Цэцэрлэгт хамрагдалтыг 90 хувьд хүргэсэн нь бүсийн хэмжээнд өндөр үзүүлэлт

Цэцэрлэгт хамрагдалтыг 90 хувьд хүргэсэн нь бүсийн хэмжээнд өндөр үзүүлэлт

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав.

Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны талаар онцолсон юм. Боловсролын салбарт хийж буй ажлууд, авах арга хэмжээ үр дүнтэй байх гол үндэслэл нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг тэрбээр тодотгосон. “Уг үнэлгээг хийхэд боловсролын чанарын үнэлгээг хийх шаардлагатай. Монгол Улсын боловсролын чанар, тэр дундаа хөтөлбөрийн тухайд дээд эрэмбийн ур чадварыг эзэмшүүлэх тал дээр сул байна. Мөн математик, англи хэл зэрэг хичээлийн хоцрогдол их байгааг Дэлхийн банкнаас хийсэн судалгаа харуулсан” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, шалгалтад бэлдэж сургадаг хөтөлбөрөөс амьдралд бэлддэг хөтөлбөрт шилжих нэн шаардлагатай байгаа юм.

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах, боловсролын салбарт цахим шилжилтийг хурдасгах арга хэмжээ авч буй. Тухайлбал, сурагчдад зориулсан “Eduten”, “Pearson”, “Suraad”, “Medle”, цэцэрлэгийн насныханд зориулсан “Elf” платформуудыг туршиж буй.

Энэ салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхээр Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн удирдлага хамтран богино хугацаанд оновчтой шийдэл гарган, санхүүжилтийг шийдэн хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн хэмээн тэрбээр онцолсон юм. Тухайлбал, хамрах тойрогт цэцэрлэгт бүртгэхдээ сугалаагаар шийддэг байсныг халсан. Ингэхдээ бүртгэлийг цахимаар хийж, хамрах тойргийг зарлахдаа улсын болон хувийн цэцэрлэгүүдийг багтааснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 90 хувьд хүргэж чадсан байна.

Тэрбээр "Богино хугацаанд авсан энэ арга хэмжээний дүнд сургуулийн өмнөх насны 141 мянган хүүхдээс 120 гаруй мянгыг нь цэцэрлэгт хамруулж чадсан. Энэ бол бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдох үзүүлэлт. Ингэхдээ бид томоохон хотхон, хороололд түрээсийн цэцэрлэг бий болгох, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал олгох, мөн улсын цэцэрлэгийг өргөтгөх, засвар үйлчилгээ хийх арга хэмжээ авсан" хэмээлээ.

Харин ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг тэрбээр тэмдэглэсэн юм. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 299 сургуульд 364 мянган хүүхэд суралцаж буйн олонх нь хоёр ээлжээр хичээллэж байна. Гэхдээ 2023-2024 оны хичээлийн жилд 54 сургуулийн 669 бүлэг, 33 мянга гаруй сурагч гурван ээлжээр хичээллэхэд хүрээд байгаа юм. Тиймээс сургуулиудын ачааллыг бууруулахад Засгийн газар, нийслэлийн удирдлага, иргэдийн төлөөлөгчид анхаарч бодлогын шийдэл гарган, дэмжиж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд уриалж байлаа.

Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжийн асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэн манлайлж ажилласан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгч Н.Баярчимэг, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч Ү.Оюунзул нарт тэрбээр талархал илэрхийллээ.

Цаашид боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд тулгамдаж буй асуудлыг шийдэх гарцуудын талаар тэрбээр танилцуулсан юм. Тухайлбал, газар зүйн мэдээллийн систем (School Mapping)-д суурилсан төлөвлөлт хийх, хамран сургах тойрог тогтоох нэгдсэн аргачлал баталж хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, багшийг компьютержуулах, боловсролын байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг шийдлүүд бий. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг оролцоог дэмжих, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг болон сургуулийн зориулалттай барилгыг урт хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмших боломжийг бий болгох нь чухал байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дорноговь аймаг шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж байна

    Дорноговь аймаг шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж байна