Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Миний үйлчлүүлэгч З.Энхболд нүүрсний гэх хэрэгт ямар ч хамааралгүй

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Миний үйлчлүүлэгч З.Энхболд нүүрсний гэх хэрэгт ямар ч хамааралгүй

   Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Баатарсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

-Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчдийг Ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзсан гэсэн. Уулзалтаар ямар асуудал ярилцав?
-Монгол Улсын Төрийн тэргүүн өмгөөлөгчдийг хүлээн авч уулзсанд талархалтай байна. Ерөнхийлөгчийн барьж буй зарчим, мөрийн хөтөлбөртэй уялдуулан нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигаас ангид байх, Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь сайшаалтай. 

     2019 оны аравдугаар сарын 18-нд Өмгөөллийн тухай хууль батлагдаж, өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг дээшлүүлэх том ахиц болсон. Ерөнхийлөгчийн зүгээс өмгөөлөгчдийг нийгэмд шударга ёсгы тогтоох, хүний эрхийг хамгаалах, соён гэгээрүүлэх асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлээч гэдэг асуудлыг ярьж байна. Өмгөөлөгчид маань нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажиллаж ирсэн гэдгийг хэлье. Гэвч сүүлийн үед нийгэмд тулгамдаад байгаа нэг асуудал бол Үндсэн хуулиар баталгаажсан хүний өмгөөлүүлэх эрхийн зөрчил болчихоод байна. НҮБ-ын шинжээч Монгол Улсын Засгийн газрын урилгаар манайд ажиллаад буцахдаа сэжигтэн яллагдагчийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах явдал нэлээд өндөр хувьтай байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгчид нэг талаас нийгэмд шударга ёсыг тогтоож, авлигаас ангид байлгах, ард иргэд сайхан амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэх үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд авлигатай тэмцэж байгаа нэрийн дор хэлмэгдүүлэлт гарч эхэлж байна гэж өмгөөлөгчид үзэх болсон. 

-Үндэслэлийг нь тайлбарлахгүй юу?
-Авлигын гэмт хэрэгт хүлээх хариуцлагыг чангатгах тухай төрийн бодлого зөв боловч нөгөө талдаа иргэдийг хэлмэгдүүлж болохгүй. Тухайлбал, авлигын хэрэгт буруутгасан хүн шүүхээр цагаатгагдаад, хэрэг хийгээгүй нь тогтоогдсон тохиолдолд хууль хяналтын хариуцсан мөрдөгч, прокурорт хариуцлага тооцох асуудлыг давхар ярих ёстой. Авлигын гэмт хэрэгт хүнийг 3-4 жил шалгаж байгаа нэрээр хорьж цагдаж, саатуулан ар амьдрал, ажил төрлийг нь сүйрүүлдэг. Үүнд хамгийн хүнд өртдөг нь ар гэр, үр хүүхэд нь байдаг. Тиймээс хэрэв цагаадаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдолд мөрдөгч прокурорт хуулийн хатуу хариуцлага тооцож байх ёстой гэдэг зарчмыг хэлэх ёстой.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Чухам ямар хэрэг үүсээд байгаа юм бэ?
-Нүүрсний гэх тодотголтой, бүр тодруулбал 20220200721 дугаартай хэрэг бий. Миний үйлчлүүлэгч З.Энхболдыг нүүрсний гэх энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд анх мэдээлсэн. ЭХХШТХ-д хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн нэрийг зарлахыг хориглодог хуулийн заалттай. Нөгөө талаар миний үйлчлүүлэгч З.Энхболд гэдэг хүн нүүрсний гэх тодотголтой дээрх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг албан ёсоор хэлье. 

Харин түүнийг ЕТГ-ын даргын албан тушаалыг хашиж байх үедээ Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгаланг гэмт хэрэг хийхэд нь хамжигчаар оролцсон гэх хэрэг тулгаж, Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан зүйл ангиар шалгаж байгаа.

Нэгд, миний үйлчлүүлэгч З.Энхболд уг хэрэгт хамжигчаар оролцсон аливаа нэг үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн 22.1.3-т улс төрд нөлөө бүхий албан тушаалтныг авч үздэг. Тэгвэл З.Энхболдын ЕТГ-ын даргын албан тушаал нь улс төрд нөлөө бүхий албан тушаал биш. Энэ бол нэг төрлийн гүтгэлэг, хэлмэгдүүлэлт. 

-Таны үйлчлүүлэгч З.Энхболдод хилийн хориг тавьсан талаар мэдээлэл гараад байгаа. Үнэн үү? 
-Нэгэнт прокурорын зүгээс үндэслэлгүйгээр хэрэг тулгаж, үүнтэйгээ холбогдуулан дараагийн шатны арга хэмжээ болох хилийн хориг тавигдсан. Миний үйлчлүүлэгчид өөрт нь огт хамаарлагүй асуудлаар хэрэг тулгаж байгаа учраас бид шүүхээр нэг мөр үнэн мөнийг нь тогтоолгоно гэдгийг албан ёсоор хэлье.  

      Хэрэв энэ хэрэг цагаадаж хэрэгсэхгүй болбол бид мөрдөгч, прокурор зэрэг хуулийн байгууллагын албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг шаардах болно. 

Б.ЗАЯА
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 1 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Оюутнууд нийтийн тээврээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчдог болно

    Оюутнууд нийтийн тээврээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчдог болно