“Энэ Жилдээ-Эрүүл Жиндээ” аяны нээлтийг хийлээ

“Энэ Жилдээ-Эрүүл Жиндээ” аяны нээлтийг хийлээ

ЭМЯ хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны туршид зургаан чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсний эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна. 

Аяны нээлтийг өнөөдөр зохион байгуулсан бөгөөд нээлтийн ёслолд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан болон бусад албаныхан оролцож таргалалтын хор уршиг хийгээд илүүдэл жин, таргалалтын улмаас иргэдийн дунд зонхилон тохиолдож буй өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.  

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлснийг онцлоод “Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчнүүд, түүн дотор зүрх, судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж эхэлсэн.
 

Монгол Улсын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын IV судалгаагаар 15-69 насны нийт хүн амын таван хүн тутмын нэг нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 хувь байна. Энэ нь хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байна” хэмээгээд халдварт бус өвчнийг үүсгэх зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг түгээмэл тохиолдох эрсдэлт хүчин зүйлс болж, эдгээр нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тосны хэвийн бус агууламж, цусан дахь глюкозын хэмжээ ихсэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байгааг анхаарахгүй орхиж болохгүйг хэлсэн.  
 

Тэрбээр мөн монгол хүн амын хоол тэжээлийн байдлын 2017 оны үндэсний V судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 28.6 хувь болж өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн тухай ч дуулгаж байлаа.
Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өргөн хүрээний 2021 оны судалгаагаар хүүхэд, өсвөр насныхны илүүдэл жин, таргалалтын тархалт “маш эрчимтэй” нэмэгдэж байгааг  аяны нээлтэд оролцсон мэргэжилтнүүд онцлон ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндэд анхаарах нь монгол хүн бүрийн үүрэг гэдгийг тодотгож байв.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан аяны хүрээнд хийх сургалт сурталчилгааны ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд  буюу 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг тул хөдөлгөөний дутагдал орохгүй байх, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриалсан. Мөн улсын хэмжээнд хийсэн ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар хүүхдүүдийн 18.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 38.5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг  гэсэн дүгнэлт гарсан тул эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж тэднийг хоол хүнсний зөв  хэрэглээнд сургаж, дасгал хөдөлгөөн тогтмол хйихийн ач холбогдлыг ойлгуулах шаардлага байгааг харуулж байна хэмээсэн.

Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна.

Иймд 2023 оны туршид зохион байгуулагдах хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг хэрэгжүүлснээр өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, түүнээс сэргийлэх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэж, эрүүл амьдралын хэв маяг, дадлыг хэвшүүлж хадгалсан иргэдийн тоо өсч, иргэдийн эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх мэдлэг, туршлага, идэвхи, санаачлага эрмэлзлэл нэмэгдэж, бусдадаа эрүүл амьдрахад үлгэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа аяныг зохион байгуулагчид хэлж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нүүрс нэвтрүүлэхэд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох сонсголыг 2023 оны 04 дүгээр сарын 10, 11, 12-нд зохион байгуулна

    Нүүрс нэвтрүүлэхэд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох сонсголыг 2023 оны 04 дүгээр сарын 10, 11, 12-нд зохион байгуулна