Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд дахин 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 2050 төгрөгт хүрсэн. Шатахууны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс гадна таксины үнэ км тутамдаа 200-500 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ийнхүү таксины үнэ 1200-1500 төгрөг болгож өссөн нь цар тахалтай байгаа хүнд цаг үед иргэдийн амьдралд хүндээр тусаж буй. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэлийн томоохон зах болон сүлжээ дэлгүүрүүдэд 500-2000 төгрөгөөр нэмэгдсэн аж.
Манай улс түлш шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг ОХУ-аас хангадаг. Тэгвэл ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 автобензиний экспортыг энэ оны есдүгээр сарын 1-ны өдөр хүртэл түр нийлүүлэхийг хязгаарлах шийдвэр гарсан юм. Харин үүнтэй холбоотойгоор шатахууны нийлүүлэлт, нөөцийг бүрдүүлэх үүднээс АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байгаа аж.
Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг тогтвортой барих үүднээс ААН-үүдтэй зөвшилцөж АИ-92 автобензиний үнийг литр тутамдаа 50-100 төгрөгөөр буруулаад байна.
Төр.мн
А.Тамир
Like
1
Зөв
0
0
Буруу
0
Воов
1
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
