Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийг өнөөдөр албан ёсоор нээлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төвийн нээлтэд оролцож үг хэллээ.

Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн санд талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд “Монголд эхэлсэн төсөл олон ч дуусгасан ажил цөөн байсаар ирсэн. Энэ байдалд дүгнэлт хийж, улсын төсөв шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зорилт дэвшүүлж, дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид эхэлсэн төслүүд төсвийн 2-3 жилд бүтэн дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ. Энэ бодлогын хүрээнд 2021-2023 онд эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 жилтэй тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн” гэдгийг тэмдэглэв.  

Мөн манай Засгийн газар социал демократ үзэл баримтлалтай Засгийн газрын хувьд цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно. Олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай ч энэхүү салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж ажилласан тохиолдолд санхүү, татварын таатай бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт хоёр жил, Гэмтэл согог судлалын төвийн байранд наман жил үйл ажиллагаа явуулсан.

Зарим шалтгааны улмаас Түлэнхийн төвийн барилгын ажил удааширсан ч 2022 оны долдугаар сард А блокыг ашиглалтад оруулж түлэнхийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. Өнөөдөр Б блок болох найман давхар эмнэлгийг нээснээр Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна. 2021 онд Улсын Их Хурал Улсын төсөвт тодотгол хийж, долоон тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилснаар тус төвд эмчилгээ оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, хүний нөөцийг бүрэн бэлтгэжээ. Цар тахлын хүнд үед хүн ардынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хуралд Ерөнхий сайд энэ үеэр талархал илэрхийллээ.

Засгийн газар цаашид эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг үргэлжлүүлж, хууль эрх зүй, эм эмнэлгийн хэрэгсэл, цалин, цахим шилжилт, эрт илрүүлгийн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлж, Монгол хүний амьдралын чанар, хүний хөгжлийн үзүүлэлтийг олон улсын түвшинд нийцүүлэхээр зорьж байна. Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд 2022 оноос иргэн бүрийг эрт илрүүүлэг үзлэг оношлогоонд хамруулах тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, одоогийн байдлаар нэг сая гаруй иргэнийг хамруулаад буйг Ерөнхий сайд онцлоод эрт илрүүлгийн ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарахыг хүслээ.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд осол гэмтлийн тохиолдлын тоо 32.6 хувиар өссөн. Түлэнхийн төв нь түлэнхий, спортын гэмтэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал мэдээгүйжүүлэг, ясны эмгэг согог, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах эмчилгээ, амбулатори зэрэг есөн тасаг, 250 ортой. Түлэгдэл, гэмтлийн яаралтай болон хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлнэ.  Жилдээ яаралтай тусламжаар 35,000 – 40,000, амбулаториор 15,000-20,000 үйлчлүүлэгч хүлээн авч, 6000-7000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 2500-3000 үйлчлүүлэгчид мэс заслын эмчилгээ хийх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар бууруулна, мөн уг шалтгааны улмаас өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээнд гадаадад явах урсгалыг бууруулна гэж үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег хүлээн авч уулзав