• 0
  • 953

“Төрийн аудитын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ

“Төрийн аудитын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ

Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Цахим Ази, мэдлэгийн түншлэлийн сангийн дэмжлэгтэй “Төрийн аудитын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээг 2023.04.17-ны өдөр зохион байгууллаа.

Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд түншийн үнэлгээ хийж, зөвлөмж гаргах, Төрийн аудитын байгууллагын цахим мастер төлөвлөгөө болон сургалт хөгжлийн стратеги боловсруулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг тус төслийн хүрээнд амжилттай хийж гүйцэтгээд байна.

Төслийн хаалтын арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үг хэлэхдээ, Төрийн аудитын байгууллагад үр өгөөжөө өгсөн энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, амжилт ололт арвинтай ийн хаалтаа хийж байгаа нь цаашдын хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байгааг тодотгов. Тэрбээр, “Аудитад мэдээллийн технологийн дэвшилтэт системийг ашиглаж, хөгжүүлэн ажилласнаар ил тод байдал, аудитын чанар, хүртээмжийг дээшлүүлж буй энэ цаг үед “Төрийн аудитын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж байгаа нь цаг үеэ олсон нэгэн чухал үйл явдал болж байна” хэмээгээд дэмжин ажилласан Азийн хөгжлийн банкны удирдлагууд болон төслийн нэгжийн хамт олонд талархал илэрхийлэв.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран төслийн хаалтын арга хэмжээнд оролцож, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн болон хувийн салбарт олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний дотор Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүдэд Үндэсний аудитын газар дэмжлэг үзүүлэн манлайлан хамтран ажилласанд талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр, АХБ-ны санхүүжилттэй төслүүдийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийх үйл ажиллагаанд Үндэсний аудитын газрын оролцоо, үүрэг ихээхэн чухал ач холбогдолтой байсныг онцлон дурдлаа.

Цахим хэлбэрээр арга хэмжээнд оролцогчдоос Үндэсний аудитын газарт ажиллаж, түншийн үнэлгээ хийж, холбогдох зөвлөмжүүд өгсөн багийн ахлагч Австралийн Үндэсний аудитын газрын Мэргэжлийн үйлчилгээ, харилцааны группийн захирал Кристиан Хари үнэлгээгээ танилцуулсан бол “Эрнст Янг” компанийн Бүгд найрамдах Энэтхэг улс дахь салбарын захирал Вайбхав Хари Төрийн аудитын байгууллагын цахим мастер төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний талаар мэдээлэл хийсэн. Мөн сургалт хөгжлийн стратеги боловсруулахаар Үндэсний аудитын газарт хүрэлцэн ирж ажилласан Английн Төрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн институтийн зөвлөх, багийн ахлагч Кевин Хугхес сургалтын зөвлөх үйлчилгээний талаар танилцуулга хүргэсэн юм.

Үүний дараа АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн, багийн ахлагч Ж.Батцэнгэл Төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлсэн төслийг дэмжин хамтран ажилласан талуудад талархал илэрхийлэв.

Үндэсний аудитын газрын Тамгын дарга С.Цэрэнбаяр “Төрийн аудитын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд боловсруулагдсан чухал стратегийн баримт бичгүүдийг хэрэгжүүлэх дараагийн төслүүдийг дэмжиж, цаашид хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгааг илэрхийлж, төслийг санхүүжүүлсэн Азийн Хөгжлийн банк, БНСУ-ын Цахим Ази, мэдлэгийн түншлэлийн сан, АХБ-ны төслийн баг, төсөл хэрэгжүүлэх нэгж, дэмжлэг үзүүлсэн ҮАГ-ын газрууд, холбогдох албан тушаалтнуудад талархсанаа уламжиллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ