Манай улсын 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй

Манай улсын 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй

ЭМЯ, НЭМҮТ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний чуулган өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. 

Үндэсний хэмжээнд болж буй уг чуулганд эрүүл мэндийн салбарын бүх шатныхан, лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн хот, хөдөөнөөс оролцож байна. 

Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нар үг хэлсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таванжилийн үндсэн чиглэлд хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд  хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгаад онцлоод “2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар манай улсын 15-69 насны  гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр гарсан. 

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

2022 оны байдлаар нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас шалтгаалан иргэд амьжиргаагаадээшлүүлэхийн тулд хот, суурин руу шилжин суурьшиж, улмаар хот төлөвлөлт нь хотжилтын хурдыг гүйцэхгүй, гэр хороолол ямар ч зохицуулалтгүйгээр нэмэгдэж, байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээ, орон сууцны хангамж, автозамын ачааллын асуудлуудыг шийдвэрлэхэд бэрхшээл учирчбайна. Хотын агаар, ус, хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, осол гэмтэл, хүчирхийлэл, зүрх судасны болон амьсгалын замын өвчин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг хотжилттой холбоотой цөөнгүй асуудал бидний өмнө тулгарч байна” гээд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод хүрэхэд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт, тандалтыг сайжруулах зорилгоор “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулж буйг хэлсэн. 

Тэрбээр НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас  барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар, архи согтууруулах ундааны хэрэглээ, хөдөлгөөний  дутагдалтай хүн амын тархалтыг 10 хувиар, тамхины хэрэглээ, давсны хэрэглээг 30 хувиар тус тус бууруулах, зүрхний шигдээс, тархины харвалтаас сэргийлэхийн тулд эрсдэл бүхий хүмүүсийн 50-иас доошгүй хувь нь эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой байх, чихрийн шижин, таргалалтын эсрэг үр дүнтэй тэмцэх, цусны даралт ихсэх өвчний тархалтыг 25 хувиар бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эмчлэх хямд өртөгтэй нэн чухал технологи, эм, үүний дотор ерөнхий нэршлийн  эмийн хүрэлцээг 80 хувьд хүргэх зорилго тавьсан нь манай улсад ч хамаатай гээд манай улс эрүүл мэндийн салбарын тулах хоёр багана болсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгийг нь хэт шүтэж нөгөөг нь орхигдуулж ирснийг засч залруулах үүднээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж ирэх долоо хоногт Засгийн газарт оруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь иргэдийг зөв дадал хэвшилтэй, эрүүл мэнддээ анхаардаг зөв тогтолцоог бий болгох зорилготой гээд Ерөнхийлөгч энэ тал дээр онцгой анхаарч зарим нэг алхмыг хийж хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа. Тухайлбал, хатуулаг өндөртэй архины хэрэглээг хязгаарлах зорилгоор зарлиг гарган архины онцгой албан татварыг хатуулгаас хамааруулан тогтоож, согтууруулах ундааны нэг литр тутмаас 300 төгрөгийг хуримтлуулан бие даасан сан байгуулах зэргээр бодитой шийдвэрүүд гарган ажиллаж байгааг хэлсэн. Түүнчлэн Т.Мөнхсайхан зөвлөх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахгүйгээр лавлагаа шатлалын эмнэлгийг хөгжүүлэх нь учир дутагдалтай тул энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг ярьсан. Эцэст нь тэрбээр өвчлөлийг бууруулахын тулд юуны түрүүнд өвчлөлийг үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг олж тодруулах ёстой хэмээсэн юм. 

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскалантехалдварт бус өвчнийг бууруулах замаар нас баралтыг багасгах талаар дэлхий нийтэд  баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулахдаа Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо хүн бүрт хүрч чаддагаараа бүс нутагтаа дээгүүр орно хэмээв. Тэрбээр өөрийнх нь очсон аймгуудын хүн амын 40-өөс доошгүй хувь нь 18 хүртэлх насныхан байсан бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын насжилтын пирамидын суурь нь өсвөр үе, залуус байгааг харгалзан эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох ажлыг хүүхэд байхаас нь эхлэх ёстой гэв. Хэрэв одоо бид зургаа болон түүнээс доош насныхантайгаа сайн ажиллаж чадвал 5-10 жилийн дараа тодорхой үр дүнд хүрч чадна гэж байлаа. Мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүмүүсийн амьдрах, ажиллах орчин чухал нөлөөтэй тул агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, ажлын байрны эрүүл аюулгүй нөхцөлийн бүрдүүлэхэд анхаарах ёстойбөгөөд ДЭМБ нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллана гэлээ. 

Гурван өдөр үргэлжлэх үндэсний чуулганаар зонхилон тохиолдож буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт тандалтын чиглэлээр өнөөгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэр, зөвлөмж гаргах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт тандалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага, ололт амжилт, сургамжаас харилцан суралцаж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодитой үр дүнтэй болно гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна.

Эхний өдрийн хуралдаанд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал”, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Өвчнийг хянах хөтөлбөрийн газрын халдварт бус өвчний менежмент хариуцсан зохицуулагч Роландо Энрике Доминго “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт хяналтын талаарх ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн үйл ажиллагааны хүрээ”, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан “Халдварт бус өвчин, осол гэмтэл, эрсдэлт хүчин зүйл судалгааны харьцуулсан дүн”, “Эрүүл монгол хүн” төслийн удирдагч О.Чимэдсүрэн “Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах бодлого”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, даатгалын өнөөгийн нөхцөл байдал”, ЭМЯ-ны ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг “Халдварт бус өвчин бас эрт илрүүүлэг, үзлэг, шинжилгээ, оношлогооны явц” зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Яаж иргэдийнхээ нүүрийг харна даа, БЗС-г "ЦӨЛМӨГЧ" гишүүд ээ...

    Яаж иргэдийнхээ нүүрийг харна даа, БЗС-г "ЦӨЛМӨГЧ" гишүүд ээ...