Сувилагч нар тулгамдсан асуудлаа ярьж, шийдвэрлэх гарцыг хамтдаа хэлэлцлээ

Сувилагч нар тулгамдсан асуудлаа ярьж, шийдвэрлэх гарцыг хамтдаа хэлэлцлээ

ЭМЯ-наас Олон сувилагчийн өдрийг угтан зохион байгуулж буй арга хэмжээний нэг “Сувилагчаа сонсъё” өглөөний уулзалт өнөөдөр /2023-05-08/ боллоо.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албаныхан оролцож эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүдтэй тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон.
Сувилагч бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг, хэнээр ч юугаар ч орлуулшгүй мэргэжилтэн бөгөөд манай улсын таван эрүүл мэндийн ажилтан тутмын нэг нь сувилагч байна. Сувилагч нь дэлхий дахинд нэн хэрэгцээтэй мэргэжлийн нэг бөгөөд Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс тооцоолсноор 2030 он хүртэл дэлхий нийтэд 9.0 сая гаруй сувилагч, эх баригч шаардлагатай. Манай улсын хувьд эмч, сувилагчийн харьцаа нэг эмчид нэг сувилагч ногдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад сувилагч дутагдалтайд тооцогдох бөгөөд  эхний ээлжинд нэг эмчид хоёр сувилагч гэсэн харьцаанд хүргэхийн тулд 2026 он хүртэл 6000 гаруй сувилагч шинээр бэлтгэж, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлага байгааг Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрбээр мөн ажлын ачаалал их, авч буй цалин хөлс нь хангалттай бус байгаагаас ажил мэргэжлээ орхих, өөр салбарт шилжих, гадаадад ажиллахаар явах зэргээр сувилагчийн хомсдол үүсэхэд нөлөөлж байгааг ч хэлсэн. Мөн ажлын ачааллын хувьд, олон улсад эмнэлгийн сувилагч 4-5 хүнд үйлчилдэг бол манай улсад нэг сувилагч өдрийн ээлжинд 12-18 өвчтөнд, шөнийн ээлжинд 50-100 өвчтөнд үйлчилж, сувилдаг гэсэн тоо баримт байгааг ч дурдав.  

Түүнчлэн С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газар сувилагчийн тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч авч буй арга хэмжээний талаар мөн танилцууллаа.
Засгийн газраас дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч, суралцагчдын сургалтын голч дүнгээс хамааруулж сургалтын төлбөрт тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэг оюутанд ойролцоогоор 1,8-2,4 сая төгрөгний тэтгэлэг олгож байна.

2022 онд Өвөрхангай аймгийн Политехникийн коллежийг түшиглэн Анагаахын шинжлэх ухааны их сургуультай хамтран 61 сувилагч мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй үйлчлэгч, бусад туслах ажилтан,  бүрэн дунд боловсролтой иргэдээс “Туслах сувилагч” бэлтгэх богино хугацааны сургалтыг 2017 оноос эхлүүлж, улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр 400 гаруй туслах сувилагчийг бэлтгэсэн. 2023 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөд шаардлагатай туслах сувилагчийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа зэргийг сайд ярьсан.

Мөн сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Япон улсын ЖАЙКА байгууллагатай “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж, “Монгол Улсын сувилагчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг боловсруулж гаргасан. Сувилагч нараас 2022 онд Японд дөрөв, Туркэд таван хүнийг суралтад хамруулжээ.
ЭМЯ салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд эрүүл мэндийн 13 байгууллага 150 сувилагчид нийт 4.1 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэг үзүүлжээ. Мөн ЭМЯ Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилласнаар 121 сувилагч  ипотекийн зээлийн санхүүжилтээр 8.9 тэрбум төгрөгийн зээл авч, шинээр орон сууцтай болжээ. Эрүүл мэндийн 19 байгууллага 1362 сувилагч, тусгай мэргэжилтэнд 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж мөнгөн хэлбэрээр олгож, нийгмийн хамгааллаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлсэн байна.

“Сувилагчаа сонсъё” өглөөний уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүд, Монголын сувилагч нарын нийгэмлэг, Монголын сувилахуйн мэргэжлийн холбоо, Японы ЖАЙКА байгууллагын төлөөлөл 60 гаруй хүн оролцож тулгамдсан асуудлаа ярилцаж, цаашид сувилахуйн чиглэлээр зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал бодлоо хэлсэн. Уулзалтад оролцогч олон хүн санал бодлоо илэрхийлсэн.

Тухайлбал,  сувилагчийн цалинг эхний ээлжинд 1.5 саяд хүргэх шаардлагатай, сувилагч бол эмчийн шадар туслах гэдэг сэтгэлгээг халж сувилагч нарыг техникийн ажилтан биш шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж буй сувилахуйн мэргэжилтэн гэж ойлгоосой, сувилахуйн удирдлагын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, сувилахуйн мэргэжлээр сурч байгаа суралцагчдыг шууд эмч болгодог тогтолцоог эргэж харах, Сувилахуйн хуультай болох, ипотекийн зээлийн шалгуур хэтэрхий өндөр байгааг хөнгөвчлөх боломж бий юу зэрэг олон сэдвээр санал бодлоо хэлсэн.

Мөн сувилагчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд сувилахуйн тусламж үйлчилгээнд сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, сувилагч нарыг гадаад, дотоодын сургалтад хамруулах зэргийг анхаарахыг хүслээ.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатарт 18 градус дулаан. Бороо орохгүй

    Улаанбаатарт 18 градус дулаан. Бороо орохгүй