Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Элчин сайд Цай Ваньруйтай уулзлаа

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Элчин сайд Цай Ваньруйтай уулзлаа

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, сайжруулах, үүний хүрээнд Замын-Үүд боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулахын зэрэгцээ зорчигч тээврийн хөдөлгөөнийг саадгүй болгох, найман хүний суудалтай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг ард иргэдийн хүсэлт болгож байгаа асуудлуудад анхаарч ажиллахыг хүсэв. Энэ асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНХАУ-ын талд ноот бичиг өгөөд байгаа юм.

Мөн тэрбээр, тус улсаас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтыг дэмжих, ялангуяа уул уурхайн болон хөдөө аж ахуйн түүхий эдийг аль болох боловсруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлэх талаар идэвх чармайлт гаргаж ажиллана гэдэгт илгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Цай Ваньруй 2015-2019 онд БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байснаа танилцуулан, Замын-Үүд боомтын нэвтрэлтийг нэмэгдүүлэх талаар иргэд маш их хүсэлт тавьдгийг дурдаж, тус улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд үүнд анхаарал хандуулж байгааг хэллээ. Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНХАУ сүүлийн 10 гаруй жил тэргүүлж буйг Элчин сайд тэмдэглээд, тус улсын Засгийн газар Монголд хэрэгжүүлэх итгэл найдвартай, томоохон хөрөнгө оруулалтыг дэмжиж, урамшуулах бодлого баримталж байгааг танилцуулав. Тэрбээр, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын орчныг цаашид сайжруулж, тогтвортой байдлыг хангаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Улсын Их Хурлын гишүүн, Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаарх Ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир Монгол Улсаас гаргаж буй махны экспортын дийлэнх хэсгийг БНХАУ-д гаргаж буй бөгөөд тус улсаас тавьж буй стандарт, шаардлагад нийцсэн мах бэлтгэхэд Монголын бизнес эрхлэгчид ахиц гаргаж байгаа талаар ярив. Түүнчлэн тэрбээр, Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлөн ажиллаж буйгаа дурдаж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай Монгол Улсын хууль батлагдаж, энэ талаарх хамтын ажиллагааны орчин сайжирсныг дуулган, үүний хүрээнд Монгол-БНХАУ-ОХУ-ын транзит тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий Өлгий-Даянгийн боомт чиглэлийн 180 км хатуу хучилттай замыг барьж байгуулах талаар судалж үзэхийг хүсэв. Элчин сайд Цай Ваньруй махны экспорт цар тахлын хорио цээрийн дэглэм дууссанаас хойш дахин сэргэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Өлгий-Даянгийн автозамын асуудлыг судалж үзэхээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хэрэгжиж буйг онцлоод, хоёр улсын хоорондын худалдааны эргэлт, аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой Гашуунсухайт, Хангийн төмөр замуудыг тус улсын төмөр замтай холбох ажилд анхаарал хандуулах шаардлагатайг онцлов. Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, экспортыг нэмэгдүүлэх болон цөлжилттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь хоёр улсын аль аль талын эрх ашигт нийцнэ гэлээ.

Элчин сайд Цай Ваньруй төмөр замуудыг холбож, дэд бүтцийг сайжруулах асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж буйг танилцуулаад, БНХАУ-ын Засгийн газар Монгол Улстай явуулж буй хамтын ажиллагаандаа аль аль талынхаа давуу талд тулгуурлах зарчмын баримталдаг тул Монголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, түүхий эдийг боловсруулах талаарх байр суурьтай ижил бодлоготойг дурдав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд цөлжилттэй хамтран тэмцэх асуудлыг хөндсөн бөгөөд үүний хүрээнд цөлжилтийн эсрэг шинжлэх ухааны үндэстэй, үр дүнтэй ажиллах зорилгоор судалгааны төв байгуулахаар яриа хэлэлцээг эхлүүлээд байна гэсэн юм.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй Элчин сайд Цай Ваньруйгийн хүчин чармайлт, хувь нэмрийг үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    41 настай эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ

    41 настай эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ