Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, мөн тус зогсоолоос “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулц, иргэн Ц-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, иргэн М-ийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан болохыг тогтоожээ. Улмаар шуурхай эрэн сурвалжилж, тус хэргийг 14-15 насны эрэгтэй Н, Ц нар үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
