УИХ-ын гишүүд ҮХНӨ-ийг танилцуулах үеэр тойргийнхон нь ЮУ ХЭЛЭВ?

УИХ-ын гишүүд ҮХНӨ-ийг танилцуулах үеэр тойргийнхон нь ЮУ ХЭЛЭВ?

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүд ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн иргэдэд төслийг танилцуулж, саналыг авав

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням, Б.Жавхлан нар Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тус аймгийн Орхон, Дархан, Шарын гол сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл дэх сонгуулийн холимог тогтолцоотой болгох өөрчлөлтийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ саналын хуудсыг гараар тоолох, сонгуулийг шударга явуулахтай холбоотой саналуудыг хэлж байв.

Түүнчлэн төлөөллийн чадавхийг бэхжүүлэх үүднээс нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг багтаах агуулгаар парламентыг өргөтгөж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэхийг уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Улсын Их Хурлын дээрх гишүүд үргэлжлүүлэн тус аймгийн Дархан, Хонгор суманд ажиллана.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлийн талаар иргэд, сонгогчдод танилцуулахын зэрэгцээ байр суурийг сонсож, саналыг нь авах ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хорооны иргэдтэй энэ сарын 08-ны өдөр уулзалт хийсэн бол 9, 10, 11 дүгээр хорооны иргэдтэй 09-ний өдөр, 12, 13, 14 дүгээр хорооны иргэдтэй 10-ны өдөр тус тус уулзалт хийгээд байна.

         Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан иргэдийн байр суурийг сонсож, саналыг авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар энэ өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-6 хорооны иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлийн талаар иргэдэд танилцуулж, улс орны эдийн засаг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонсож, шийдэл гарцын талаар ярилцжээ.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Ховд аймгийн иргэдэд танилцуулав

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймагт ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тус аймгийн Үенч, Булган, Эрдэнэбүрэн, Мөст, Алтай сумдын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгох, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлт төслийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн дээрх сумдын иргэдээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналуудыг авчээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцууллаа

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу энэ өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудаа хийж байна.

 

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар болон пропорционал хосолсон тогтолцоогоор явуулахыг, гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл нар Увс аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр Ховд сумын иргэдтэйгээ уулзаж, улс орны нийгэм, эдийн засаг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж санал, шүүмжийг нь сонсож харилцан ярилцжээ. Иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулга, мэдээллийг анхааралтай сонсож, санал бодлоо илэн далангүй илэрхийлжээ.

Зарим нь гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь цаг үетэйгээ хөл нийлүүлж гишүүдийн тоог нэмж болох ч 152-оо бага байх нь зүйтэй гэж байв. Эсрэгээрээ төлөөллийн зарчмыг хангаж нийгмийн бүх бүлгээс Улсын Их Хурлын гишүүд сонгогдох ёстой учраас Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дэх 152 гишүүнтэй болгох зохицуулалтыг дэмжсэн иргэд байсан юм.

Гэхдээ уулзалтад оролцсон увсчууд гадаад ертөнц дэх нөхцөл байдал тайван бус байгаа энэ цаг үед Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж, ард иргэдийнхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлэх сонгодог парламентын засаглалаа баталгаажуулах нв нэн чухал гэдэгтэй санал нэгдэж байв. 

           Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний байр суурийг сонсож, саналыг нь авч ажиллаж байна.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар эхлээд Завхан, Наранбулаг сумын иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Үргэлжлүүлэн өнөөдөр Өлгий суманд ажилласан бол тавдугаар сарын 11-ний өдөр Өмнөговь, 12-ны өдөр Ховд, 13-ны өдөр Бөхмөрөн суманд тус тус ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулж, иргэдийн саналыг авахаар төлөвлөжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Г.Занданшатар: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ

    Г.Занданшатар: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ