Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах нөхцөлийг бүрдүүлсэн 149-р сургууль

Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах нөхцөлийг бүрдүүлсэн 149-р сургууль

Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох өдөрлөг өнөөдөр боллоо. 2022 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл нь дүүрэг дэх салбар зөвлөлийг үйл ажиллагаагаар нь байр эзлүүлэхэд тус дүүрэг гуравдугаар байр эзэлсэн тул бусад дүүрэгт туршлага судлуулах арга хэмжээг зохион байгуулсан нь энэ юм. Өдөрлөгт дүүргүүдийн салбар зөвлөлийн дэд дарга, нарийн бичиг, ТББ-ын төлөөллүүд оролцож, 149-р сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын бага, дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд байгуулсан. Энгийн сургууль хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ч ийм жишиг сургуулийг байгуулсан.

149-р сургууль 2020 онд ашиглалтад орсон, үйл ажиллагаа явуулаад гурван жил болж буй. Анх хөгжлийн бэрхшээлтэй хоёр, нийт 620 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө 29 бүлэгт 805 хүүхэд суралцаж байгаагаас 11 нь хөгжлийн бэрхшээлтэй. Стандартын шаардлага хангасан тус сургууль гурван давхар бөгөөд зоорийн давхартай. Нэгдүгээр давхар байгалийн ухаан, дизайн технологи, оёдлын эсгүүрийн лабораториуд байрладаг. Хоёрдугаар давхарт бага, гуравдугаар давхарт дунд, ахлах анги хичээллэдэг.

18 анги, танхимтайгаас хоёр нь тохируулгатай. Тодруулбал, тухайн анги нь гүйдэг хаалгатай, босгогүй, тэргэнцэртэй хүүхэд үйлдэл хийхэд саад болохооргүй. Бариул нь хүүхдийн нурууны хэсэгт таарахаар доор байрласан бөгөөд хаалга нь зөөлөвчтэй учраас хавчихгүй. Ширээний хувьд ч өргөн, самбар нь энгийн ангиас 30 см урт буюу тэргэнцэртэй хүүхэд самбарт хүрэх боломжтой. Гар угаалтуурыг ч мөн тэргэнцэртэй хүүхэд гараа угаахад саадгүй байдлаар байрлуулжээ. Бүх ангийн ширээ, сандлыг хүүхдийн өндөр, намд тааруулан тохируулах боломжтой.

Түүнчлэн энгийн ангийг ч хүүхдийг хаалганд цохигдох гэх мэт эрсдэлээс сэргийлж, зохион байгуулалтыг хийжээ. Хаалганы доод хэсэг сараалжин байгаа нь агаар сэлгэх зориулалттай. Ханыг хурц өнцөгтэй биш, мөлгөр байдлаар шийдсэн нь хүүхэд бэртэх эрсдэлийг бууруулжээ. Мөн давхар бүрд болон спорт зааланд тохируулгатай ариун цэврийн өрөөг байгуулсан. Спорт заалыг ч олон улсын стандартаар байгуулсан, гамшгийн үед түр хоргодох байраар ашиглах боломжтой, гамшгийн хэрэглэгдэхүүний агуулахтай.

149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн:

-Манай сургууль хүүхэд бүрд зориулсан тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал, шатны эхлэл болон төгсгөл хэсэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан товруун тэмдэглэгээтэй. Мөн шат нь хоёр түвшний бариултайгаас гадна сургуулийн хаана, хэдэн давхарт байгаа, ямар анги, танхим үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийг баррелиар бичсэн. Түүнчлэн сургуулийн аль ч давхар руу тэргэнцэртэй явах налуу замтай бөгөөд хэсэг яваад амрах амралтын хэсэгтэй. Энэ нь хүүхдэд ямар нэгэн бие бялдрын ачаалал өгөхгүй байхад зориулагдсан. Налуу зам нь хоёр түвшний бариултай. Шал нь зууралт сайтай, зориулалтын, нано технологиор хийсэн хивсэнцэр хэмээн ярив.

149-р сургууль дүүргийнхээ 7, 20-р хорооны хүүхдүүдийг авдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамран сургах тойрог харгалзахгүй сургадаг.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Нийслэлийн зүгээс цаашид ашиглалтад орох сургуулиудад ч дээрх шаардлагыг тавина. Дэлхийн олон улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусад нь сургуульд сургах нь зохимжгүй гэдэгт санал нэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурснаар нийгэмд тэгш оролцож, мөн хүүхдүүд ч ялгаатай байдлыг ойлгодог болно. Улс оронд томоохон бүтээн байгуулалт хэдий чухал ч хүний хөгжлийг орхигдуулж болохгүй хэмээн онцоллоо.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Хүртээмжийн үнэлгээний ажилтан Б.Ганбаатар:

-Дэлхийн жишигт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгайлан авч үзэхээ больсон. Тус сургуулийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд асран хамгаалагчийн тусламжгүйгээр бие даан энгийн хүүхдүүдтэй хамт сурах орчныг бүрдүүлсэн нь маш том давуу тал. Монголд ийм сургууль олон байгуулагдаасай гэж хүсэж байна. Ингэснээр хүүхдүүд өөртөө итгэлтэй болж, нийгэмд оролцох боломж нь бүрдэнэ гэлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өнөө шөнө Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна

    Өнөө шөнө Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна