Үнийн өсөлтийн асуудлаар ЭЗБХ-ны гишүүд холбогдох яамны мэдээллйг сонслоо

Үнийн өсөлтийн асуудлаар ЭЗБХ-ны гишүүд холбогдох яамны мэдээллйг сонслоо

Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Эхлээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхөлөг Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.

          Хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор Улсын Их Хурлаас 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр баталсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2022 оны “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 174 дүгээр тогтоолыг тус тус баталсан.

Уг тогтоолд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 130.0 тэрбум, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1 жилийн хугацаатай, жилийн 3-6 хувийн хүүтэй олгож, зээлийн хүүгийн 10.65 хувьтай тэнцүү хэмжээний хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Жишсэн хүн амаар тооцоход Монгол Улсын нийт хүн амын нэг жилийн хэрэгцээг хангахад 121.7 мянган тонн мах, 225.3 мянган тонн гурил буюу 300.4 мянган тонн улаан буудай хэрэгцээтэй гэдгийг Дэд сайд М.Ганхөлөг танилцуулаад, мах, гурилын нөөц бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгөв.

          Нийслэлийн хүн амын 2023 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банкнаас 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжид олгож, нийслэлийн хүн амын 2023 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 7900 тн үхэр, хонь, ямааны махыг бэлтгэж, нөөцөлсөн болохыг Дэд сайд танилцуулав.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр, мөн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөсөн худалдааг амралтын өдөр бүр 34-35 байршилд худалдаалж байгаа гэлээ. Өдөр бүр 8-10 тусгай худалдааны цэгийг гаргаж, хонины махыг гулуузаар нь 8300 төг/кг борлуулж байгаа бөгөөд нийслэлтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

 

Одоогоор гурилын үйлдвэрт 49.2 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 33.0 мянган тонн (үүнээс 11.0 мянган тонн нь 2021 оны ургац), нийт 82.2 мянган тонн хүнсний улаанбуудай болон 20.8 мянган тонн гурилын нөөцтэй байгааг гурилд шилжүүлэн тооцоход 4.2 сарын нөөцтэй байгаа юм байна.

Олон улсад үүсээд байгаа хурцадмал байдал, ковид цар тахлын дараах хямрал, улс хоорондын ачаа тээврийн урсгалын удаашралт зэргээс үүдэн газар тариалангийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай үр, бордоо, ургамал хамгааллын бодисыг зохистой хэмжээгээр хэрэглээгүй, мөн цаг уурын нөхцөл байдал зэргээс шалтгаалан сүүлийн хоёр жилд хураан авсан хүнсний улаанбуудайн чанар доогуур үзүүлэлттэй буюу 70-80 орчим хувь нь 3, 4-р ангиллынх байгаа аж.  

Иймд 2023 оны ургацын улаанбуудайн гурил гарах хүртэлх хугацаанд хүн амын хүнсний  хэрэгцээт гурилын нөөц бүрдүүлэх, мөн гурилыг чанаржуулах зорилгоор 50 мянган тонн сайн чанарын хүнсний улаанбуудайг импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад зөвлөмж болгожээ.

         Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн талаар үргэлжлүүлэн Дэд сайд мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн байдлаар авсан судалгаагаар хүнсний гол нөгөө нэрийн бүтээгдэхүүн буюу малын мах 2.5 мянган тонн байгаа аж. Үүнд нөөцийн мах ороогүй гэдгийг М.Ганхөлөг дэд сайд онцолсон.

Түүнчлэн гурил, гурилан бүтээгдэхүүн 65.7 мянган тонн, төрөл бүрийн будаа 8.2 мянган тонн, хуурай сүү 0.2 мянган тонн, өндөг 1.1 сая ширхэг, 6.6 мянган тонн ургамлын тос 24.1 мянган тонн төмс, 39.8 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган тонн элсэн чихэр, 0.5 мянган тонн давсны нөөцтэй байгаа юм байна.

Дээрх нөөцийг хоногоор тооцвол мах, махан бүтээгдэхүүн 8 хоногийн нөөцтэй, гурил гурилан бүтээгдэхүүн 87 хоногийн нөөцтэй, төрөл бүрийн будаа 61 хоногийн, хуурай сүү 5 хоног, өндөг 1 нэг хоног, ургамлын тос 107 хоног, төмс 75 хоног, хүнсний ногоо 57 хоног,  элсэн чихэр 198 хоног, давс 18 хоногийн нөөцтэй байгаа аж. Энэ төрлийн судалгааг салбарын яам долоо хоног бүр тусгай программаар тооцолдог гэдгийг Дэд сайд нэмж хэлэв.

        Дээрх судалгаанд нийслэл, орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан байна. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорины нөөцийг тооцоогүй аж. Түүнчлэн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаан буудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт 9 градус дулаан

    Улаанбаатарт 9 градус дулаан