Д.Алтантуяа: Энергийн менежмент нь таныг илүү эерэг, эрч хүчтэй, бүтээмжтэй байхад тусална

Д.Алтантуяа: Энергийн менежмент нь таныг илүү эерэг, эрч хүчтэй, бүтээмжтэй байхад тусална

Бид "Энергийн менежмент" хэмээх шинэлэг ойлголтын талаар Ганзориг Бизнес Сургуулийн Гүйцэтгэх Захирал Д.Алтантуяатай ярилцлаа.

-Энергийн менежмент гэж яг юуг хэлж байгаа вэ?

-Энергиэ зарцуулах, энергиэ сэлбэх хоёрын балансыг олох нь энергийн менежментийн гол зорилго, хамгийн энгийндээ хүн ажил хийх чадамж, эрч хүчийг хэлж байгаа юм.

Миний хувьд 2016 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын ерөнхийлөгч Ши жиньпин нарын байгуулсан БНХАУ-д 1000 оюутан сургах гэрээний хүрээнд хийгдсэн  засгийн газрын тэтгэлэгт тэнцэж Бээжингийн багшийн их сургуульд суралцсан, тухайн үед хятад хэлгүй ч эхний нэг жилдээ хэлний бэлтгэлд эхнээс нь суралцаад жилийн дотор HSK-5 оноо авч байж цааш нь магистрт сурах эрхээ авдаг байсан.

Хятад хэл нь сурахад хамгийн хэцүү хэл, дээр нь ямар ч анхан шатны ойлголтгүй хүн нэг жил хүрэхгүй хугацаанд HSK-5 оноо буюу академик түвшинд ойлгодог болох нь тийм ч амар биш. Тэр үед яаж энэ богино хугацаанд үр дүнтэй суралцах тухай судалж байгаад Англи хэл дээр ‘’The Power of Full Engagement‘’ номыг уншаад цагаа биш энергиэ удирдах ёстой юм байна гэдгийг анх мэдэж авсан.

Хүний бие эрч хүчтэй, сэтгэл санаагаараа холбогдсон, тархи төвлөрсөн, оюун санаандаа зорилготой байж тухайн зүйлд өөрийгөө бүрэн зориулж, бүтээмж өндөртэй байдаг юм байна.

-Маш сонирхолтой юм байна, цагийн менежмент хийхээс илүү үр дүнтэй гэсэн үг вэ?

-Тийм ээ, Өдрийн цаг 24 гэсэн хязгаартай бол хүний энергид хязгаар байдаггүй, Их энергитэй байхдаа хийсэн ажил ядарсан үедээ хийсэн ажил хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг, Энергиэ удирдахтай холбоотой гол ойлголтуудыг мэдчихвэл цагаа яаж удирдах вэ гэдэг тодорхой болоод ирнэ. Хэдий 8 цаг ажилласан ч юу хийсэн нь тодорхойгүй, бүтээмжгүй үе бидэнд зөндөө байдаг шүү дээ. Нөгөө талаар байгууллага илүү өндөр гүйцэтгэл, үр дүн хүсэхээр ажилтнууд ихэвчлэн илүү урт цагаар ажиллах сонголтыг хийдэг. Эцэст нь ядарсан, ажилдаа дургүй сонирхолгүй, эрүүл мэндийн хувьд хохирсон байдаг. Цаашлаад ажилаа солих сонголт хийдэг. ДЭМБ 7 хоногт 55 ба түүнээс дээш цаг ажилладаг хүмүүс 7 хоногт 35-40 цаг ажилладаг хүмүүстэй харьцуулахад цус харвах эрсдэл-35%, зүрхний өвчнөөр нас барах эрсдэл-17 % илүү байдаг гэж мэдэгдсэн. 2021 оны судалгаанд Жилд 745,000 гаруй хүн хэт их ажлаас болж нас барж байна гэж мэдээлсэн. Энэ нь илүү урт цагаар ажиллахыг сонгох нь зөв сонголт биш гэдгийг харуулж байгаа юм.

-Тэгвэл хэрхэн Энергийн менежмент хийх вэ?

-Бид 4 төрлийн энергитэй. Биеийн энерги, Сэтгэл хөдлөлийн энерги, Оюун санааны энерги, Дотоод сэтгэлийн энерги. Энэ 4 энерги сайн байх үед бидний хэлдэгээр онгод гэдэг шиг илүү бүтээмжтэй ажилладаг гэсэн үг.(инээв)

Тодруулж яривал Биеийн энерги (physical energy) сайн байхын тулд нойр, хоол, зөв амьсгал, дасгал хөдөлгөөн гэдэг 4 зүйл чухал. Хамгийн энгийн нойрны тухай гэхэд 22-02 цагийн хоорондох нойр оюун тархийг хамгийн сайн амраадаг гэтэл технологийн хөгжлөөс хэт хамааралтай болж 02 цагт унтдаг хүмүүс олон болсон. Өглөө босоход унтсан ч унтаж амраагүй юм шиг мэдрэмжтэй босох үе байдаг шүү дээ энэ нь зөв цагт унтаж амраагүйтэй холбоотой юм. Амьсгалын хувьд ч энгийн байдаг л зүйл мэт боловч зөв техникээр зөв амьсгалдаг хүмүүс бас тийм ч олон биш юм билээ. Миний хувьд бясалгалаар хичээллээд 4 жил болж байна, бясалгалаар хичээллэж эхлэх үедээ би өөрийгөө буруу техникээр дутуу амьсгалдаг гэдгээ олж мэдэж байсан. Хамраар, эсвэл амаар амьсгалахад хүний биед ямар нөлөө үзүүлдэг, ямар ялгаатай гэдгийг баталсан Стэнфордын судлаач Жэймс Нэсторын судалгаа, мөн ‘’Амьсгал’’ гээд ном гарсан байдаг. Бидний авсан амьсгал бүрээр биед орох хэдэн тэрбум молекул биеийн эд эсэд нэвчиж, хаа хүрэх вэ гэдэг нь агаар хамраар орж ирсэн үү, амаар орж ирсэн үү, хэр хурдан, удаан, хүчтэй, гүн амьсгалж байгаагаас хамаардаг.

Хооллолтын хувьд бидний бие байгалийн хэмнэлээрээ бол нар жаргах үед энерги зарцуулах чадамж нь буурдаг гэтэл энерги зарцуулах чадамж нь буурсны дараа орой хэт их хоол идэх нь энергийн илүүдэл буюу таргалалтыг үүсгэж байгаа юм. Гэтэл өглөө эрт хоол идэж энерги авах ёстой үедээ бид эсрэгээрээ өглөөний цайгаа уулгүй ходоод хоосон гарч өдөржин эрч хүч муутай явдаг.

-Бусад энергийн хувьд?

Дэлгэрэнгүй яривал маш урт зүйл болох болохоор товч дурдаад явсан зүйтэй байх. Сэтгэл хөдлөлийн энерги (Emotional energy)  нь гэдэг нь:Эерэг сэтгэл хөдлөл таны энерги, эрч хүчийг сэргээнэ,Сөрөг сэтгэл хөдлөл таны энерги, эрч хүчийг сорно гэсэн үг ер нь сөргөөс үр дүн, бүтээмж гардаггүй, сэтгэл санаа таагүй үед бид нэг л хүчгүй болчихдог шүү дээ.  Хүн сэтгэл хөдлөлөө удирдахад суралцвал гаднаас ирэх дарамтаас үл хамааран эерэг байж чаддаг. Сэтгэл санаа тайван биш үед бид логиктой тунгаан бодож чаддаггүй. Мөн талархах сэтгэлтэй байх нь сэтгэл хөдлөлийн энергийг сайн байхад нөлөөлдөг.

     Оюун санааны энергийн хувьд энгийнээр тайлбарлавал анхаарал төвлөрөх чадамж юм. 1950 онд эрдэмтэд хүний нойр 90-120 минутын үечлэлтэй байдаг бөгөөд сэрүүн байхдаа ч 90-120 минутанд төвлөрдөг гэдгийг олж тогтоосон байна. 

Энэ нь бид аливаа зүйлд анхаарч бүтээмж гаргах хугацаа нь 90-120 минут байдаг гэсэн үг. Тэгэхээр нэг зэрэг олон ажил хийх биш нэг ажлаа 90-120 минут төвлөрч хийгээд дараагийн ажлаа хийх нь өндөр гүйцэтгэлтэй ажиллах хүчтэй болгодог. Мөн бидний амьдралын чанар авч буй мэдээллийн чанараас хамаардаг, Эерэг зөв, цэгцтэй мэдээлэл нь Эерэг энергийн функц, Сөрөг мэдээлэл нь сөрөг энергийн функц болдог тул бид өдөр тутам авч байгаа мэдээлэл, уншиж судалж байгаа зүйлдээ цэнзүүртэй хандах ёстой юм. Өнөөдөр бид facebook-c хамааралтай үнэн худал мэдээлэлд хэт автсан байгааг бас анхаарах хэрэгтэй. 

Дотоод сэтгэлийн энергийн хувьд бидний урам зориг, тэвчээр, амьдралын чиг баримжааны хүчирхэг гол эх сурвалж юм. Амьдралын утга учир, зорилгоо таньж мэдэх тухай ойлголт юм. Бид маш их хүссэн, мөрөөдсөн, зорьсон, утга учиртай гэж харсан ажлаа хэн нэгний хөндлөнгийн дэмжлэг урамшуулал, шахалт шаардлагагүйгээр сайн, шаргуу тууштай хийж чаддаг. Хийж буй ажил нь өөрийнх нь зорилго мөрөөдөлтэй уялдаагүй бол амжилт, бүтээмж гаргах боломжгүй. Дотоод сэтгэлийн энергиэ сайн байлгахын тулд өөрөөсөө бусдад ямраар дурсагдахыг хүсэж байна вэ? Миний үнэт зүйлс зарчим юу вэ? Би ямар ажил хийхээр аз жаргалыг мэдэрдэг вэ? Гэх мэт асуултуудыг асуугаад үзээрэй. Мөн бясалгал нь хүн өөрөө өөрийгөө сонсох, ойлгох, дотоод дуу хоолойгоо таньж мэдэх дотоод сэтгэлийн энерги сайн байхад их тусалдаг.

-Энэ талаар та сургалт явуулдаг уу? Танай Сургуульд ямар сургалт, курсууд байдаг вэ?

-Манай сургуулийн хувьд Мандал Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг захирал маань өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, бизнест амжилт олох мөрөөдөлтэй, карьераа дээшлүүлэх зорилготой залуучуудад боломж олгох үүднээс 2021 онд байгуулсан. Одоогоор 1 сарын онлайн танхим хосолсон 5 курс, байгууллагын захиалгаар очиж 20 гаруй сэдвээр зөөлөн ур чадварыг нь хөгжүүлэх чиглэлийн сургалтууд хийдэг. Хамгийн том давуу тал маань багш нар маань тухайн зааж байгаа чиглэлээрээ 13-20 жил ажилласан туршлагатай, 1 сарын курсууд маань бүгд тухайн багш нарын маань бичсэн ном сурах бичигтэй. Мэдэрсэн, туулсан туршлагаа,  ШУ-ны системтэй мэдлэгтэй хослуулан хүргэж байгаа болохоор илүү бодитой, амьтай байдаг. Гадуур өөрөө хийж үзээгүй, зүгээр л ямар нэгэн номноос уншсан зүйлээ дамжуулж ярьдаг сургалтууд зөндөө байдаг шүү дээ.

Мөн идэвхитэй сургалтын 3H арга зүйгээр сургалтаа явуулдаг энэ нь Head-Heart-Hand гэсэн 3 үгийн товчлол бөгөөд сургалтын үеэр суралцагчийн тархи-зүрх-гар ажиллаж байх ёстой гэсэн санаа юм. Ухамсарын хөгжил, ШУ-ны мэдлэг аль алийг нь сургалтаараа өгөхийг хичээдэг.

Сонирхолтой сэдвээр ярилцлага өгсөнд баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 5 Зөв 0 0 Буруу 0 Воов 2 Уйтгартай 5 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn шинэчлэгдлээ

    Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn шинэчлэгдлээ