Олон улсын баг 28 өвчтөнд мэс засал үнэ төлбөргүй хийлээ

Олон улсын баг 28 өвчтөнд мэс засал үнэ төлбөргүй хийлээ

УНТЭ-ийн Урологи-андрологийн төвийн хүсэлтээр IVU Олон Улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн Michael Metro эмчээр удирдуулсан баг Монгол Улсад ирж, шээдэг сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 25 өвчтөнд, давсагны хорт хавдрыг авах мэс заслыг хоёр өвчтөнд хийлээ.

Олон улсын эмч нараас бүрдсэн энэхүү баг Монголд 2006 оноос хойш ирж ажиллаж байгаа бөгөөд УНТЭ-ийн өвчтөнүүдэд мэс засал хийхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллаж байгаа юм.
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал IVU Олон Улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн эмч нарын багийнхантай энэ сарын 21-нд уулзаж, өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийж, олон хүнд тус болсон сайхан сэтгэлд нь талархал илэрхийлээд эмнэлэг болон нийгэмлэг хоорондын  хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцлаа.
Тэрбээр “УНТЭ-ийн Урологи-андрологийн төвд АНУ-ын сайн дурын байгууллагаас эмч, мэргэжилтнүүд ирж  эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын шинэ арга технологийг зааж, сургах үйл ажиллагааг Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэг зохион байгуулдаг. Эмч нарын баг манай эмнэлэгт долоо хоног ажиллахдаа нийт 28 өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийсэн.  Тэд манай эмч нарын чадавхи сайжирч, багаж, тоног төхөөрөмжийн хангамж, мэс заслын өрөө ч шинэ түвшинд хүрснийг хэлж байсан. Цаашид бид эмч, мэргэжилтнүүдээ сургах, шинэ технологийг нэвтрүүлж, олон иргэнд тусламж, үйлчилгээг үзүүлэх тал дээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.
Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн эмч нарын багийн ахлагч Michael Metro-той уулзахад “Сүүлийн зургаан жилд нийт дөрвөн удаа Монгол Улсад ажиллалаа. Ирэх болгондоо өөр өөр чиглэлээр мэргэшсэн багийг авчирч эмчилгээ, мэс заслыг хийдэг. Энэ удаад бид тавуулаа ирсэн. Ирэх бүртээ УНТЭ-ийн мэс заслын эмч нарын ур чадвар нэмэгдэж байгааг харж байна.

Монгол эмч нар эмчилгээний арга, техникийг сурах хүсэл эрмэлзлэлтэй, сурснаа хэрэгжүүлж, тухайн мэс заслыг нутагшуулаад явж байгаад нь баяртай байдаг. Энэ удаа ирсэн эмч нарын хувьд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд 25 өвчтөнд шээдэг сүвний олон дахисан нарийслыг эмчлэх мэс засал хийж, хоёр өвчтөнд давсагны хавдар авах мэс заслыг хийлээ.

Манай IVU буюу олон улсын урологийн сайн дурын эмч нараас бүрдсэн  нийгэмлэг бөгөөд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр түлхүү ажилладаг. Энэ төрлийн мэс засал нь олон улсад төдийлөн хийдэггүй учраас бид энэ төрлийн мэс заслын эмчилгээг олон нийтэд түгээх зорилгоор ажиллаж байна. Шээдэг сүвний нарийсал нь эрэгтэйчүүдэд давамгайлан тохиолддог. Авто осолд орох, аарцаг ясны хугарал болох үед шээдэг сүв тасрах эрсдэл маш өндөр. Тухайн үед мэс заслын аргаар холбодог ч сорвижилт үүсэн нарийсч эдгэрдэг” хэмээн ярьж байлаа.
Тэрбээр Монголд ирж ажилласан зургаан жилийн хугацаанд сувилагч нарын ур чадварыг бахддагаа хэлж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө чин үнэнчээр ажиллаж байгаа сувилагч нарт талархал илэрхийлэв.
Олон улсын эмч нарын багийг урьса УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр “Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн Katerin De Vries эмч анх 2004 онд Монгол Улсад аялж явах үедээ манай эмнэлгийн урологийн салбартай танилцах үеэр сургалт, дэмжлэг хэрэгтэйг олж харан түүнээс хойш буюу 2006 оноос бидэнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлаж эхэлсэн.

Энэ байгууллагынхан манайд чулуу бутлах багаж, шээлгүүрийн дуран, бөөрний дуранг хандивлаж, хамгийн эхлээд шээдэг сүвний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал хийж байлаа. Үүнээс хойш чулууны мэс засал, хавдрын мэс заслыг хийсэн бол сүүлийн жилүүдэд шээдэг сүвний нарийслыг эмчлэх баг манай эмнэлэгт ирж ажлын байрны сургалт хийсний үр дүнд манай эмч нарын  чулууны болон хавдрын үед үзүүлэх тусламж, үйлчилгээ орчин үеийн түвшинд хүрсэн хэмээсэн.

Шээдэг сүвний мэс засал нь дахилт ихтэй, гадны улс оронд эмчлүүлвэл 22 мянга орчим ам.долларын зардал шаарддаг. Энэ удаа ирсэн эмч нарын баг шээдэг сүвний мэс заслыг 25 өвчтөнд үнэ төлбөргүй хийсний тав нь хүүхэд байсан. Эдгээр эмч нар тоног төхөөрөмж, багажаа өөрсдөө авчирч, тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэд ирэх онд ч мөн энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр ирнэ гэснийг  Д.Баян-Өндр эмч хэлж байлаа.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төсөв-2023: Тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх үү эсвэл 2024 он гартал "гүрийх" үү?

    Төсөв-2023: Тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх үү эсвэл 2024 он гартал "гүрийх" үү?