Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна

Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас нийтийн орон сууцны зориулалттай 5360 лифт бүртгэлтэй байна. Үүнээс 139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Нийслэлд өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий 180 гаруй байгууллага байдаг ч 40-50 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өргөх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөдөлмөр, техникийн аюулгүй байдал, чанар стандартыг мөрдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Зарим лифтний эзэмшигч, ашиглагч байгууллага нь тодорхойгүй, засвар, техник үйлчилгээг хариуцдаг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ хийгээгүй, мэргэжлийн ажилчин байхгүйн улмаас иргэдийн аюулгүй зорчих байдал алдагдаж, энэ асуудлаар гомдол тасардаггүй. Тиймээс НЗДТГ, УБЗАА-наас 1000 орчим лифтийг шинэчлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хэлэлцээр хийж байгаа” гэв.

УБЗАА үйл ажиллагаагаа иргэдэд ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор цахим шилжилт хийж буй. Тодруулбал, хот, нийтийн аж ахуй, инженер хангамж, СӨХ, конторын чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг төрийн болон хувийн 2000 гаруй байгууллага, 18000 орчим албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагааг UB Engineering системээр дамжуулан цахимжуулж байна.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “2023 онд Улаанбаатар хотын нэгдсэн удирдлагын системийн хөгжүүлэлтийн хүрээнд цахилгаан шатны систем, СӨХ, конторын систем зэрэг 10 орчим дэд системийг нэвтрүүлнэ. Үүний дагуу ашиглалтад байгаа лифтнүүдийг QR системээр бүртгэх  юм. Ийнхүү бүртгэлжүүлснээр иргэд тухайн QR кодоор нэвтрэн, ашиглах гэж буй лифтнийхээ мэдээллийг авахын зэрэгцээ СӨХ, конторынхоо мэдээллийг ч давхар авах боломжтой болно” хэмээсэн юм.

Улаанбаатар лифт ОНӨТҮГ-ын хувьд 160 гаруй цахилгаан шат хариуцан ажилладаг бөгөөд эдгээрийн 20-30 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ. Тодруулбал, 1980-аад оны эхээр ашиглалтад орсон хуучны угсармал есөн давхар барилгуудын лифт ашиглалтын шаардлага хангахааргүй болсон аж. Гэвч эдгээр лифтний үйл ажиллагааг бүрэн зогсоовол иргэд, оршин суугчид зорчих боломжгүй болох учраас сар бүр техникийн үйлчилгээ, жил бүр техникийн магадлалыг хийдэг байна.

Улаанбаатар лифт ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ “Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийн зориулалттай орон сууцны лифтийг суулгах, шинэчлэх явцад манай байгууллага захиалагчийн хяналт тавьж ажилладаг. Мөн жил бүр лифтчин бэлтгэх сургалт явуулдаг бөгөөд сүүлийн хоёр жилд 50 гаруй ажилтан бэлтгэсэн. Энэ чиглэлээр ажилтан бэлтгэдэг маш олон байгууллага бий. Гэхдээ энэ чиглэлийн нэгдсэн сургалтын төвтэй болох ёстой.

Улаанбаатар хотод байгаа 8600 гаруй лифтнээс ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл тэр бүхнийг төр шинэчилбэл төсөвт хүндрэлтэй. Харин хуульд “Нийтийн эзэмшлийн барилгын цахилгаан шатыг төр нэг удаа шинэчилнэ” гэж заасан байдаг. Уг хуулийг үндэслээд иргэд, аж ахуйн нэгжүүд “Төр л шинэчлэх ёстой” гэсэн байр суурьтай явсаар ирсэн. Тиймээс хуулиа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, лифтийг эзэмшигч, ашиглагч байгууллага, эсхүл тухайн барилгыг барьж буй компаниуд лифтээ даатгуулах, нэгдсэн сантай болох зэрэг олон улсын туршлагуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу” хэмээн саналаа илэрхийлж байлаа. Нийслэлд ирж буй лифттэй холбоотой гомдол мэдээллийн дийлэнх нь  хуучны, угсармал 9-12 давхар байрнуудынх байдаг. Тэдгээрийг засварлах боломжгүй, сэлбэг хэрэгслийг дахин үйлдвэрлэхээ больсон зэрэг шалтгаанаас болж зайлшгүй шинэчлэх шаардлага үүсдэг аж. Цахилгаан шатны 20-25 жилийн эдэлгээтэй байдаг бол ашиглалтын шаардлага хангахгүй болсон 139 лифтний 90 орчим хувийг 30-аас дээш жил ашигласан аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 346 хувь буюу 3.5 дахин өссөн

    Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 346 хувь буюу 3.5 дахин өссөн