• 10
  • 2735

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Ахмадуудын тэтгэврийг 500 мянгад хүргэх ёстой гэж жагсаал, суулт хийж, шаардлага хүргүүлсэн хүн Г.Хажидмаагаас өөр байхгүй. Энэ зорилгодоо хүрч, үгээ төрд хүргэн ахмадуудын авах мөнгийг 500 мянгад хүргэж чадсан. Тэрбээр ингээд зогссонгүй ахмадын асрамжын газар нээхээр ажиллаж байгаа талаар нь тодруулж, ярилцлаа.

-Яагаад заавал ахмадын асрамжын газар барихаар болсон юм бэ?

-18 онд Би ахмадуудын тэтгэврийн зээлийг яагаад төрөөс тэглэж болохгүй гэж гээд Засгийн газар шаардлага өгч байх үед Монголын улсын ахмадуудад дэлхийн шаардлага хангасан асрамжийн газар, төв хэрэгтэй юм байна гэж харж байсан. Түүнээс хойш судалсан Өнөөдрийн Монгол Улсын бүтээн байгуулалтыг одоогийн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудад л хийж бүтээж залуу насаа өнөөдрийн энэ Монгол Улсын төлөө зарцуулж зүтгэсэн шүү дээ.Гэтэл тэтгэвэр тэтгэмжийг нь үе үеийн Засгийн газар өгөхдөө хэт зөрүүтэй олгож байна. Бас л тэтгэвэр тэтгэмжийг нь нэмээд өгчихвөл гээд 19 оноос хойш Ундармаагаас улсын 350 тэрбумыг татаж тэтгэвэр нэм гэж ачуулж гулдчуулж Цагдаа нарын асар их дарамтад дор шантрахгүй шаардлага өгсөөр байж жагсаал цуглаан хийх хэмжээнд хүргэж Төр эргэх хэмжээнд хүрч байж хэдэн хувь нэмүүллээ.

Улсад бүх насаараа Нийгмийн даатгал төлж тэр мөнгөө бүрэн авч чадахгүй ахмадууд энэ хорвоог ч орхиж байна. Монгол Улс хүнлэг энэрэнгүй гэдэг ч Ахмадуудын туулж байгаа Нийгмийн амьдрал дэндүү хатуу харигас байна. Хамрах яам газрууд нь ч ахмадуудыг тоохгүй. Сүүлийн үед үр хүүхэд нь хүртэл эцэг эхээ зодлоо гэх чих дэлссэн аймшигт мэдээ их гарах болж. Төр ахмадуудаа халамжлах үүрэгтэй Улсын их Хурлын гишүүд нь хийж чадахгүй байгаа юм чинь Энэ ажлыг нь санаачлаад иргэн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч хийж өгөөд дэлхийн стандарт шаардлага хангасан ахмадын асрамжийн газар болгоод төрд өгнө.

-Бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ. Дэмжиж байгаа байгууллага, албан тушаалтан байгаа юу?

– Эртнээс төлөвлөж байсан ажлуудын минь нэг. Тэтгэвэр нэмүүлэх ажил бүтэмжтэй болсноос хойш, тодруулбал 2022.01.29-с иргэд дэмжиж байгаагаа маш их илэрхийлэх нь үнэхээр ийм төв Монгол Улсад хэрэгтэй байгааг харуулж байна. Би мэдээж ганцаараа энэ том бүтээн байгуулалтыг босгож чадахгүй шүү дээ. Тиймээс Монгол хүн бүр энэ үйлсэд минь тус болж нэгдээрэй гэж бас хичээнгүйлэн гуйж байна.

-Асрамжын газар байгуулахад бэрхшээл тулгарч байна уу?

-Хотын дарга болон Нийслэлийн газрын албанаас бүтэн жил газар гуйсан боловч өгсөнгүй. Байгаль орчны яамны сайдад хүсэлт өгсөн уулзах цаг товлосон байгаа.
Буяны үйлсэд ч төр захиргааны байгууллага хахууль өгөхгүй бол хөдлөхгүй болсон юм билээ. Ийм л нийгэмд амьдарч байна шүү дээ. (санаа алдав)

-Монголд Батсүмбэрийн ахмадын асрамжын газар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь хангалтгүй юу?

-За одоо бол Монгол улсад зөвхөн ганцаар амьдардаг 40 мянган ахмадууд байдаг юм байна. Энэ хүмүүс шууд эмзэг бүлэгт орж байна. Гэхдээ энэ тоонд хамрагдаагүй олон ч хүн байгаа байх. Харин Батсүмбэрийн асрамжийн газар 18-80 гаруй насны 160 гаруй асруулагч амьдардаг ийм л нөөцтэй байна Монгол Улс бусад ахмадууд нь очих ч газар үгүй. 2024 онд энэ газар зуун жилийн ойгоо тэмдэглэнэ. Яагаад 24 онд шинэ асрамжийн газартай болж болохгүй гэж. Монголд ганц байгаа энэ Ахмад настны үндэсний төв нь Хөдөлмөр хүн ам нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг. Эрүүл мэндийн яамд хамааралгүй тул эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хэдий ч эмч нар нь 160 гаруй асруулагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эрүүл мэнд, сувилгааны үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр Монгол Улсын ахмадуудын асрамжийн газар нь шаардлага хангасан эмнэлэг ч хажууд нь үгүй гэсэн үг. Энэ газар бие махбод эсвэл сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн ирдэггүй гэдэг. Ихэвчлэн хоёроос гурван өвчин хавсарсан, хэвтрийн цооролттой, хавдартай, тураалтай, харвалт өгсөн, сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай гээд биеэ авч явах чадваргүй, асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүс ирдэг байна. Тус төвийн эмч нарын ярианаас “160-аад ахмадуудад дотоод нөөцөд тулгуурлан эмчилгээ хийдэг” гэж хэвлэлд яриа өгсөн байгаагаас харвал Монгол Улсад дэлхийн стандарт шаардлага хангасан асрамжийн газар хэрэгтэй байгааг харуулж байгаа юм. Мөн Настай хүмүүсийн асаргаанд сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмж, түргэний тэрэг нэн түрүүнд байх ёстой атал эдгээрээс аль нь ч байдаггүй юм билээ. Улсаас олгох зүйл нь хомс иргэн аж ахуйн нэгжүүдийн хандиваар л үйл ажиллагаа явуулдаг гэхэд болох юм билээ. Уг төвд Бидний төсөөлөөгүй амьдрал эд өрнөдөг гэж болно.

Олон улсын жишигт ахмад настан, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар тусдаа байдаг бол манайд энэ бүгдийг нэгтгэчихсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 18 нас хүрэнгүүт энэ Ахмад настны үндэсний төврүү илгээнэ, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, ахмад настан, архины хамааралтай хүмүүс ч энд асруулна. Тус төвийн асруулагчийн 70 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн 50 хувийг хэвтрийн буюу байнгын асаргаа шаардлагатай хүмүүс бүрдүүлдэг. Энэ бүгдийг шийдсэн төв Монгол Улсад нэн шаардлагатай байна гэж үзсэн учир дэлхийн стандарт шаардлага хангасан асрамжийн газар барих ёстой юм байна гэж энэ ажлыг санаачилсан юм. Жишээ нь Боловсон хүчний хүрэлцээ хүртэл энэ төвд хомс. Дэлхийн жишигт 15 хүнд нэг нийгмийн ажилтан оногддог бол манайд 160 гаруй хүнд гурван нийгмийн ажилтан, нэг захиргаа нийгмийн оролцооны ажилтан, нэг сэтгэл зүйч, эмчилгээ, асаргааны 15 хүн ажилладаг. Оройн зургаан цагаас хойш эндхийн асруулагчдийг нэг сувилагч, нэг жижүүр, хоёр асрагч хянаж үлддэг нь тун хангалтгүй байдаг гэнэ. Асрамжийн газрын ажилчдын амьдрах орон байр, хүүхдийн цэцэрлэг, сургууль гээд нийгмийн асуудал шийдэгдээгүй учраас хүн тогтож ажиллах бэрх, асрагчийн орон тоо үргэлж хүрэлцээгүй аж. Сардаа 400 мянган төгрөгний төлөө сэтгэцийн эмгэгтэй, хэвтрийн хүмүүсийг асарч, ачаалаа дийлэхгүй байгаа хүмүүсийг харахад хэцүү. Асрагч, сувилагчдын ажлын орчин нь хортой нөхцөл дотроо сэтгэл зүй, физиологийн хүчин зүйлсийн ангилалд оруулах шаардлагатай. Бусад орны ийм төвүүд нь вант улс шиг л байдаг юм билээ. Иргэн төвтэй улс орон Манай орны хажууд ахмадуудаа үнэхээрийн сайн харж халамжилж байна.

-Бусад улсад ямар байдаг юм бол?

-Жишээ дурдая. Швед улс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудалд төрийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч тусгай бодлого хэрэгжүүлдгийн жишээ нь 1992 оноос ахмад настны үйлчилгээнд “Edel Reform”-ийн өөрчлөлт хийж урт хугацааны эмчилгээний системийг хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Тус улсын 65-аас дээш насны 93 мянган ахмад настан асрамжийн газар амьдардаг гэсэн 2012 оны статистик бий. Шведийн ахмадын асрамжийн үйлчилгээг гэрээр нь асрах үйлчилгээ, ахмадын өдөр өнжүүлэх, senior housing буюу 55-75 насны ахмадын нийтийн байр, 80-аас дээш настны асрамжийн газар, тусгай хэрэгцээт хүмүүсийн асрамж зэргээр ялгаж болно.
Бид хүүхдээ өндөр өнжүүлэхэд явуулдаг бол Шведэд өндөр настнуудын өдөр өнжүүлэх үйлчилгээ гэж бий. Асрамжийн газруудын хоол хангамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг, ахмадын дасан зохицох сургалт, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэг бүхий л үйл ажиллагааг хуульчилж өгсөн. Монгол Улсын иргэн бүр хамтдаа энэ сайн үйлсэд нэгдэж тус дэм болоорой гэж дахин дахин хичээнгүйлэн гуйж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 24 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 1 Дуртай
Нийт сэтгэгдэл 10
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • иргэн - 1 сар өмнө

    энэ 1 амьтныг ямар нь жийрэг хийх санаатай олзлоод байдаг юм бол тэтгэвэрт түй ч нэмэргүй харин гай болж улиглаж удаашруулаад байсан харин энэ сэдэв буруу биш зөврүү зүгэллээ амжилт.

  • Даш - 1 сар өмнө

    Энэ ач аваралтай үйлс хурдан бүтээсэй!!.

  • Ямар сайхан санаа вэ төрд ингэж сэтгэдэг ухамсар боловрол өндөр ур чадвартай хууль зүйн мэдлэг ийн харж сонгодог залуу боловсон хүчнийг ямар ч арын хаалгагүй авилгагүй сонгодог тогтолцоог одон нийтийн дундаас сонгодог бол бид хамтдаа хөгжиж чадна.

  • Зочин - 2 сар өмнө

    asramjiig ih l nariin menejmentleh heregtei hunii setgel medremj menge shaardsan ajil Dornogobiin ichinhorloo shig tiim setgeltei medremjtei dargiig odoo boltol uzsengui.

  • Зочин - 2 сар өмнө

    ene ih hetsuu asuudlaa Gandiig said baih ued helehed teslee eg gesen egsen tegeed suraggui bolson bi niigmiin hamgalaliin sistemd 50 gariu jil ajillab. gadarlanaa buh asramjiin gazar ochij uzsen asramj chin ah duu buleg humuusiin biznes bolchihson gazar uchir sain medehgui humuusiig hatgaad yriuldag asramid hunii ylgah hereggui nariin yribal hegshreed bugd daralt hel gar muutai zenesen taygtai ulsiig yund ylgah be dotor n salgah n zeb eruul mendiin yamtai yrij baij hund ebchtei setgetsiin ebchtei humuusiig tusad n asardag bolbol sain ene chin emnelgiin ebchtei humuus helgui dulii bas eer shuu dee heleed oilguulbal barag eruultei adilhan busad tereld tergentser tataj unadag medrel geed olon hubaah boloh baih asramjiig tsogts yosoor baiguulbal ih asuudal tabigdana tiim amar bish ee batsumber bol uzuuldeg gants gazar ah duu nariin bulegleliin.

  • Хажидмаа миний дүү хөөцөлдөж байгаад бүтээгээрэй. Очмоор байна. Дүлий гээд хүүхдүүд ярихаас төвөгшөөнө. Юм асуувал хэрэгт дуртай гэнэ. Өөрийн дураар үеийн хөгшчүүлтэй юм яриад сууж байх сайхан..

  • Сайхан асрамжийн төвтэй болбол очино. Ядаж л ганцаардахгүй ярьж хөөрч сууна. Бид ямар гэрийн үйлчлэгч үү. Цэцэрлэгийн багш уу хүүхэд харахгүй ч уйдаж ганцаардах хэцуу шүү дээ. Бидний зовлонг хүүхдүүд ойлгохгүй шүү дээ..

  • Чсра - 2 сар өмнө

    Маш зөв хажидмаадаа баяр хүргие ажлын амжилт.

  • Катя - 2 сар өмнө

    Үнэхээр сайхан санаачлага байна.ахмадуудаа гэсэн сайхан сэтгэлийн үзүүрт тос.Амжилт ХҮСЬЭ Хажаадаа.

  • Зочин - 2 сар өмнө

    Ямар зорилго агуулаад ингээд байдгын. Одоо больж үз.

  • Хамтарсан цахим сургалтыг зохион байгуулав

    Х.Баттулгыг даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан буцаан татах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авчээ

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

    "Тавантолгой түлш" ХХК мод тарих "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр"-т нэгдлээ

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг нар БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Номын баяр гурван өдөр үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Х.Баттулгын талынханд зөвшөөрөөгүй цахилгаан үүсгүүрийг С.Эрдэнийн талын жагсагчдад зөвшөөрч ЦЕГ-ын хашаанд байрлуулжээ

    "Хаан" банкны сүлжээний гэмтлийг засаж байна

    Ирэх сарын 1-эээс хэрэглэгчид цахилгааны төлбөрөө өөрсдөө төлж эхэлнэ

    Дээд шүүхийн гаднах жагсаалыг албадан тараах хүсэлт ЦЕГ-т гаргалаа

    “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

    Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

    Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

    Аймгийн засаг дарга Д.Бауыржан Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга хатагтай Стефани Бурри хүлээн авч уулзлаа

    Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалтад хамрагдлаа

    Номын баяр 05-р сарын 20-22-ны өдрүүдэд болно

    COVID-19 Вакцины суурин 36, түр 1 цэг ажиллана

    340,979 ширхэг хувьцаа арилжжээ

    Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

    Улаанбаатар хотод 27 хэм дулаан

    Баян-Өлгий аймгийн музей олон улсын музейн өдрийг тэмдэглэлээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр өнөөдөр тохиож байна

    Баян-Өлгий аймагт эх, нярайн тусламж үйлчилгээний 12 нэр төрлийн 37 ширхэг шинэ тоног төхөөрөмж бэлэглэлээ

    Боловсролын салбарыг манлайлан ажиллаж байгаа шилдэг сургууль, цэцэрлэг, багш нар шагналаа гардан авлаа

    С.БАЯР: Ц.Элбэгдоржоо Бурууг өөрөөсөө, бөөсийг бандгаасаа

    Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буурсан

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Хөгжлийн банкаас зээл авч мурьсан “Монгол драй милк" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө