хугацаанд “нэг ч төгрөг” төлөөгүй байгаа нь илэрсэн. Үүгээр зогсохгүй, Монголбанкны ЗМС-д “МУУ” түүхтэй байхад нь Голомт банк “хүүгүй” зээл олгосон нь ч илрэв.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Хүүтэйгээ нийлээд 17.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. 2014-2023 оны хооронд огт төлөлт хийгээгүй. Хөгжлийн банк, Голомт банк хооронд байгуулсан гэрээний шаардлага хангаагүй буюу “МУУ” зээлийн түүхтэй байхад зээл олгосон байна. 2012 оны нэгдүгээр сард 2 тэрбум, 2012 оны гуравдугаар сард 9.9 тэрбум төгрөгийг хүүгүй зээлсэн. Төрийн хайрыг их л хүртсэн юм байна, Б.Жаргалсайхан гуай. Зээлээ хэзээ төлөх вэ?” гэх асуултад Б.Жаргалсайхан “Чи 10 хүн ажиллуулж, цалин тавьж үзсэн үү. Танай Төр аж ахуй эрхлэгчдээ дэмждэггүй учраас энэ зээлээ төлөхгүй” хэмээн хээв нэг хариулсныг олон нийт нүдээрээ харж, чихээрээ сонссон. Б.Жаргалсайхан хэнд эрхэлж, хэнд туниад байна вэ? “Ямбыг нь эдэлбэл ялыг нь үүр” гэж зүйр цэцэн үг бий.

    Түүнчлэн, Б.Жаргалсайханаас гадна 8 “МУУ” зээлдэгчид Голомт банк давхар зээл олгосон байгаа юм. Тэдгээрийг танилцуулбал,

1.      "Монгол нэхмэл" ХХК дөрвөн тэрбум төгрөгийн зээл авсан хэдий ч огт ашиглаагүй хугацааны эцэст тус зээлийг хаасан байна.

2.      "Говь хурах" ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гурван тэрбум төгрөгийн зээл авч, нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 800 сая төгрөгийн үлдэгдэлтэй.

3.      "Цахиурт ану" ХХК нь сүүн фермийн аж ахуй эрхлэх төслийн хүрээнд 450 сая төгрөгийн зээл авсан бөгөөд бэлнээр 250 сая төгрөг, хувьцаа эзэмшигч нь өөрийн дансанд 196.8 сая төгрөгийг авсан тул зарцуулалтыг шалгах боломжгүй. Түүнчлэн зээлийн үлдэгдэл нь 450 сая төгрөг байна.

4.      "ГУМ" ХХК нь 3.7 тэрбум төгрөгийн зээл авсан ч огт ашиглаагүй бөгөөд сар бүрийн төлөлтөө хийгээд хугацааны эцэст зээлээ хаасан.

5.      "Хонгор ноос экспорт" ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 3.8 тэрбум төгрөгийг авч, 1.8 тэрбум төгрөгийг огт ашиглаагүй бөгөөд хугацааны эцэст зээлээ хаажээ.

6.      "БУЯН" ХХК ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэлд 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үндсэн зээлийн 14 тэрбум төгрөгийг огт төлөөгүй. Түүнчлэн хамаарал бүхий компаниудаараа нийт 24 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 16.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

7.      "Грийн сити гарден" ХХК нь өвлийн хүлэмж байгуулах төсөлдөө 8.2 тэрбум төгрөгийн зээл авч, 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжид байршуулан гэрээгээ зөрчжээ.

8.      "Нэшнл кашмер" ХХК хоёр удаагийн санхүүжилтээр 520 сая төгрөг авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөө хугацаандаа эргэн төлөөгүй бөгөөд 518 сая төгрөгийн зээлийн зөрчил үүссэн" хэмээн Хянан шалгах түр хороо танилцуулав.

 “Буян”-гийн Жагаа тэргүүтэй 9 этгээдээс Монгол Улс, тэр дундаа Голомт банк “мөнгө”-өө хэрхэн салгаж авах нь “асуулт” хэвээр байна. Энгийн иргэн байсан бол аль хэдийнэ шүүхэд өгөөд, барьцааг нь хураасан байгаа даа...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Анагаахын оюутнуудад зориулсан сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Анагаахын оюутнуудад зориулсан сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлнэ