Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт саатсан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт саатсан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас цаг үеийн зарим асуудлаар тодруулснаа хүргэж байна.

-2023 он гарснаас хойш Эрдэнэс Тавантолгой ХК–ийн борлуулалт ямар хэмжээнд байгаа вэ? Төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахаар байна уу? ЭТТ борлуулалт буурч зогслоо гэсэн мэдээллүүд гараад байсан үнэн үү?

-Өчигдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 999.3 сая ам.долларын үнэлгээтэй, 9.6 сая тн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 дахин өссөн, компанийн 12 жилийн түүхэн дэх өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр борлуулалтын үзүүлэлт болж байна. Компани 2019 онд 15.5 сая тонн нүүрс худалдаж, хамгийн өндөр борлуулалт хийж байсан. Энэ борлуулалтын 60 орчим хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтыг энэ оны эхний 4 сард хийгээд байна. Борлуулалт зогссон гэдэг нь ташаа мэдээлэл юм.

-Биржээр нүүрс арилжаалж эхэлснээс хойш хэдэн удаагийн арилжаагаар хэдэн тонн нүүрс арилжсан бэ?  Биржийн арилжаа, ам нөхцөлөөр худалдах хоёрын зөрүү тоо, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар тоон мэдээлэл өгнө үү.

-Монгол Улсын Засгийн газар 2022 оны 466 дугаар тогтоолоор  "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ийг баталсан. Энэ тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулах анхны дуудлага арилжааг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт 14 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 768 мянган тонн нүүрсийг борлуулсан нь манай улсын нийт биржээр арилжсан нүүрсний 60 орчим хувийг эзэлж байна. Манай компани 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрчим хүчний нүүрсний, мөн оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хагас коксжих нүүрсний анхны дуудлага арилжааг амжилттай зохион байгуулсан. Биржээр борлуулсан коксжих  нүүрсний үнэ 140.3-182.1 ам.доллар, эрчим хүчний нүүрсний үнэ 70.3-73.3 ам.доллар, хагас коксжих нүүрсний үнэ 97.4-117 ам.доллар байна.

Нүүрсийг биржээр борлуулснаар олон эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Борлуулалтын ил тод, нээлттэй байдал, оролцоо хангагдаж байна. Одоогийн байдлаар биржийн арилжаанаас 32 орчим сая ам.долларын нэмэлт орлогыг олоод байна.

-Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох урд хөршид нүүрсний үнэ огцом буурч байна гэсэн мэдээллүүд байна. Энэ бодитой мэдээлэл үү? Танай компанид хэрхэн нөлөөлж байна?

-БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнэ сүүлийн саруудад огцом буурч байгаа нь үнэн. Судалгаанаас харахад БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн идэвхжил саарч, улмаар коксын үнэ буурснаас үүдэн коксжих нүүрсний үнэ сүүлийн саруудад тус улсын зах зээл дээр огцом буурсаар байна. Тодруулбал, манай улстай хил залгаа БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ энэ оны 3 дугаар сарын эхээр 1780 орчим юань байсан бол өнөөдөр 1220 орчим юань болж, даруй 31.5 орчим хувиар буурсан.

Энэхүү үнийн огцом уналт нь манай компанид гэлтгүй, манай худалдан авагч, хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Үнэ ийнхүү огцом буурч байгаагаас шалтгаалж худалдан авагчид эрсдэлээ үнэлж, ачилтаа бууруулах хандлагатай байна. Гэхдээ бид борлуулалтаа бууруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч өнгөрсөн 4 дүгээр сард 1.8 сая тн нүүрс борлуулсан. Түүнчлэн, 4, 5 дугаар сард нийт 7 удаагийн биржийн арилжаагаар 352 мянган тн нүүрсийг амжилттай борлуулаад байна.  

-Цаашдаа ЭТТ ХК борлуулалт, тээвэр, экспорт дээрээ ямар бодлого барих вэ. Засаж залруулах, сайжруулах ямар ажлууд хүлээгдэж байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ хүрээнд олборлосон нүүрсээ биржээр борлуулах үйл ажиллагааг тогтмолжуулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Биржээр борлуулсан нүүрсийг тусдаа гарцаар гаргах Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

Олборлосон бүх төрлийн нүүрсээ сорчлохгүйгээр чанар, стандартыг сайжруулах, баяжуулах, нэмүү өртөг шингээх замаар борлуулахад онцгой анхаарч ажиллана. Энэ ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж байна.

Экспорт болон тээврийн хувьд шинэ гарцуудыг бий болгож, тухайн гарцуудаар экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлд төмөр замаар тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, Цагаандэл Уул боомтоор нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Экспортын шинэ гарц бий болгох төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна.

-Та ЭТТ ХК-д ирснээр борлуулалтын шинэ гэрээ байгуулсан уу?

-Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, намайг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Томилогдсоноос хойш өмнө байгуулсан гэрээний худалдааны нөхцөлийг сайжруулж, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөл рүү шилжүүлэх чиглэлээр холбогдох нэмэлт, өөрчлөлт хийсэн.

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох үед борлуулалтын нийт 178 гэрээ хэрэгжиж байсан, бүгд уурхайн ам нөхцөлтэй. Эдгээр гэрээнээс хугацаа нь дууссан бүх гэрээг дуусгаад, дахин сунгахгүй байх бодлого барьсан. Мөн хугацаа нь дуусаагүй байсан гэрээнүүдийг энэ оны 1 дүгээр улирлын сүүлээр хил нөхцөлөөр, биржийн үнээр худалдан авах эсвэл зогсоох нөхцөл тавьсан. Үүний дагуу ам нөхцөлтэй гэрээний тоо буурч хил нөхцөл рүү шилжсэн. Биржээр, хил нөхцөлөөр борлуулснаас өөрөөр нэг ч борлуулалтын гэрээ шинээр байгуулаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Эх сурвалж: Өдрийн сонин. №087 (7207)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 1 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    22 настай эрэгтэйг  Тоёото ланд 200 маркын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    22 настай эрэгтэйг Тоёото ланд 200 маркын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ