УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зүгээс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн есөн асуулга

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зүгээс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн есөн асуулга

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Оюу Толгойн гүний уурхайн талаар асуулга тавьжээ. Тэрбээр өнөөдөр ( 2023.04.14 )  энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулгадаа, "Оюу толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт гэдэг. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэс, алтны уурхайтай болж, олон улсын зах зээлд энэ чиглэлээр томоохон тоглогчдын нэг болно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

“Оюу Толгой” ХХК 2021 онд 163,000 тонн зэс үйлдвэрлэсэн. Ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж, цаашдын таван жилд дунджаар 350 мянга орчим тонныг авах тооцоотой байна. Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч бүрэн чадлаараа ажиллах, ингэснээр “Оюу Толгой” ХХК 5тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гүний уурхай ашиглалтад орсноор манай улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор дараах асуулгыг тавьж байна.Үүнд:

1.    Монгол Улсын ногдол ашиг авч эхлэх албан ёсны баталгаат хугацаа, мэдээлэл, судалгаа ( жил тус бүрээр) ;

2.    2023-2041 онуудад Монгол Улсын төсөвт орох татвар, борлуулалтын орлого, бусад орлогын талаарх эдийн засгийн дэлгэрэнгүй тооцоолол, шууд болон дам үр өгөөжийн талаарх урьдчилсан тооцоо судалгаа; 

3.    Гүний уурхай ашиглалтад орсноор 2023-2041 онуудад нэг жилд хэрэглэх усны зарцуулалт, ашиглалтын хэмжээ, нарийвчилсан тооцоолол, төлбөр тооцоо, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

4.    Нэг жилд олборлох зэсийн баяжмал доторх алтны хэмжээ болон 1тонн баяжмалд агуулагдах бусад элементүүдийн нэр төрөл, хэмжээг тогтоох, 2023-2041 он хүртэл жил бүрээр гаргасан ойролцоо тооцооллын дэлгэрэнгүй мэдээлэл;

5.    Оюу Толгой компанийн олборлож байгаа баяжмалын сорьц дээж, түүнд агуулагдах алт, мөнгө, зэс болон бусад ховор элементүүдийн хэмжээг ил тод, үнэн зөв тогтооход хамтран ажиллах чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл;

6.    Гүний уурхайгаас олборлож байгаа алтыг Монголбанк худалдан авах талаар Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон энэ чиглэлийн гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа эсэх талаарх мэдээлэл;

7.    2022 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт өр 33,4 тэрбум ам доллар байгаа. Үүнээс Засгийн газрын өр 8 тэрбум гаруй ам доллар, Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь ( Эрдэнэс Оюу Толгой ХХК) -д ногдох Оюу Толгой ХХК-иас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдсан 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэсэн. Энэ өр өнөөдрийн байдлаар манай нийт өрөөс хасагдаагүй байна. Үүнийг хасуулах чиглэлээр хийж байгаа ажил, түүний үр дүнгийн талаарх тайлбар;

8.    Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэл болон гадаадын хөрөнгө оруулалт татахад сөрөг нөлөө үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар Оюу Толгой  төслийн үүссэн 12.5 тэрбум ам долларын өрийг төлүүлэх, багасгах чиглэлээр Засгийн газрын бодлого, яриа хэлцэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд;

9.    Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Оюу Толгой ордоос  Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай“ 103 дугаар тогтоолыг биелүүлэх чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх мэдээлэл зэрэг болно" гэжээ.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд ирүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна уу! хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан асуулгад дурдсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Бат-Эрдэнэ сайдыг "00"-ын асуудалд толгойгоо "ГАШИЛГАЖ" байх зуур "Жорлонгийн холбоо" нээгдэв

    Б.Бат-Эрдэнэ сайдыг "00"-ын асуудалд толгойгоо "ГАШИЛГАЖ" байх зуур "Жорлонгийн холбоо" нээгдэв