Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулав

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулав

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээг хүүхэд бүрт хүртээмжтэй, цогц байдлаар үзүүлэхэд салбар дундын ойлголцол, хамтын ажиллагаа шаардлагатай байгааг үндэслэн салбар дундын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ээлжилт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам зохион байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, олон улсын байгууллагын төлөөлөл болон  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.   

Эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухаан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.  
Эрүүл мэндийн салбарт хууль эрх зүйн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрэглэх Монгол Улсад эмийн бүртгэлд бүртгэлгүй 10 нэрийн эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д нэмж баталсан, “Нярайн шарлалтын үеийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн зааврын боловсруулж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтын хэрэгжилтийг сайжруулах хүрээнд гарсан саналыг дэмжин тушаалын хэрэгжилтэд үнэлгээ хийж, шаардлагатай бол шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай уулзаж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах”-д хамтран ажиллах чиглэлээ хэлэлцсэн. “Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны ээлжит хуралдааны шийдвэрээр “Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан нь цаашид эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн нэмэлт эдийн засгийн эх үүсвэр бүрдэж байна.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн үзүүлэлтээс харахад 2023 оны эхний улирлын байдлаар хүүхдэд чиглэсэн 12 нэр төрлийн тусламж, үйлчилгээнд нийт 51.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна. Үүнээс хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж, үйлчилгээ болон түргэн тусламж нь нийт санхүүжилтийн 75,8 хувийг эзэлж буй юм.  
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх сэргээн засах эмчилгээнд энэ оны эхний улирлын байдлаар 10 458 тохиолдолд 1.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
БНТУ-ын Лив эмнэлгийн  зочин профессорыг Монгол Улсад урьж энэ сарын 12-16-ны хооронд УГТЭ-т өмнө мэс засал хийсэн 5 хүүхдийн хяналтын үзлэг, шинээр 50 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, 9 хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгаанд орох заалт, оношийг тогтоолоо.
Мөн ЭХЭМҮТ-д хяналтад байдаг ходоодны гастростомийн гуурс шаардлагатай найман хүүхдэд гуурсыг олгосон. Тус төвийн 20 төрөлжсөн мэргэшлийн эмчийн багаар 168 хүүхдийг үзлэг оношилгоонд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаа, оношилгоо, хөгжлийн бэрхшээлд хүргэж байгаа шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс зэрэг таван чиглэлээр судалгаа хийж, ховор тохиолддог эмгэгийн оношилгоо эмчилгээг сайжруулахад чиглэсэн гадаадын туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, хэвтүүлэн эмчлэх тасагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж  хоёр ор бүхий өрөөг тохижуулсан.  
Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Төрөлжсөн мэргэжлийн баг” нийслэлд 6, орон нутагт 19 байна. Төв аймаг, Говьсүмбэр, Дундговь аймаг төрөлжсөн мэргэшлийн багаа байгуулаагүй учраас бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн шаардлагатай эмийн санхүүжилтийг харвал 2023 оны эхний улирлын байдлаар 14 нэрийн эмэнд нийт 194.1 сая төгрөгийн санхүүжилтийг ЭМДС-гаас олгосон. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрэглэх 49 нэрийн эм бүртгэлтэй байна.  Дотооддоо 4 нэрийн уналт таталтын эсрэг эм үйлдвэрлэж, 45 нэрийн эмийг нийт 12 улсаас импортлож байгаагийн ес нь эмийн хатуу зохицуулалттай улс байна.

Монголд бүртгэлтэй болон нэг удаагийн импортын лизензээр импортолсон нийт олон улсын нэршлээр 53, худалдааны нэршлээр 93 нэрийн уналт таталтын эсрэг эмээс 30-аас дээш хоногийн нөөцтэй 16, 30-аас цөөн хоногийн нөөцтэй 7 нэр төрлийн эм байгаа бөгөөд худалдан авалт, нөөцийн тасалдалгүй байдлыг хангахад онцгой анхаарч байна.
Эрүүл мэндийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэх эм бүртгэлийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, эмийн худалдааны үнэд хяналт тавих, эмийн хэрэгцээг тооцоолон олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах, нэн шаардлагатай, цөөн тоогоор хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар эхлүүлсэн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 3, 9, 18, 36 сартайд нь хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалыг тусгасан. Энэ оны эхний улирлын байдлаар  эрт илрүүлэгт нийт 900 шахам мянган хүн хамрагдсаны 50-иас илүү хувь нь 0-17 насны хүүхэд. Үүнээс 0-5 настай хүүхдийн 24.2 хувьд, 6-17 настай хүүхдин 76 хувьд  өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд зонхилон тохиолдох өвчлөлд шүд, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, нүд, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг орж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулахын  хамт  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэхэд эрүүл мэндийн салбарын хүрээнд анхаарах асуудлын талаар бйар сууриа илэрхийлсэн.

Салбар дундын хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар тус тусын салбарт хэрэгжүүлсэн ажил бодлого шийдвэрийнхээ талаар мэдээлэл өгч, “Дохионы хэл ба хуулийн хэрэгцээ”, “Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмж”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан, эцэг эхийн төлөөлөл санал бодлоо хэлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалт зохион байгуулна

    Гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалт зохион байгуулна