Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "Тогтвортой" хэвээр үлдээлээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "Тогтвортой" хэвээр үлдээлээ

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ энэ сарын 15-ны өдөр зарлав.

           Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлүүдийг харгалзан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээж байна. Үүнд:

  • Гадаад секторын эмзэг байдал. Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого “В” үнэлгээтэй бусад оронтой харьцуулахад сайн байна. Гадаад өрийн түвшин өндөр, гадаад валютын нөөц бага байгаа энэ үед гадаад санхүүжилт, БНХАУ-д нийлүүлэх түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай байгаа нь зээлжих зэрэглэлийн үнэлгээг хязгаарлаж байна.
  • Өсөлтийн сэргэлт. Фитч агентлаг уул уурхайн салбарын сэргэлт, дотоод эрэлтээс шалтгаалан 2023 онд Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 5 хувьд хүрч, 2024 онд эрчимжихээр таамаглаж байна. БНХАУ Ковидын эсрэг бодлогоо сулруулснаар нүүрсний экспорт хурдацтайгаар сэргэж байгаагийн зэрэгцээ ирэх 1-2 жилийн хугацаанд хил дээрх төмөр замыг бүрэн ашиглаж эхэлснээр экспортын хүчин чадал нэмэгдэнэ. 2023 оны 3 дугаар сард Оюутолгой гүний уурхайн үйл ажиллагаа нээлтээ хийсэн бөгөөд аажмаар үйлдвэрлэл нь нэмэгдэхээр байна. Бусад уул уурхай, дэд бүтцийн төслүүд дунд хугацааны өсөлтийг дэмжинэ.
  • Гадаад санхүүжилт тогтворжиж байна. Экспортын сэргэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт урсгал дансны алдагдлыг бууруулна. Тодруулбал, Фитч агентлагаас Монгол Улсын урсгал дансны алдагдал 2022 онд 2.3 тэрбум ам.доллар (ДНБ-ий 13 орчим хувь) болж өссөн хэмжээнээс 2023-2024 онд 1.7-1.8 тэрбум ам.доллар (ДНБ-ий 9 орчим хувь) болж буурна гэж төсөөлж байна. 2022 оны 8 дугаар сарын эцэст 2.7 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын албан нөөц 2023 оны 4 дүгээр сарын эцэст 3.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэсэн хэдий ч 2021 оны эцэст 24 хувь байсан нийт хадгаламжийн долларжилт 2023 оны гуравдугаар сарын эцэст 37 хувьд хүрснийг тэмдэглэсэн байна.
  • Гадаад өр. Монгол Улсын цэвэр гадаад өр 2023 онд ДНБ-ий 160 хувьтай тэнцэж байгаа нь “B” голчоос 6 дахин их үзүүлэлт бөгөөд үүний 30 гаруй хувийг хувийн компани хоорондын зээл (ГШХО), 20 гаруй хувийг Засгийн газрын хоёр болон олон талт зээл эзэлж байна. Засгийн газрын өрийн хэмжээ 2021 онд ДНБ-ий 61 орчим хувьтай тэнцэж байсан бол 2022 онд нэрлэсэн өсөлт, төсвийн тэнцэл сайжирснаар ДНБ-ий 60 хувь болж буурсан. Фитч агентлагаас “B” голчтой уялдуулан өрийн хэмжээ буурахын зэрэгцээ Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны бондыг төлснөөр гадаад өр 2024 он гэхэд ДНБ-ий 55 орчим хувьд хүрч буурна гэж таамаглаж байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын гэнэтийн өр төлбөр нэмэгдэж болзошгүйг тэмдэглэсэн байна. 
  • Эргэн төлөлтийн зохицуулалт. 2023 оны үлдсэн хугацаанд Засгийн газар 150 сая гаруй ам. долларын гадаад өрийн эргэн төлөлтийг хийнэ. 2023 оны 1 дүгээр сард татсан 650 сая ам.долларын санхүүжилтээр 2023 оны 5 дугаар сард төлөгдөх бондуудын эргэн төлөлтийг хийсэн. Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газрын баталгаа бүхий бондын эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сард хийх зорилгоор 30 тэрбум иен (220 сая ам.доллар)-ийн эх үүсвэрийг бүрдүүлээд байна. Монгол Улсын Засгийн газар 2024 онд 680 сая ам.долларын эргэн төлөлт хийх хуваарьтай байна.
  • Төсвийн алдагдал бага байна. Фитч агентлагаас Монгол Улсын төсвийн алдагдлыг 2023-2024 онд ДНБ-ий 1 хувиас бага байхаар авч үзсэн байна. 2021 онд төсвийн алдагдал ДНБ-ий 3 хувьтай тэнцэж байсантай харьцуулахад 2022 оны төсвийн гүйцэтгэл мэдэгдэхүйц сайжирсан байгааг тэмдэглэсэн байна.  Тус байгууллагаас эрдэс баялгийн бус алдагдал 11-12 орчим хувь байгаа нь 2020 онд 21 хувь байснаас буурсан үзүүлэлт боловч 2022 оны төсвийн тодотголд хуульчилсан тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлсний үр дүн хэмээн тэмдэглэсэн байна.  
  • Түүхий эдийн хамаарал, эрсдэлүүд. Гадаад валютын орох урсгалын 90 хувийг, Засгийн газрын орлогын 30 хувийг бүрдүүлдэг түүхий эдийн орлогоос маш мэдрэмтгий байна. Фитч агентлагийн тооцоолсноор нүүрсний экспортын хэмжээ суурь үзүүлэлттэй харьцуулахад 10 хувиар буурахад урсгал дансны алдагдлыг 500 сая ам.доллар (ДНБ-ий 4 хувь)-оор нэмэгдүүлж, Засгийн газрын орлогыг 100 сая ам.доллароор бууруулахаар байна.
  • Инфляц, мөнгөний бодлогын төлөв. Фитч агентлаг 2022 онд дунджаар 15 гаруй хувь байсан жилийн дундаж инфляц 2023 онд 12 хувь, 2024 онд 9 хувьд хүрч зорилтоос бага зэрэг өндөр байна хэмээн таамаглаж байна. ОХУ-д тавьсан олон улсын хориг арга хэмжээ нь импортын өртгийг нэмэгдүүлж байгаа хэдий ч БНХАУ-тай хийх худалдаа хэвийн түвшинд хүрсэн, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурах нь инфляцыг бууруулна гэж үзэж байна. Монголбанк 2022 онд бодлогын хүүг нийтдээ 7 нэгж хувиар нэмэгдүүлж, мөн оны 12 дугаар сард бодлогын хүүгээ 13 хувь хүртэл өсгөөд байна.
  • Банкны систем тогтвортой байна. Нийт зээлийн 10 орчим хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ч нэрлэсэн дүнгийн өндөр өсөлт, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зогсоосон зэрэг нь активын чанарыг сайн харагдуулж болзошгүй байгааг дурдсан байна. Монголбанкнаас системийн ач холбогдолтой банкуудын активын чанарын үнэлгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд системийн нөлөө бүхий 5 банкны 3 нь IPO хийгээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломжтой

    Байгальд ээлтэй технологи, үйлчилгээг нэвтрүүлэхэд Сөүл хоттой хамтран ажиллах боломжтой