Франц улсын хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт сайд манай улсад анх удаа айлчиллаа

Франц улсын хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт сайд манай улсад анх удаа айлчиллаа

Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2023 оны 4 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын манай улсад хийж байгаа анхны айлчлал юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Францын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд тус уулзалтаар Францаас өндөр ашиг шимт мал импортлон махны чиглэлийн үхрийн эрүүл бүс байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг оюутнууд туршлага судлах сургалт зохион байгуулах, газар зүйн заалтад нутгийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж, хамгаалах зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд явагдаж байгаа ч эдийн засгийн харилцаа, худалдааны хэмжээ, ялангуяа хөдөө аж ахуй, хүнсний салбарын чадавхыг бүрэн дүүрэн ашиглахгүй байгааг харгалзан “Захиргааны зохицуулалтын хэлэлцээр”-ийг 2022 онд шинэчлэн байгуулсан. Захиргааны зохицуулалтын үндсэн гурван чиглэл болох: Хөдөө орон нутгийн хөгжил, Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нэмүү өртөг шингээх, Монгол Улсын бүтээгдэхүүнүүдэд ялангуяа гүүний хатаасан саам, саамын тос зэрэг бүтээгдэхүүнд газарзүйн заалтыг таниулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. 

Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд Марк Фену: “Айлчлал маш богино хугацаатай байлаа. Гэхдээ Монгол Улс өргөн уудам газартай, мал аж ахуйн уламжлалтай, мал аж ахуйн нөөц бололцоотой гэдгээрээ Франц улстай адилхан. Францын мон биллиард үүлдрийн үхрийг монголчууд мэддэг болсон байна. Ялангуяа мах, сүүний үүлдрүүдийг импортлох сонирхолтой байна. Мөн францын талаас монголчуудтай сургалтын чиглэлээр хамтран ажиллах, нөгөөтээгүүр малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчийн ширээнд хүртэлх шат дамжлагын эрүүл ахуйг хэрхэн хангах чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Монголд маш сайн бүтээгдэхүүн их байна. Тэр бүтээгдэхүүнүүд зөвхөн Монголд биш хилийн чанадад гарч танигдах ёстой. Франц улс газарзүйн заалттай бүтээгдэхүүнийг хамгаалах талаар 90 жилийн туршлагатай. Бүтээгдэхүүнийг хамгаалснаар нэг талаас мэргэжлийг, нөгөө талаас тухайн бүс нутгийн бүтээгдэхүүнийг хамгаалдаг. Монголын сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг гадаадад таниулснаар Монгол Улс ойрын хөршдөө, цаашлаад холын хөршүүддээ ч бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно.” гэсэн юм.

Уулзалтаар яригдсан нэг чухал зүйл бол “1000-д 4” буюу хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдлийг бууруулах, органик бодисуудыг хөрсөнд нь хадгалах тухай олон улсын санаачилга юм. 

2023 онд хоёр орны хооронд хэд хэдэн томоохон айлчлал төлөвлөгдсөн бөгөөд эхний айлчлал ийнхүү хөдөө аж ахуйн салбараас эхэлсэн юм. Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт сайд “дэлхийн нийт ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг дангаараа дотоодоосоо хангадаг Монголын ноолуурын компаниуд дэлхийн алдартай Францын “Шанел” болон “Гермэс” брэндтэй хамтын ажиллагааны гэрээг эхлүүлж байгааг онцолж байсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Дугуйтай гудамж”  өдөрлөг энэ сарын 15-ны Бямба гарагт Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд болно

    “Дугуйтай гудамж” өдөрлөг энэ сарын 15-ны Бямба гарагт Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд болно