Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж эрүүл мэндээ хамгаалахыг дэмжинэ

Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж эрүүл мэндээ хамгаалахыг дэмжинэ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад айлчилж буй Олон улсын фитнесс, бодибилдингийн холбооны ерөнхийлөгч Рафаэль Сантонжаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. 

Төрийн ордонд болсон уг уулзалтад Рафаэль Сантонжагаас гадна тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ральф Деселис, Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбоооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Амарсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар оролцож хүн амын дунд дасгал хөдөлгөөнийг дэмжих, хөдөлгөөний хомсдолыг бууруулах, эрүүл идэвхтэй амьдрал, фитнесс, бодибилдингийн ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.  

С.Чинзориг сайд фитнесс, бодибилдинг нь өсвөр үеийнхэн, залууст бие бялдраа хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл идэвхтэй амьдралыг эрхэмлэх, зөв зохистой хооллолтыг дэмжих чухал ач холбогдолтойг онцлоод Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн анхаарч, энэ хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар амьдралын зөв дадал хэвшүүлэхийг чухалчилж буйг хэлсэн.

Тэрбээр “Засгийн газраас фитнессээр хичээллэж буй иргэдээ дэмжих зорилгоор зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас даадаг тогтолцоо байсныг хуулийн өөрчлөлтөөр зогсоосон. Миний хувьд дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдралын дадал хэвшлийг эрхэмлэж буй залуусыг дэмжиж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж фитнессийн зардлын тодорхой хувийг даатгалаас төлдөг байх зохицуулалтыг хийх нь зүйтэй гэж үздэг” хэмээгээд эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар барьж буй бодлого зорилтынхоо талаар товч танилцуулсан.  

Рафаэль Сантонжа эгнээндээ дэлхийн 204 орныг нэгтгэсэн Олон улсын фитнесс, бодибилдингийн холбооны зорилго Эрүүл мэндийн сайдын баримталж буй бодлоготой адил байгаад талархаад идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, эрүүл шим тэжээлтэй зөв хооллох дадал хэвшлийг иргэддээ бий болгох мэдлэг мэдээллийг өгөх нь юу юунаас чухлыг онцолж энэ чиглэлд Олон улсын фитнесс, бодибилдингийн холбоо хамтран ажиллах боломжтойг хэлж байлаа. Европт хүн амын насжилтын пирамид уруугаа харсан буюу хөгшчүүд хүн амын дийлэнх хувийг эзэлдэг болсон. Энэ хэрээр өндөр настай хүмүүс фитнесс, хөдөлгөөнийг эрхэмлэн идэвхтэй амьдрах, эрүүл байхыг илүүд үзэж байгаа тул тэдэнд зориулсан арга хэмжээг өргөжүүлэх шаардлага бийг ч ярьж байв. 

Дэлхий нийтэд хүн амын нас баралтын 6.0 хувь нь хөдөлгөөний хомсдолоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, цусны даралт ихсэлт, таргалалт зэрэг халдварт бус өвчнийг нэмэгдүүлдэг. Хөдөлгөөний хомсдолтой хүмүүсийг долоо хоногийн ихэнх өдөрт 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүстэй харьцуулахад халдварт бус өвчнөөр нас барах эрсдэл нь 20-30 хувиар илүү байдгийг судалгаагаар тогтоосон байна.  

Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин давамгайлж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд ордог. Артерийн даралт ихсэлтийн тархалтаар Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орныг тэргүүлдэг. Халдварт бус өвчин, осол гэмтэл нь хөдөлмөрийн насныхны өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж хүн амын дундах нас баралтын 71 хувь нь халварт бус өвчний шалтгаантай, үүний 33 хувь нь харьцангуй сэргийлж болох өвчлөл эзэлдэг. 

Манай улсад 15-аас дээш насны таван хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, хоёр хүний нэг нь нь ажлын байрандаа болон амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг. Мөн 15-аас дээш насны гурван хүний нэг нь илүүдэл жинтэй, таван хүний нэг нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нас ахих тусам нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жин ба таргалалттай байна.  

Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өргөн хүрээний 2021 оны судалгаагаар 6-11 ба 13-17 насны бүлэгт илүүдэл жин, таргалалтын тархалт “маш эрчимтэй” нэмэгдэж байгааг тогтоосон. Мөн биеийн өндөртөө тохирохгүй илүүдэл жинтэй хүүхдийн үзүүлэлт тав хүртэлх насны хүүхдийн дунд “өндөр” байгаа юм. Тиймээс ЭМЯ-наас санаачлан “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Аяллын талаар цогц мэдээлэл өгөх “Улаанбаатар травэл экспо-2023” эхэллээ

    Аяллын талаар цогц мэдээлэл өгөх “Улаанбаатар травэл экспо-2023” эхэллээ