П.Энх-Оюун: Энэ онд Говьсүмбэр аймгийн хэмжээнд 8 ААН, 10 иргэн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан

П.Энх-Оюун: Энэ онд Говьсүмбэр аймгийн хэмжээнд 8 ААН, 10 иргэн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил 24 дэх удаагаа Улс орон даяар цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрүүдийн хүрээнд Монголын татварын албанаас болон Говьсүмбэр аймагт зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар болон татварын хувь хэмжээнд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар тус аймгийн Татварын хэлтсийн дарга П.Энх-Оюунтай ярилцаж, тодрууллаа.

-Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө улс орон даяар тэмдэглэж байгаа татвар төлөгчдийн өдрүүдийн талаар ярилцахаас өмнө иргэдийн орлогоос авах татварыг шатлалтай болгож нэмсэн, мөн хувь хүний дансаар орсон орлого бүрт татвар ногдуулна гэх зэрэг шүүмжлэлүүд явсан. Энэ тал дээр та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?  

-Өдрийн мэнд. Хувь хүнийхээ хувьд аль болох мэдээ мэдээллийн үнэн зөвийг нягтлан үзэж, дүгнэлт гаргахыг чухалчлан үздэг. Иргэдийг төөрөгдүүлсэн, дээрх ташаа мэдээллүүдийг уншсан, харсан танил хүмүүс “дансанд орсон орлого бүрээс татвар авах нь , аав ээж рүүгээ, хүүхэд рүүгээ ч мөнгө шилжүүлбэл, тэд нар бас татвар төлөх болох нь уу” гэх мэтээр хандаж байсан. Ер нь бол сошил орчинд тавигдаж байгаа мэдээ, мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлах шаардлага байгаа гэж харж байна. УИХ-с баталсан  2022 оны 11 сарын 11-ний өдрийн хувь хүний орлогын албан татварын хуулийн өөрчлөлтөөр иргэдийн зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон ажилтаны шууд бус орлогод ногдуулах албан татварын тухайд шаталсан хувь хэмжээг тогтоож өгсөн. Тодруулбал,

Жилийн 0-120,0 сая төгрөг буюу сарын 0-10,0 сая төгрөг хүртэлж орлогтой иргэдийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогод 10%, сарын 10, жилийн 120.000.001-180.000.000 буюу сарын 10,000,001 төгрөг-15,000,000 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод жилийн 12,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар татвар ногдуулах гэсэн зарчмаар шаталсан тогтолцоогоор тогтоосон.

Энэ шаталсан тогтолцоо нь өөрөө онолын хувьд орлогын тэгш бус байдлыг бууруулахад чиглэдэг гэж үздэг учраас  зөв зохицуулалт болсон гэж хувь хүнийхээ хувьд үзэж байгаа.

-Татвар төлөгчдийн өдрүүдийг энэ 7 хоногт улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн  хувьд Татварын албанаас ямар зорилт дэвшүүлсэн бол? Энэ талаар болон Говьсүмбэр аймагт энэ өдрүүдийн хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг Татвар төлөгчдийн өдрүүд болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд жил бүр тодорхой уриалга дэвшүүлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн тухайд Монголын татварын албанаас дэвшүүлсэн “Цахим татварын алба” зорилтын хүрээнд “Цахимаар үйлчлүүлээрэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлогтой байгаа.

Учир нь Монголын татварын албаны бүх үйлчилгээ 100% цахим системд бүрэн шилжсэн бөгөөд татварын албанаас авах үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүйгээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжтой  болсон учраас иргэд, татвар төлөгч нар маань 100% цахимаар  үйлчилгээгээ авахыг уриалан энэхүү өдрүүдийг цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Говьсүмбэр аймгийн татварын хэлтсээс энэхүү өдрүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлуудыг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Боржигдай сэцэн утга зохиолын байгууллагатай хамтран ирээдүйн татвар төлөгчдийн татвар буюу хүүхэд багачуудын татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс тус хэлтэсээс санаачлан 2018 онд бүтээлгэсэн “Тоодойхүү” комикс номын агуулгын хүрээнд ЕБС-н сурагчдын дунд болон аймгийн өсвөрийн сэтгүүлчдийн  “Тоодойхүүгийн аялал” сэдэвт видео контентийн уралдаан, мөн ЕБС-ийн сурагчдын дунд “Цахим татварын ач тус” сэдэвт гар зургийн уралдаан, мөн Говьсүмбэр аймгийн оюутанууд болон ПТК-н оюутнуудын дунд “Хариуцлагатай татвар төлөгч” сэдвээр “эссэ” бичлэгийн уралдааныг АЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран тус тус зохион байгуулан ажиллаж байна.

           Мөн түүнчлэн, жил бүрийн тухайд тухайн жилдээ төлсөн татварын хэмжээ, татварын тайлангаар ногдсон татварын өрийг хуулийн хугацаанд төлсөн байдал болон бусад шалгуурын дагуу ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ шалгаруулан, орон нутгийнхаа хэмжээнд сурталчлах ажлыг зохион байгуулан ажилладаг. Энэ жилийн тухай тус аймагт үйл ажиллагаа явуулж буй 8 хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, 10 хувь хүн буюу татвар төлөгч иргэн шалгарсан. Эдгээр татвар төлөгчдийг 2023.05.12-ны өдөр олон нийтэд зарлан , алдаршуулах ажлыг зохион байгуулах юм.

Эдгээрээс гадна татвар төлөгчдөд чиглэсэн танхимын, ажлын байран дээрх болон цахим сургалтуудыг хуваарийн дагуу явуулж байна.

-Дээр таны ярьсанчлан татварын албаны үйл ажиллагаа бүрэн цахимжсан гэсэн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад хүргэвэл? Тодруулбал, яг ямар ямар үйлчилгээ 100% цахимжсан, иргэд цахимаар авч болохоор байгаа бол?

-Татварын албанаас үзүүлж буй бүх үйлчилгээ буюу татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах, бүртгэлийн өөрчлөлт хийлгэх, татварын тайлан тушаах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан олголтод хамрагдах, татвар төлөгчөөр бүртгэлтэй эсэх, татварын өр төлбөртэй эсэх, тайлангаа тогтмол хугацаанд гаргадаг эсэх зэрэг лавлагаа тодорхойлолт авах, ногдсон албан татвараа төлөх гэх мэт татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх үйл ажиллагааг цахим татварын системд бүрэн холбож, мөн төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох нөхцлүүдийг бүрдүүлсэн.

Нөгөөтэйгүүр мөн иргэд, татварын төлөгчдийн хувьд татвараа төлөх цаг хугацааг хэмнэх үүднээс арилжааны банкуудын интернэт банкны үйлчилгээг ашиглаад албан татвар төлбөр хураамжаа богино хугацаанд хялбараар төлөх нөхцлийг бүрэн бүрдүүлсэн байгаа. 

Жишээлбэл, тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэний хувьд банкны интернэт банкаараа орж, татвар төлбөр хураамж хэсэгт тээврийн хэрэгслийн дугаараа оруулаад  2 минут орчим хугацааг зарцуулаад төлөх боломжтой болсон байгаа юм. Мөн, ибаримтын системээр хөрөнгийн татвар, төлбөр хураамжаа төлөх шийдлүүдийг нэвтрүүлсэн. Энэ мэт татварын албанаас иргэдийн авах, татварын албанаас иргэдэд үзүүлэх бүхий л үйлчилгээг бүрэн цахимжуулсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Эрдэнийн Чагнуур”-ын эзэд тодорлоо

    “Эрдэнийн Чагнуур”-ын эзэд тодорлоо