Гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нарт 25 хүртэлх хувийн нэмэлт урамшуулал олгоно

Гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нарт 25 хүртэлх хувийн нэмэлт урамшуулал олгоно

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд энэ сарын 16-19-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

       Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат “Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ Монгол Улсад энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү үнэлгээний ажил нь сургууль болон багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, урамшуулал, нэмэлт санхүүжилт олгох төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй гэдгээрээ онцлогтой.

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дараах дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтийн хүрээнд багцлан үнэлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн ахиц, үр дүн,
  • Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн,
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн,
  • Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд үнэлгээг хийнэ.

Харин ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн хөгжил, хамгаалал, багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, сургалтын орчин бүрдүүлэлт, удирдлагын манлайлал, менежмент, сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн зургаан шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлнэ” гэлээ.

      Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийг дээрх шалгуур, үзүүлэлтийн хүрээд хөндлөнгийн үнэлгээний арга хэрэгслээр үнэлэх аж. Өөрөөр хэлбэл, тухайн багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг багш өөрөө, хамт олон, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, заах аргын нэгдлийн ахлагч, нийгмийн ажилтан, сургалтын менежер, захирлын оролцоотойгоор үнэлэх бол сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, хамт олон, орон нутгийн боловсролын газар, хэлтэс, сургуулийн үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлэх юм байна.

2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш хамрагдах бөгөөд багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг нийслэл, аймгийн төв, сум-багийн төв гэсэн 3 байршил тус бүрд судлагдахуун болгоноор индексийн 6 түвшинд бүлэглэн тооцож, I-IV түвшинд үнэлэгдсэн багшид 10-25 хувийн урамшуулал олгохоор төлөвлөж байгаа гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Зөв 2 5 Буруу 2 Воов 5 Уйтгартай 3 Дуртай
Нийт сэтгэгдэл 20
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 2 жил өмнө

    Энэ багш нарыг шалгадаг ажлын арга хоцорсон бна .Хүүхэд.эцэг эх.багш нарыг стресстүүлсэн ажил бна. Хэнд хэрэгтэй юм бэ .Тэгээд шалгалтын материал хангалтгүй ойлгомжгүй ийм өгөөжгүй ажил хийж байхгүйг хүсье. Энэ шалгалтыг хийхийн тулд зарцуулсан зардал хөрөнгөө тооцоод үзээрэй.тэрний оронд багш нарын цалинг нэмэх байсан юм.Одоо багшлах багшгүй болж бна даа.Багш бэлтгэж гаргаж байгаа сургуулиудаа хяналт тавьбал яасан юм бэ..

  • Зочин - 2 жил өмнө

    Арилгаад байх юм..

  • Зочин - 2 жил өмнө

    Арга зүйч нар удирдлага гэхээр удирдлага биш, багш гэхээр багшийн үнэлэмжээс доогуур, цалингийн шатлал, амралтын хоног цалин, үр дүнгийн урамшуулал байхгүй, гэсэн мөртлөө багш нарыг удирдах чиглүүлэх, цэцэрлэгийн сургалт үйл ажилагааны хүндийг үүрдэг..

  • Зочин - 2 жил өмнө

    Арга зүйч нар сар бүр үр дүнгийн урамшуулал авмаар байна..

  • Зочин - 2 жил өмнө

    Арга зүйч нар багш мөн биз дээ. БАГШ нараас Цалингийн шатлал бага, амралтын хоног цалин бага, урамшуулал авахгүй. Үнэхээр бухимдаж байна. Удирдлага гэхээр удирдлага биш багш гэхээр багшийн үнэлэмжээс бага, уг нь арга туршлагатай багш нараа удирдан зохион байгуулах цэцэрлэгийн ажлын ачаалалыг үүрч явдаг мест дээ..

  • Зочин - 2 жил өмнө

    Цэцэрлэгийн арга зүйч нар үр дүнгийн урамшуулал сар бүр авмаар байна..

  • Зочин - 2 жил өмнө

    давхар анги авч яваа багш миний бие 2 сарын 1нээс хичээл заасан бүтэн 4 сар ажлаагүй байхад сонгогдоод үнэлүүлж байна. 9 сараас даан ажиллаж байгаа ангийг сонгоогүй багшийг хориож байна. Ингэж сонголтыг бид хийгээгүй гэдэг шалтгаанаар багшийг хохироож болохгүй.

  • Эцэг эх - 2 жил өмнө

    Эцэг эх асран хамгаалагчаас асуулга аваад тэр сургууль, багшид ийм судалгаа гарсан байна анхаарах зүйл энэ тэр гэж юм гардаг юм уу︖ Зарим сургууль эцэг эх асран хамгаалагчаар бөглүүлэхгүйгээр сургууль багш нар нь өөрөө бөгөлдөг сурагтай..

  • Зочин - 2 жил өмнө

    Бүтэн жил тухайн байгууллагадаа ажилчхаад байхад жилийн түр орон тоон дээр ажилласан гээд үнэлгээнд хамруулахгүй байна. Энэ шийдвэрээ эргэж хармаар юм. Хүний хөдөлмөр шүү дээ !.

  • Зочин - 2 жил өмнө

    СӨБ-ийн үнэлгээний хариу яагаад гарахгүй вэ?.

  • Зочин - 2 жил өмнө

    СӨБ ийн үнэлгээ яагаад хариу гарахгүй бга юм бэ.

  • Ийм байдлаар багшийн ажлыг үнэлэх юм бол явцгүй л юм байна...Цаашдаа аргаа өөрчлөж,ангиар нь шалгалт авах нь зөв байхдаа./Ер нь бидэнд алсын хараа,мэргэн ухаан л дутаад байна шүү/.

  • Зочин - 2 жил өмнө

    1.Монгол хэлний шалгалтыг 40-минутад хийж амжихгүй..

  • Зочин - 2 жил өмнө

    Энэ заваан юм аа боль л доо . Та нар дотор стандарт мэддэг хүүхдийн түвшинг өөрсдөө зохиож хийчихээд түүнийгээ ч учирлаж мэддэггүй ийм хөгийн юмнууд ажилладаг юм байна гэж ойлгогдож байна . 1,34ангийн дасгал даалгавруудаа хар даа . Чаддаг юм бол ил гаргаад хугацаатай нь тавьчих . Өөрсдөө ч та нар амжиж хийж чадахгүй . Одоо боль ..

  • Зочин - 2 жил өмнө

    Туслах багш нарын нь ер яах гээд байгаа юм багшийн бараг заагаагүйг туслах заадаг багш нар бичиг цааснаас элдвийн ажлаас салдаггүй арыг нь туслах багш нар л байдаг үр дүнг нь хассан одоо энэ урамшууллаа багш л гэх юм туслах нв яацан юм хөрсөн дээрээ буусан юм зохион байгуул.

  • Зочин - 2 жил өмнө

    Түүвэрлэж авах үнэхээр харамсалтай байна бага ангийн сурагчдын хувь маш их хэцүү юм болоод байна халдварт өвчин корона гээд баахан таслаад 2жил ороогүй юм байж яаж хийх билээдээ.

  • Ийм болохоормасс болбодит үнэлгээ шүү.

  • Зочин - 2 жил өмнө

    Аль аль талаа хуурч бна. Түүвэроэж авахаар зарим сургууль сонгогдсон сурагчдынхаа оронд өөр сайн хүүхэд сольж оруулж бна. Суманд ганц хүн ирээд тэр олон ангийг гүйцэд хянаж чадахгүй бна.

  • Зочин - 2 жил өмнө

    Бага ангийн багшийн ажлыг түүвэрлэж үнэлэх нь огт зохимжгүй. Учир нь хүүхдүүдиын түвшин судлагдахуун болгонд өөр өөр байдгийм. Үнэхээр бодитоор үнэлэх гээд байгаам бол сургуульд нь эрхийг нь өгөөд, ангийг массаар нь өуюу тоо, монгол хэлээр хоёулангаар нь ангийг 100 хувь шалгаж байж бодитой болно.

  • Уранчимэг - 2 жил өмнө

    Уучлаарай сургуулийн багш нар гээд яриад байна цэцэрлэгийн багш нарын асуудлыг ганц ч дурдахгүй юм аа.

  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Урьтаж Ухаар” замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээг зохион байгуулж байна

    “Урьтаж Ухаар” замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээг зохион байгуулж байна