Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна

Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, хатагтай Цүчия Шинаког Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки хатагтай Цүчия Шинаког танилцуулж түүний Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын талаар товч мэдээлэл өгсөн юм.

Японы парламентад тасралтгүй найман удаа сонгогдон ажиллаж байгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүн Цүчия Шинако Япон улсаас Монголд үзүүлж буй тусламж, төсөл хөтөлбөрийн үр дүнтэй биечлэн танилцах, цаашид ямар чиглэлээр хамтарч ажиллах талаар санал боловсруулах зорилготой ирсэн байна.

Тэрбээр Монгол Улс, Япон улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж энэ буудал хөгжиж буй орнуудад жишиг болох хэмжээнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн. Мөн байгаль орчны салбарт үзүүлсэн тусламж дэмжлэгийн нэгээхэн хэсгийг MCS группийн  “Coca cola”-гийн үйлдвэрээс харсандаа сэтгэл өндөр байна гээд эрүүл мэндийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнгийн жишиг болсон Монгол-Японы эмнэлэгт ажилласан сэтгэгдлээ ч хуваалцсан.

Хатагтай Цүчия Шинако Японы томоохон эмнэлэгт очсон мэт сэтгэгдэл төрүүлсэн Монгол-Японы эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх боломжийг судлах хэрэгтэй юм байна гэж бодсоноо хэлээд цаашид амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг өсгөх, мэргэжилтэн сургах, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарах нь зөв гэсэн байр сууриа ч илэрхийлсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг харилцаа хамтын  ажиллагааны хагас зуун жилийн түүхэндээ Япон улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхэд буцалтгүй тусламжийн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд нэн ялангуяа дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлын хүнд үед вакцин худалдан авах болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон нь Монгол Улс иргэдийнхээ  эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр болсныг онцлон дурдлаа. Түүнчлэн төслийн буцалтгүй тусламжийн хүрээнд нэмэлтээр 1.0 тэрбум иен, цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд 883 сая иенийн санхүүжилтийг олгож, эдгээр тусламжийн хүрээнд Япон улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг олгосон нь цар тахлын үед төдийгүй эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд тогтмол ашиглагдах томоохон хөрөнгө оруулалт болсныг тэмдэглэв.

Хоёр улсын Эрүүл мэндийн яамдын хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2018 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд олон улсад бие биенээ тууштай дэмжиж ажиллаж ирснийг Эрүүл мэндийн сайд яриандаа онцлоод өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Япон улсад хоёр ч удаа айлчилж тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан тухайгаа сонирхуулсан.

Тэрбээр Монголын эмч, сувилагч нарыг Японд мэргэжил дээшлүүлэх, төгсөлтийн дараах богино хугацааны сургалтад хамруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Цүчия Шинако хатагтайн хэлсэн Монгол-Японы эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж өргөжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсад хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж, нас баралтын шалтгаан болж байгаа тул Хавдрын эмнэлгийг өргөтгөх, хавдрын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байгаа ч Эрхтэн шилжүүлэн суулгах төв өөрийн гэсэн байргүйгээс удаан хугацаагаар хүлээх улмаар амь насаа алдах эрсдэлд ч хүрч байгаа тул энэ төвийг өөрийн гэсэн байртай болгох нь тулгамдсан асуудал болоод байгаа тул Япон улстай энэ чиглэлд хамтрах боломжийг судлахыг хүслээ.
Манай улс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулж ирсэн. Тиймээс Японд энэ чиглэлээр мэргэжилтэн сургах, туршлага судлах зайлшгүй шаардлага байгааг ч хэлсэн. Иргэдийн дунд зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх оношлогоо шинжилгээ, эрт илрүүлгийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах үүднээс туршлага хуваалцах, шаардлагатай оношлогооны тоног төхөөрөмжийн дэмжлэг нэн хэрэгтэй байгаа. Газар нутаг томтой, засаг захиргааны нэгж олонтой, хүн ам нь тархай суурьшдаг хөдөөгийн нөхцөлд иргэд тэр бүр аймаг, нийслэлд ирж эрт илрүүлэгт орох боломжгүй учраас явуулын үзлэг, оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр орон нутгаа хангах хүсэлтэй байгаагаа ч сайд хуваалцсан.

Илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцсан уулзалтын төгсгөлд хоёр тал эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тусламж дэмжлэгийг бүхий л талаар өргөжүүлэх, үр дүнг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "1072 хувьцаагаа шалгаарай" гэх нэрийдлээр бусдын цахим хуудсанд халджээ

    "1072 хувьцаагаа шалгаарай" гэх нэрийдлээр бусдын цахим хуудсанд халджээ