"Хүүхдийн галт тэрэг” 2023 оны зуны зорчигч тээврээ эхлүүлжээ. Хүүхдийн галт тэрэг долоо хоногийн даваа, мягмар гарагаас бусад өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд аялна.
“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх хүүхдийн галт тэрэг 2.3км замыг 15-20 минут аялж дуусгадаг. Галт тэрэгний үйлчлэгч зорчигчдод зориулж цэцэрлэгт хүрээлэн танилцуулахаас гадна дууны тэмцээн, асуулт хариулт, хүүхдийн дуу хамтдаа дуулах зэрэг хөтөлбөрийн дагуу аялдаг аж. Цаашид Улаанбаатар-Дархан чиглэлд автобусаар зорчих, ирсэн даруйд хүүхдийн галт тэргээр аялаад өдөртөө буцдаг болгох маршрутыг нээхээр төлөвлөжээ.
Like
1
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
