"ОРОН ГАРАН" хоёр сайдын "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ний үлгэр

"ОРОН ГАРАН" хоёр сайдын "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ний үлгэр

Монголын Төр хэдэн багачууддаа "ХҮҮХДИЙН МӨНГӨ" нэртэй тус бүр 100 мянган төгрөг олгох гэж үйлээ үзэж, "нус"-аа хацартаа нааж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч "Би Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын зуурсан бантанг арилгах гэж үйлээ үзэж байна" гээд өөрөө хэлчихсэн. Энэ "бантан" дотор нь "ХҮҮХДИЙН МӨНГӨ" яваа байх. 

Та бид 91 болон 9 гэсэн тоог андахгүй болсон. Учир нь нийт хүүхдийн 91 хувьд нь "хүүхдийн 100 мянга"-аа олгож, баян 9 хувьд нь олгохгүй гэх шийдвэр гарсан байдаг. 

Баян ч гэж дээ... Тухайн гэр бүл автомашинтай, орон сууцтай бол "баян" гээд хасчихсан. Эцэг, эхчүүд "Хүүхэд минь хасагдсан болов уу, яасан бол" гэж "И-Монголиа"-гаар эргэлдсэн. Зарим айл огт хүүхэдгүй болсон бол нөгөө хэсэг нь гэнэт "Алдарт эцэг, эх" болов. Бид та бүхэнд хүргэж байсан "Мянгуужингийн үлгэр"-ээ дахин сийрүүлж байна.

Хүүхдийн мөнгөний тухай “МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР”-ийг энд ярьж өгье.  

ГУРВАН МЯНГАН ТӨГРӨГ:  УИХ-ын 2004 оны ээлжит сонгуулийн өмнө “Эх орон-Ардчилал” эвсэл хүүхэд бүрд 10 мянган төгрөг гэж амлаж байлаа. Энэ нь сонгуулийн амлалт байсан ч Ц.Элбэгдорж Засгийн газрыг удирдаж эхлэхдээ амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдэд  сард гурван мянган төгрөг олгох болов. 

ХОРИН МЯНГАН ТӨГРӨГ: 2018 онд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар “Өрхийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртлэх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош орлогоор тогтоохоор” заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684.0 мянган хүүхдэд 164.2 тэрбум төгрөг олгохоор баталсан байдаг. Ингэж баталчхаад ядуурлын түвшинг бодож 80 хувьд хүргэсэн гэх. Ингээд ус буцалгагчтай, хөргөгчтэй, машинтай, зурагттай айлуудыг 20 хувьд хамруулж хасаад ЯЛГАЖ ОРХИСОН. 

Төд удалгүй хүсэлт гаргасан хүүхэд бүр авах боломжтой болсноор бүх хүүхдэд олгож эхлэв. 

ЗУУ МЯНГАН ТӨГРӨГ:  Улс төрийн оноо УЛС ТӨРЧДӨД тун чухал. 2020 оны сонгууль ч дөхлөө. Ковид-ийн үе ч таарав. Энэ үед Засгийн газраас 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, хүүхэд бүрд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгож байлаа. 

91 ХУВЬ БА ЧИНЭЭЛЭГ 9 ХУВЬ:  2023 оны төсвийг Сангийн яамнаас оруулж ирэхдээ 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно гэв. 9 хувь нь БАЯН ТАНСАГ, ЧИНЭЭЛЭГ амьдралтай юм байх. Тэгвэл нэг машинтай, цалин нь нэг сая хүртэлх, байрны лизингтэй өрх ЧИНЭЭЛЭГ ангилалд орчихсон хүүхдийн мөнгөнөөс ХАСАГДЖЭЭ. Өрхийн амьжиргааг тооцох гэж Улсын бүртгэл, Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар, Засгийн газар, Сангийн яам БУДИЛЖ орхисон. Төрийн ямар ДАМПУУГ саяхан харав.  

Ингэж явж явж Засгийн газар ХҮҮХДЭЭ ЯЛГАВ. 

ХҮҮХЭД БҮРД ТЭГШ БОЛОМЖ:  Хүний эрх, эрх тэгш боломж ярьдаг Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд ХҮҮХДҮҮДИЙГ ЯЛГАЖ, ТЭГШ БУС харьцчихаад ШУДАРГА ТОГТОЛЦОО-ны тухай, шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно хэмээн хэлэхээс ичих хэрэгтэй. Одоо Эдийн засаг сэргэж байгаа тул төсөвт тодотгол хийж хүүхэд бүрД олгох боломжтой гэж Засгийн газар нь яриад суух. 

         Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь орон гарантсан яриаг хэвлэлд өгч, Сангийн сайд Б.Жавхлан ч эргэж буцсан тайлбар өгөөд буйг та бид харсаар байгаа. Жишээлбэл, Ч.Хүрэлбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд манай сайтад яриа өгөхдөө "Эдийн засаг сайжирч байгаа тул төсөвт ТОДОТГОЛ хийж, хүүхдийн мөнгө олгох боломжтой" гэж байв. Харин маргааш нь сэтгүүлчдэд ярихдаа "Эдийн засаг арай хийж сайжирч байхад хүүхдийн мөнгөнөөс болж, төсөв ТОДОТГОЖ болохгүй" хэмээн будилав.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт "ХҮҮХДИЙН МӨНГӨ" олгох боломжтой бүрдлээ" гэх мэдээлэл өгсөн нь иргэдийн эгдүүцлийг хүргээд авлаа. Ийнхүү хүүхдийн мөнгөний "МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР" үргэлжилсээр...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улсын хэмжээнд 13.8 сая төл бойжиж байна

    Улсын хэмжээнд 13.8 сая төл бойжиж байна